Ханын материал орчмын гэр хорооллын газар чөлөөлөлт 95 хувьтай байна
Хагас коксон шахмал түлш тохирлын гэрчилгээтэй боллоо
“Оргил стар” хотхоноос Зайсангийн гүүр хүртэл 550 метр явган хүний замыг шинэчиллээ
“Лос Анжелес 2028” олимпын тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдах тамирчдыг зарлалаа
"Баянхошуу" цэцэрлэгт хүрээлэн ирэх сард ашиглалтад орно
ТЭЦ-5 станц 340 Гкал дулаан, 300 МВт цахилгаан үйлдвэрлэнэ
Иран Улсын Элчин сайд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив
Увс, Завхан аймагт ажиллаж, өвөлжилт, хаваржилтын бэлтгэл ажилтай танилцлаа
ОЛОН УЛСЫН САНХҮҮГИЙН КОРПОРАЦ ГОЛОМТ БАНКАНД 160 САЯ АМ. ДОЛЛАРЫН САНХҮҮЖИЛТИЙГ ОЛГОЛОО
“Сэлбэ 20 минутын хот” төслийн барилгын талбайд нийт 532 хүн ажиллаж байна
“Комбат” давшилтад

Цэргүүдээ уриалан дуудаж давшилтад орж байгаа энэ цэргийн зураг Аугаа их Эх орны дайны үеийн хамгийн алдартай зургийн нэг. Дайны төгсгөлд германы Рейхстаг дээр улаан туг мандуулж байгаа зурагтай эн дүйхүйц зураг. Улс төрийн бага удирдагч Алексей Еременко дайчдаа давшилтад уриалон боссоноосоо, энэ зургийг авхуулснаасаа хойш хэдхэн секундын дараа амь үрэгдсэн. Гэрэл зурагчин Макс Альперт өөрийнхөө “Комбат” буюу батальоны захирагч гэж андууран нэрлэсэн энэ хүний хэд хэдэн кадр зураг дарсан ч сумны хэлтэрхий аппаратыг нь гэмтээчихэж. Тэгээд авсан зураг маань нэгэнт гарахгүй боллоо гэж бодоод тухайн хүнийхээ нэрийг ч асууж тэмдэглэж авсангүй. Хожим нь очоод хальсаа угаагаад үзтэл зураг тодоос тод гарсан байх нь тэр.

Тэгээд бүүр хожим зураг дэлхий дахинаа алдаршаад түгээд ирэхэд “Комбат” зургийн баатрын нэр тодорхой болжээ. Тэр нь 1906 онд төрсөн Алексей Гордеевич Еременко гэгч байж. Энэ зураг дээр гарсан залуухан дарга ердөө хэдхэн секундын дараа амь алдсан ч энэ зургаараа дайн дуустал улс төрийн удирдагчийнхаа үүргийг “гүйцэтгэж” ямар их урам, сэтгэлийн тэнхээ өгөө бол.
Зургийг 1941 оны долдугаар сарын 12-нд Луганск мужийн Славяносербскийн районд Лугань болон Лозовая голын хооронд буудлагын 4-р дивизийн 220 дугаар хорооны дайсантай хийсэн цус асгаруулсан тулааны үеэр авсан гэдэг.
/ Дайны үеийн нэгэн зургийн түүх /

0 Сэтгэгдэл