Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

С.Эрдэнэ: Бичиг баримтаа бүрдүүлсэн иргэдэд 21 мянган төгрөг олгоно


“Хүний хөгжил сан”-гаас олгох 21 мянган төгрөгийг иргэдийн зарим нь аваагүй байгаа. Уг мөнгийг нөхөж олгохоор улсын төсөвт тусгасан гэх ч өнөөг хүртэл өгөөгүй байгаа юм. Тиймээс дээрх мөнгийг хэдийнээс олгож эхлэх талаар Хүн амын хөгжил нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнээс тодрууллаа.  

-“Хүний хөгжил сан”-гаас олгох 21 мянган төгрөгийг энэ онд хэчнээн иргэн авах боломжтой вэ. Улсын төсөвт хэдэн тэрбум төгрөг тусгасан бэ?
-“Хүний хөгжил сан”-гаас олгох 21 мянган төгрөгийн төсвийн бүр­дүүлэлт хараахан бүрдээгүй байна. Энэ оны улсын төсөвт 32 тэрбум төгрөг тусгаад байгаа ч “Хүний хөгжил сан”-д тодорхой орлого төвлөрөхөөр уг мөнгийг олгох юм. Тус сангийн төвлөрүүлэлт, орлого оны эхэнд тааруу байдаг. Энэ сараас уул уурхай, ашигт малтмалын олборлолт идэвхжих учраас “Хү­ний хөгжил сан” руу тодорхой хуримтлалууд хийгдэж эхэлнэ. Үүний да­раа уг мөнгийг түрүүчээс нь олгохоор төлөвлөөд байна.

-Иргэний шинэчилсэн бүрт­гэлд хамрагдсан ч 21 мянган төгрөг авахад шаардлагатай бичиг баримтаа бүрдүүлж амжаагүй иргэд ондоо багтааж материалаа цэгцлээд мөнгөө авах боломж бий юү?
-Манай яамнаас өнгөрсөн онд “Хүний хөгжил сан”-гаас мөнгөө аваагүй, эсвэл дутуу авсан иргэдийн судалгааг гаргасан. Бид эхний ээлжинд бичиг баримтаа бүрдүүлж өгсөн хүний тоог үндэслэн улсын төсөвт 32 тэрбум төгрөг тусгасан юм. Үүнээс хойш бичиг баримтаа бүрдүүлсэн иргэдийн хувьд ирэх оноос олгохоор төлөвлөлөө. Өөрөөр хэлбэл, бид энэ онд бүрдүүлэлтийг нь хийгээд 2014 оны төсөвт суулгаж, үе шаттайгаар мөнгийг нь олгож дуусах юм. Энд нэг зүйлийг нэмж хэлэхэд, дээрх ажил энэ Засгийн газрын хийх зүйл биш. Өмнөх Засгийн газрын бидэнд үлдээсэн ачаа. Хөгжлийн бэрхшээтэй болон ахмад настнуудад олгох мөнгийг өгч дууссан.
Цаашид тухайн Засгийн газар өөрийнхөө дэвшүүлсэн мөрийн хөтөлбөрийг бүрэн эрхийнхээ хугацаанд хэрэгжүүлдэг байх ёстой. Түрүүчийн Засгийн газрынхаа хийж амжаагүй ажлыг дараагийнх нь нөхөж хийгээд байвал өөрийнхөө дэвшүүлсэн мөрийн хөтөлбөр, зорилт зорилгыг хэрэгжүүлэх ажил нэг шатаар хойшилно гэсэн үг шүү дээ.

0 Сэтгэгдэл
hamgiin myy humuus bysdad aldaaga atohdog um.elebgdorj ni hurtel ungursun 24jild uruu haana tenej yabsan um boloo?anh ydaa,anh ydaa gej ireed l soliorood gantsraa ajil hiij yabsan um bol ali hedinee yls ornoo uud ni tatahgi yasiin,byh zil hende el bn dag
ene said mash muu hariutslagagui handjiinshdee, uy gesen ugiin, bie bie ruugee buhaj bolohgui shd, teneg umuu haashaaen
erdene saidaa, olon huuhed turuulsniihee tuluu zaluugaaraa tetgevert huugduj garch helmegdsen ehchuuddee nuhun tulbur uguuchee, arim ni tanii naashtai shiidveriig huleeseer nuguu gazar luu yavchlaa, odoo uldseniih ni tulburiig ugch hohirliig ni baragduulaachee
Хоёр нам уралдаж амалсанаас гадна ерөнхийлөгчийн сонгуулийн үеээр Элбэгдорж намуудын амалсан 2"5 сая төгкзв рөгийг иргэдэдээ олгуулан гэсэн амлалт бас бий шүү.одоо биелэлтийг асуух цаг иржээ
Хоёр нам уралдаж амалсанаас гадна ерөнхийлөгчийн сонгуулийн үеээр Элбэгдорж намуудын амалсан 2"5 сая төгкзв рөгийг иргэдэдээ олгуулан гэсэн амлалт бас бий шүү.одоо биелэлтийг асуух цаг иржээ
Хоёр нам уралдаж амалсанаас гадна ерөнхийлөгчийн сонгуулийн үеээр Элбэгдорж намуудын амалсан 2"5 сая төгкзв рөгийг иргэдэдээ олгуулан гэсэн амлалт бас бий шүү.одоо биелэлтийг асуух цаг иржээ
ta ariach ingej helj bolohguie umnuh zasgiin gazariin achaag bid uuzeg esgui gej uil heregiig ni urgeljluuleed l yavah estoi biz de my huvid hunii hugjiliin sangaas olgoj bui ene mungunuus 1-ch tugrug avch chadaagui teriigee avmaar l bn arai jaahan uhamsartai hariult uguusei gej husej bn olon myngan humuus avaagui huleej suugaa shu de
2нам ам урулдаад л амлаа биз дээ эд нарт хэрэггуй гэхгд бидэнд хэрэгтэй бна аягуй бол аль хэдийн хуваагаад авсан биз дээ
umnuh zasgiin gazriin achaa gechihjee bas.ta hediig ard tumen songoj gargasan.ajil hiihdee manaunam tanai nam gehee bolimoor um.an namiihan arai heterch bn.yum hiiheeree neg bol kommunist uzel gargaad neg bil ter namiin achaa gj ireed olon um hutsah um.chadahgui bol bolichooch.yadarsan olon ard tumniig ta hed l iim bdld oruulsan sh de.erdene guai ta ugee bodoj heleerei
Хамгийн их уншсан