Эрүүл мэндийн яам, НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран “Хүүхдийн эсэн мэнд амьдрахуй, хөгжлийн чиглэлээр боловсруулах стратегийг төлөвлөх” уулзалтыг энэ сарын 6-8-ны өдөр зохион байгууллаа. Уулзалтаар эх хүүхдийн эсэн мэнд амьдрахуйн өндөр үр дүнтэй арга хэмжээг эрүүл мэнд, хоол тэжээл, усан хангамж, ариун цэвэр, бага насны хүүхдийн хөгжил зэрэг олон салбарын оролцоотойгоор сайжруулахын тулд нийгэм, экологийн загварыг Монгол Улсад нэвтрүүлэхээр болсон байна. Хүүхдийн сангаас санаачилж буй хүүхдийн эрүүл мэндийг сайжруулахад чиглэсэн С4D гэдэг нь эцэг эхэд хүүхдээ эрүүл саруул өсгөн бойжуулах, үр хүүхдийнхээ сайн сайхны төлөө өөртөө шийдвэр гаргахад нь туслахад чиглэгдсэн стратеги төлөвлөгөө юм.
Тус уулзалтын үр дүнд бага насны хүүхдийн эсэн мэнд амьдрахуйг дээшлүүлэх хөгжлийн харилцааны хосолмол стратеги гарах бөгөөд ЭМЯ гардан хэрэгжүүлэх юм.