Голомт банкны “Хадгаламжтай аялал” сугалаат аяны 1-р ээлжийн азтанууд тодорлоо
МОНГОЛ БАХАРХЛЫН ТАНХИМ ШИНЭЧЛЭГДЭЖ НЭЭГДЛЭЭ
Монголбанк эхний хагас жилд 7.0 тонн үнэт металл худалдан авлаа
Монгол Улс баялгийн сан, хөрөнгө оруулалтын чиглэлээр Оманы Султант Улстай хамтран ажиллана
Хяналт, шалгалтын Ажлын хэсэг хуралдлаа
Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн хэрэгжилтийг эрчимжүүлэх Ажлын хэсэг байгуулав
НҮҮРСНИЙ БОРЛУУЛАЛТ 7 САРД 2.6 САЯ ТОНН БОЛЖ ӨСЛӨӨ
Баянхошуу дэд төвийн 110 айлын орон сууцыг улсын комисст хүлээлгэж өгөхөөр ажиллаж байна
Эрээн хот боомтын ажиллах цагийг 4 цагаар сунгажээ
“Их шүтээн Эзэн Чингис хаан" үзэсгэлэн энэ сарын 8-нд дэлгэгдэнэ
Тиранозавр Батаар удахгүй аялалдаа гарна
Америкийн шударга шүүхийн ачаар, монголын алдарт үлэг гүрвэл Тиранозавр Батаар эх орноо зорих гэж байна. 70 сая орчим жилийн настай энэ түүхэн олдвор сүүлийн аялалдаа гарах гэж байгаа нь энэ. Өнөөдөр НҮБ-ын байрнаас холгүй болох ёслолын үеэр Үндэсний Аюулгүй байдлын яамны албаны хүн 24 метр урт энэ аварга, бүтнээрээ араг ясыг монголын төлөөлөгчдөд хүлээлгэн өгнө.
Энэ араг ясыг өнгөрсөн онд ийм гэмт хэргээр гаршсан, хуурамч палентологич Эрик Прокопи хууль бусаар арилжааны зорилгоор авчирч дуудлага худалдаанд ердөө нэг сая гаруйхан ам.доллараар худалдсан юм. Энэ худалдааг сүүлд нь хүчингүй болгосон билээ.

38 настай Ноён Прокопи барьцаагаар суллагдаад одоо наймдугаар сард шүүхээр орох гэж байгаа юм. Түүнийг 17 жил шоронд хорих, хэдэн зуун мянган долларын торгууль хүлээж байгаа. Тэр тэгэхдээ энэ хугацаанд монголын батаараас гадна хоёр Saurolophus, бас хоёр Овирапторын араг яс хууль бусаар оруулж ирснээ бас хүлээн зөвшөөрөөд байгаа.
Ноён Прокопийн өмгөөлөгч Жорж Ледерман үйлчлүүлэгчдээ шүүхийн шийд гартал хэвлэлээр ямар нэгэн мэдэгдэл хийхгүй байхыг зөвлөж байгаа. АНУ-ын гаалийн болон Ноён Мортон ч түүнийг өөр бас бус хууль бус зүйл оруулж ирсний нь төлөө шалгаж байгаа гэсэн.

“Мөрдөн шалгах ажил үргэлжилж байгаа гээд тодорхой зүйл хэлэхээс татгалзаж байна. Америкийн түүхийн музейн Марк Норелла нарын хэдэн палентологич өнгөрсөн онд Манхэттений дуудлага худалдааны төвд үлэг гүрвэлийн араг яс дуудлагаар худалдах гэж байгаа тухай хэлж байсан. Тэд монголчуудад урьдчилж анхааруулж байсан л даа. Хууль бус палентологичид Төрийн департаментад хандсан ч тэд амжилт олоогүй, Төрийн департамент бидэнтэй хамтарсан юм” гэжээ.

Холбооны мөрдөх товчоо 2010 оны дөрөвдүгээр сараас 2012 оны наймдугаар сар хүртэл ноён Прокопи “хууль бус наймаа, хилээр нууцаар оруулах” талаар хэд хэдэн ийм нэргүй гэрээ байгуулсныг илрүүлээд байгаа. Улсын яллагч бас ноён Прокопиг үлэг гүрвэлийн яс авахаар Монгол руу явсан гэдгийг нотолж байгаа юм.
Тиранозавр Батаар бол ойролцоогоор 70 сая жилийн өмнө буюу цэрдийн галавын үед амьдарч байсан үлэг гүрвэл. Үүнийг хамгийн анх 1946 онд Говиос олж илрүүлсэн. Монгол тэр үед Зөвлөлт холбоот улсын дагуул байсан бол өнөөдөр тусгаар тогтносон улс, 1924 онд ашигт малтмалын болон байгалийн нөөц, соёл түүхийн дурсгалаа төрийн өмч гээд зарлачихсан болохоор үлэг гүрвэлийн ясаа эргүүлэн авах хууль ёсны эрхтэй юм. Нөгөө талаар энэ бол хамгийн сүүлд олдоод байгаа, судалгаа хийхэд нэн тохиромжтой бүтнээрээ араг яс. Тэгээд ч Монгол бол үлэг гүрвэлийн үеийн дурсгалын хамгийн гол түшиц. Харамсалтай нь үүнийг дагаад залилан мэхлэгчид, хууль бус наймаачид бишгүй нэг байгаа. Энэ л бидний сэтгэлийг түгшээж байна” гэж ноён Мортон хэлжээ.

Тиранозавр Батаарыг монголын талд хүлээлгэн өгөх ёслол Нью-Йоркийн цагаар өглөөний 11 цагт болох юм байна. Энд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, ССАЖЯ-ны албаны хүмүүст хүлээлгэн өгөх юм байна.
Ноён Мортон бас “Бид соёл түүхийн өвийг хадгалах талаар гадаадын ажил мэргэжил нэгтнүүдтэйгээ хамтран ажиллах болно” гэсэн байна. Харамсалтай нь ийм үнэт бүтээлийн наймаа хар зах дээр цэцэглэж, өөрийн гэсэн үнэ ханш тогтчихсон байна” гээд “Ард түмний өмч болсон үнэт зүйл, үлэг гүрвэлийн яс хулгайлах, сүм хийдийг нураах, булш бунхныг ухах гэсэн хэн ч ашиг олж, ард түмнийг хохироох ёсгүй. Бид энэ бүхний эсрэг дэлхий нийтээрээ шийдвэртэй тэмцэх болно” гэж байна.
Монголын говиос олдсон гайхамшигт олдвор
Тиранозавр батаар.

Тиранозавр батаарыг дуудлага худалдаагаар оруулах гэж байгааг анх мэдэгдсэн палеонтологч Минжингийн Болорцэцэг.

0 Сэтгэгдэл
*****
Ийм л байх хэрэгтэй шд... Дэлхий зөв эргэж л байгаам байна...
2013.05.06