“Монгол Улсын хөгжлийн 2027 оны төлөвлөгөө батлах тухай” УИХ-ын тогтоолын төсөл өргөн мэдүүллээ
Ханын материал орон сууцжуулах төсөл хэрэгжсэнээр агаар, хөрсний бохирдол буурна
Эмээлт эко аж үйлдвэрийн паркаас Шувуун фабрик хүртэлх 12.55 км авто зам барина
Сүхбаатар дүүрэг 2026 оныг “Хүүхдийн хөгжлийг дэмжих жил” болгон зарлажээ
УИХ: Өнөөдөр чуулганы нэгдсэн хуралдаанаар...
УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
“Хуульчийн про боно-2026” болон “Өмгөөлөгч танд тусалъя” өдөрлөг төв талбайд болно
Эрчим хүчний салбарт төсөл хэрэгжүүлэх сонирхлоо илэрхийллээ
Цэрэг татлага тавдугаар сарын 1-3-ны өдрүүдэд зохион байгуулагдана
“Усан доорх соёлын өвийг хамгаалах тухай ЮНЕСКО-ийн конвенцыг” соёрхон батлах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ
Их хэмжээний алт, үнэт эдлэл хил нэвтрүүлэхийг завджээ
Гаалийн ерөнхий газрын харьяа Буянт-Ухаа дахь Гаалийн Газрын гаалийн улсын байцаагч нар БНСУ-аас Монгол Улсад зорчин ирж буй зорчигчдын ачаа тээшинд үзлэг хийхэд их хэмжээний алт үнэт эдлэлийг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэхийг завдсан хууль бус үйлдлийг таслан зогсоолоо.
Өнгөрсөн сарын 28-ны өдөр БНСУ-аас ирсэн КЕ-867 нислэгийн онгоцны зорчигч Монгол Улсын иргэн Э нь их хэмжээний алт, монетон эдлэл буюу нийт 513 ширхэг 2341,7 гр алт, монетон эдлэлийг татваргүй барааны шошго бүхий уутанд жигнэмэгийн төмөр хайрцаг, эрэгтэй хүний гоо сайхны бэлдмэл зэрэгт хийн, хар цаасанд ороож гаалийн хяналтаас нуун далдлан хууль бусаар нэвтрүүлэх гэж байсныг илрүүлжээ. Тухайн барааг үнэт металлын сорьц тогтоох лабораторид илгээн шинжилгээ хийлгэхэд үүнээс 45 ш /498,8 гр/ нь алтан эдлэл, 468ш /1842,8 гр/ нь монетон эдлэл болохыг тогтоожээ. Зөрчилд холбогдсон барааны дүн нь 85 800 000 төгрөг юм байна. Гэмт хэргийн шинжтэй эл үйлдлийг Цагдаагийн байгууллагад шилжүүлэн эрүүгийн хэрэг үүсгэн шалгуулж байгаа юм байна.

Гаалийн ерөнхий газрын харьяа Буянт-Ухаа дахь Гаалийн Газрын гаалийн улсын байцаагч нар БНСУ-аас Монгол Улсад зорчин ирж буй зорчигчдын ачаа тээшинд үзлэг хийхэд их хэмжээний алт үнэт эдлэлийг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэхийг завдсан хууль бус үйлдлийг таслан зогсоолоо.Өнгөрсөн сарын 28-ны өдөр БНСУ-аас ирсэн КЕ-867 нислэгийн онгоцны зорчигч Монгол Улсын иргэн Э нь их хэмжээний алт, монетон эдлэл буюу нийт 513 ширхэг 2341,7 гр алт, монетон эдлэлийг татваргүй барааны шошго бүхий уутанд жигнэмэгийн төмөр хайрцаг, эрэгтэй хүний гоо сайхны бэлдмэл зэрэгт хийн, хар цаасанд ороож гаалийн хяналтаас нуун далдлан хууль бусаар нэвтрүүлэх гэж байсныг илрүүлжээ. Тухайн барааг үнэт металлын сорьц тогтоох лабораторид илгээн шинжилгээ хийлгэхэд үүнээс 45 ш /498,8 гр/ нь алтан эдлэл, 468ш /1842,8 гр/ нь монетон эдлэл болохыг тогтоожээ. Зөрчилд холбогдсон барааны дүн нь 85 800 000 төгрөг юм байна. Гэмт хэргийн шинжтэй эл үйлдлийг Цагдаагийн байгууллагад шилжүүлэн эрүүгийн хэрэг үүсгэн шалгуулж байгаа юм байна.

0 Сэтгэгдэл
























