“Монгол Улсын хөгжлийн 2027 оны төлөвлөгөө батлах тухай” УИХ-ын тогтоолын төсөл өргөн мэдүүллээ
Ханын материал орон сууцжуулах төсөл хэрэгжсэнээр агаар, хөрсний бохирдол буурна
Эмээлт эко аж үйлдвэрийн паркаас Шувуун фабрик хүртэлх 12.55 км авто зам барина
Сүхбаатар дүүрэг 2026 оныг “Хүүхдийн хөгжлийг дэмжих жил” болгон зарлажээ
УИХ: Өнөөдөр чуулганы нэгдсэн хуралдаанаар...
УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
“Хуульчийн про боно-2026” болон “Өмгөөлөгч танд тусалъя” өдөрлөг төв талбайд болно
Эрчим хүчний салбарт төсөл хэрэгжүүлэх сонирхлоо илэрхийллээ
Цэрэг татлага тавдугаар сарын 1-3-ны өдрүүдэд зохион байгуулагдана
“Усан доорх соёлын өвийг хамгаалах тухай ЮНЕСКО-ийн конвенцыг” соёрхон батлах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ
Баянхонгор аймагт алдагдсан мөнгөн усыг саармагжуулжээ
Баянхонгор сумын нэгдүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах “Дэлгэрэх” хүнсний захын орчимд иргэн Г нь мөнгөн усаар бариулсан алтыг хайлуулж орчныг бохирдуулж байсныг холбогдох газруудаас илрүүлсэн.
МХЕГ-ын Нэгдсэн төв лабораторийн ахлах шинжээч объектийн ойр орчмын 0-130 метр зайд 12 цэгээс хөрсний дээж, 8 цэгт агаарын сорьц дээж авчээ. Мөн бохирдсон хэсгийн 9.6 ам.метр талбайн хөрсийг хуулсны дараа уг талбайгаас хөрсний дээжийг конвертийн цуглуулах аргаар 15 см гүнээс нэг дээж авч шинжилсэн байна.
Шинжилгээний дүнгээр хөрснөөс авсан 12 дээжний 1-8 хүртэлх сорьцонд мөнгөн усны агууламж стандартад заасан зөвшөөрөгдөх дээд хэмжээнээс хэтрээгүй байна. 9-12 хүртэлх сорьцонд мөнгөн усны агууламж зөвшөөрөгдөх дээд хэмжээнээс 4-5 дахин их үзүүлэлтээр бохирдсон нь тогтоогджээ. Агаарын сорьцуудын бохирдол стандартад заасан хэмжээнээс хэтрээгүй байна. Бохирдсон хөрсийг хуулсны дараа авсан нэг дээж сорьцонд мөнгөн усны агууламж стандартад заасан хэмжээнээс хэтрээгүй байна. ОБЕГ-ын Ариутгал халдваргүйжүүлэлтийн бүлэг иргэн Г-ийн 2х4.8 метр талбайтай объектын өрөө, хөрс, гадна хана, дээвэр зэрэг нийт 35 ам.метр талбайг саармагжуулж хөрс, агаараас дахин дээж авч шинжлэхэд сорьц зөвшөөрөгдөх хэмжээнд гарчээ. Саармагжуулах явцдаа объект дотор дэвссэн шалны хулдаас, хананы завсар буланд жижиг дусал хэлбэрээр тархсан мөнгөн усныг цуглуулж авсан байна. Дээврийн хэсгийн дулаалгын материал, шалны хулдаас, агааржуулалтын хоолойг бөглөж байсан бохирдолтой эд зүйлийг цуглуулж битүүмжлэн, заримыг зориулалтын бодисоор саармагжуулжээ.
Баянхонгор сумын нэгдүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах “Дэлгэрэх” хүнсний захын орчимд иргэн Г нь мөнгөн усаар бариулсан алтыг хайлуулж орчныг бохирдуулж байсныг холбогдох газруудаас илрүүлсэн.МХЕГ-ын Нэгдсэн төв лабораторийн ахлах шинжээч объектийн ойр орчмын 0-130 метр зайд 12 цэгээс хөрсний дээж, 8 цэгт агаарын сорьц дээж авчээ. Мөн бохирдсон хэсгийн 9.6 ам.метр талбайн хөрсийг хуулсны дараа уг талбайгаас хөрсний дээжийг конвертийн цуглуулах аргаар 15 см гүнээс нэг дээж авч шинжилсэн байна.
Шинжилгээний дүнгээр хөрснөөс авсан 12 дээжний 1-8 хүртэлх сорьцонд мөнгөн усны агууламж стандартад заасан зөвшөөрөгдөх дээд хэмжээнээс хэтрээгүй байна. 9-12 хүртэлх сорьцонд мөнгөн усны агууламж зөвшөөрөгдөх дээд хэмжээнээс 4-5 дахин их үзүүлэлтээр бохирдсон нь тогтоогджээ. Агаарын сорьцуудын бохирдол стандартад заасан хэмжээнээс хэтрээгүй байна. Бохирдсон хөрсийг хуулсны дараа авсан нэг дээж сорьцонд мөнгөн усны агууламж стандартад заасан хэмжээнээс хэтрээгүй байна. ОБЕГ-ын Ариутгал халдваргүйжүүлэлтийн бүлэг иргэн Г-ийн 2х4.8 метр талбайтай объектын өрөө, хөрс, гадна хана, дээвэр зэрэг нийт 35 ам.метр талбайг саармагжуулж хөрс, агаараас дахин дээж авч шинжлэхэд сорьц зөвшөөрөгдөх хэмжээнд гарчээ. Саармагжуулах явцдаа объект дотор дэвссэн шалны хулдаас, хананы завсар буланд жижиг дусал хэлбэрээр тархсан мөнгөн усныг цуглуулж авсан байна. Дээврийн хэсгийн дулаалгын материал, шалны хулдаас, агааржуулалтын хоолойг бөглөж байсан бохирдолтой эд зүйлийг цуглуулж битүүмжлэн, заримыг зориулалтын бодисоор саармагжуулжээ.
Д.Мөнх
0 Сэтгэгдэл
























