Өнөөдөр 15.00 цагаас Эрчим хүчний яаман дээр Германы техникийн хамтын ажиллагааны нийгэмлэгтэй эрчим хүчний хэмнэлтийн асуудлаар хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурна. Гарын үсэг зурах ёслолд Эрчимт хүчний сайд, Төрийн нарийн бичгийн дарга болон албаны бусад хүмүүс оролцоно. 62263044 88008516
12.00 цагаас МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслээс маргааш НИТХ-аар хэлэлцэх асуудлын талаар байр сууриа илэрхийлнэ. Хурал МН төвд болно.
9.00 цагт Гадаад харилцааны сайд Л.Болд Монгол-Германы Засгийн газар хоорондын Ажлын хэсгийн II дугаар хуралдаанд мэндчилгээ дэвшүүлнэ. /Төрийн ордон, хурлын „Б“ заал/
11.00 Гадаад харилцааны сайд Л.Болд Гадаад харилцааны яамны “Зөвшилцөл” танхимд сэтгүүлчидтэй нээлттэй ярилцлага хийнэ.
17.30 Дипломат паспорт эзэмшигчдийг харилцан визээс чөлөөлөх хэлэлцээрт гарын үсэг зурах ёслолын ажиллагаа болно. Гадаад харилцааны сайд Л.Болдоос ярилцлага авч болно. /Гадаад харилцааны яамны “Мутрын түшээ” танхим/
17.45 Ажлын хэсгийн дарга нар “Ашигт малтмалын Ажлын хэсгийн 2 дугаар хуралдаан болон бусад асуудал”-аар хэвлэлийн бага хурал хийнэ. ХЭЗТЯ, ХЭЗХАХЯ-ны төлөөлөгчид оролцоно. /Гадаад харилцааны яам/
НЗДТГ-аас маргааш буюу 05 сарын 08-ны 11 цагаас энэ онд Улаанбаатар хотод хийгдэх зам засвар, өргөтгөл, шинэчлэлийн ажлын талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөхөөр хэвлэлийн бага хурал зарлалаа. Хэвлэлийн бага хурал Хангарьд ордны 14 давхарт болно.
УИХ-ын гишүүн С.Ганбаатар өнөөдөр Засгийн газарт шаардлага хүргүүлэх тухайгаа мэдээлэл хийнэ. Оюутолгойн гэрээний хэлэлцээрийг олон нийтэд ил тод болгох ёстой гэж тэрбээр үзжээ. 11.00 цагт Төрийн ордонд, ажлын өрөөндөө мэдээлэл өгөх юм байна.
5 дугаар сарын 08-ны өдрийн 9.00-12.00 цагт Улаанбаатар хот дахь Гаалийн Газрын хурлын танхимд Гааль, Бизнесийн Түншлэлийн Зөвлөлдөх уулзалт зохион байгуулагдана. Уулзалтын үеэр ГЕГ, МҮХАҮТ хооронд хамтран ажиллах санамж бичиг үзэглэх бөгөөд энэхүү арга хэмжээнд Ч. Сайханбилэг, Ч. Улаан нар оролцоно. Харилцах: Д.Адъяасүрэн 91919396
Өнөөдөр/2013,05,08/ дэлхийн боловсролын үрийг Монголынхоо хөрсөнд суулгах түүхэн үйл явдлын гэрч болно бид :) БШУЯ-ны 401 тоотод яг 16:00 цагт Боловсрол, шинжлэх ухааны яам болон Холбооны Бүгд Найрамдах Герман улсын эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн дарга нар Монгол-Германы Хамтарсан дээд сургуулийн тухай хамтарсан мэдэгдэлд гарын үсэг зурах ёслолын ажиллагаа болно.
Хөгжлийн бэрхшээлтэй өсвөр насны хүүхдүүдийн "Солонгон бийрийн аялгуу" үзэсгэлэн 2013 оны 05-р сарын 08-ны 18 цагт Сөүлийн гудамж Төв ХААН Банкинд байрлах Монголын Урлагийн зөвлөлийн "Улаан гэр" галерейд нээгдэнэ. Үзэсгэлэн 2013.05.11-ийг хүртэл Лхагва-Бямба гаригт 9:00-18:00 цагийн хооронд үнэ төлбөргүй олон нийтэд нээлттэй байна.
“Эрүүл, аюулгүй ажиллацгаая” уриан дор зохион байгуулагдаж буй сарын аяны хүрээнд “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн чуулган”-ыг хөдөлмөр нийгмийн 3 тал хамтран зохион байгуулж байна. Чуулган 2013 оны 5 дугаар сарын 8-ны өдөр 10 цагт Засгийн газрын 11 дүгээр байрны Хурлын танхимд болно.