“Монгол Улсын хөгжлийн 2027 оны төлөвлөгөө батлах тухай” УИХ-ын тогтоолын төсөл өргөн мэдүүллээ
Ханын материал орон сууцжуулах төсөл хэрэгжсэнээр агаар, хөрсний бохирдол буурна
Эмээлт эко аж үйлдвэрийн паркаас Шувуун фабрик хүртэлх 12.55 км авто зам барина
Сүхбаатар дүүрэг 2026 оныг “Хүүхдийн хөгжлийг дэмжих жил” болгон зарлажээ
УИХ: Өнөөдөр чуулганы нэгдсэн хуралдаанаар...
УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
“Хуульчийн про боно-2026” болон “Өмгөөлөгч танд тусалъя” өдөрлөг төв талбайд болно
Эрчим хүчний салбарт төсөл хэрэгжүүлэх сонирхлоо илэрхийллээ
Цэрэг татлага тавдугаар сарын 1-3-ны өдрүүдэд зохион байгуулагдана
“Усан доорх соёлын өвийг хамгаалах тухай ЮНЕСКО-ийн конвенцыг” соёрхон батлах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ
Баянхонгор аймагт мөнгөн ус ашиглаж байсан иргэнийг илрүүлжээ
УИХ-ын гишүүн Д.Ганбатын фэйсбүүк хуудсанд нэгэн иргэн, “Алт олж л байвал мөнгөн ус хортой байна уу, үгүй юү гэдгийг тоохгүй улайрсан хэсэг хүмүүсийн балгаар хүн амын эрүүл мэндэд ноцтой нөлөөлөх магадлал өндөр болжээ. Баянхонгор сумын Нэгдүгээр багийн нутаг дэвсгэрт цэцэрлэг, сургууль, мах сүүний төвлөрсөн захтай маш ойрхон газарт алт хайлуулах зорилгоор мөнгөн ус ашиглаж байсан ноцтой хэрэг илэрлээ” гэсэн мэдээлэл үлдээсэн байна. Тэгвэл Баянхонгор аймгийн Баянхонгор сумын нэгдүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах “Дэлгэрэх” хүнсний захын ойролцоох объектод аймгийн Цагдаагийн хэлтэс, Онцгой байдлын хэлтэс хамтран шалгалт хийж энэ хэргийн эзнийг тогтоожээ. Шалгалтаар иргэн Г нь тус объектод мөнгөн усаар бариулсан алтыг хайлуулж байсан нь илэрчээ.

Тус газраас 85 грамм мөнгөн ус цуглуулж, объектийн ойр орчим 0-50 метрийн хүртэл зайд хөрсний дээж 12 цэгээс авсан байна. Ажлын хэсэг объектоос 150 метр зайд байрлах сургууль, цэцэрлэг, худалдаа үйлчилгээний байгууллагуудын үйл ажиллагааг тодорхойгүй хугацаагаар зогсоох захирамж гарган, тус аймагт хувиараа ашигт малтмал олборлогч иргэдийн үйл ажиллагааг журамлахаар болжээ.

Д.Хангай
0 Сэтгэгдэл