“Монгол Улсын хөгжлийн 2027 оны төлөвлөгөө батлах тухай” УИХ-ын тогтоолын төсөл өргөн мэдүүллээ
Ханын материал орон сууцжуулах төсөл хэрэгжсэнээр агаар, хөрсний бохирдол буурна
Эмээлт эко аж үйлдвэрийн паркаас Шувуун фабрик хүртэлх 12.55 км авто зам барина
Сүхбаатар дүүрэг 2026 оныг “Хүүхдийн хөгжлийг дэмжих жил” болгон зарлажээ
УИХ: Өнөөдөр чуулганы нэгдсэн хуралдаанаар...
УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
“Хуульчийн про боно-2026” болон “Өмгөөлөгч танд тусалъя” өдөрлөг төв талбайд болно
Эрчим хүчний салбарт төсөл хэрэгжүүлэх сонирхлоо илэрхийллээ
Цэрэг татлага тавдугаар сарын 1-3-ны өдрүүдэд зохион байгуулагдана
“Усан доорх соёлын өвийг хамгаалах тухай ЮНЕСКО-ийн конвенцыг” соёрхон батлах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ
Амьдралын зөв хэвшил бол замын гарцаар, ногоон гэрлээр гарахаас эхэлнэ
Энэ зургийг харахад танд ямар бодол төрж байна вэ. Ийм дүр төрх нийслэлийн бүхий л үзэгдэнэ. Тиймдээ ч явган зорчигчийн буруугаас зам тээврийн осол гарах нь олон. Эцсийн бүлэгтээ зам тээврийн ослын буруутан нь жолооч болж хувирдаг. Тэгвэл хэнэггүй явган зорчигч, ногоон гэрэл хүлээсэн нохой хоёрын ялгаа эндээс харагдана.
Нэг жишээ дурьдахад, Явган зорчигч автомашины урдуур гарч байгаад эсвэл зэрэгцэж явж байгаад осолд өртсөн тохиолдол 32.5 хувьтай байгаа юм. Хэдийгээр нийт ослын 80 хувь нь жолоочийн буруугаас болсон байдаг ч явган зорчигчийн буруугаас үүдэлтэй осол улсын хэмжээнд 15.7, нийслэлд 18.3 хувь эзэлж байна. Осолт өртөж гэмтсэн явган зорчигчдын 54 хувь нь хүндэвтэр, 25 хувь нь хүнд гэмтэл авсан байдаг бөгөөд 10-15 хувь нь хөдөлмөрийн чадвараа алдаж эрүүл мэндээрээ хохирдог аж.
Дээрх тоо баримтаас харахад явган зорчигчдыг замын хөдөлгөөнд аюулгүй оролцох нөхцөлийг бүрдүүлэхэд зайлшгүй анхаарах шаардлагатай юм. Мэдээж ийм нөхцөлийг бий болгоход зөвхөн жолооч нартай “дайтаад” нэмэргүй. Явган зорчигч гарцаар ногоон гэрлээр зам хөндлөн гардаг байх хандлагыг төлөвшүүлэх ёстой.
Энэ бол амьдралын зөв хэвшил юм шүү дээ.
Энэ зургийг харахад танд ямар бодол төрж байна вэ. Ийм дүр төрх нийслэлийн бүхий л үзэгдэнэ. Тиймдээ ч явган зорчигчийн буруугаас зам тээврийн осол гарах нь олон. Эцсийн бүлэгтээ зам тээврийн ослын буруутан нь жолооч болж хувирдаг. Тэгвэл хэнэггүй явган зорчигч, ногоон гэрэл хүлээсэн нохой хоёрын ялгаа эндээс харагдана. Нэг жишээ дурьдахад, Явган зорчигч автомашины урдуур гарч байгаад эсвэл зэрэгцэж явж байгаад осолд өртсөн тохиолдол 32.5 хувьтай байгаа юм. Хэдийгээр нийт ослын 80 хувь нь жолоочийн буруугаас болсон байдаг ч явган зорчигчийн буруугаас үүдэлтэй осол улсын хэмжээнд 15.7, нийслэлд 18.3 хувь эзэлж байна. Осолт өртөж гэмтсэн явган зорчигчдын 54 хувь нь хүндэвтэр, 25 хувь нь хүнд гэмтэл авсан байдаг бөгөөд 10-15 хувь нь хөдөлмөрийн чадвараа алдаж эрүүл мэндээрээ хохирдог аж.
Дээрх тоо баримтаас харахад явган зорчигчдыг замын хөдөлгөөнд аюулгүй оролцох нөхцөлийг бүрдүүлэхэд зайлшгүй анхаарах шаардлагатай юм. Мэдээж ийм нөхцөлийг бий болгоход зөвхөн жолооч нартай “дайтаад” нэмэргүй. Явган зорчигч гарцаар ногоон гэрлээр зам хөндлөн гардаг байх хандлагыг төлөвшүүлэх ёстой.
Энэ бол амьдралын зөв хэвшил юм шүү дээ.
Д.Мөрөн
0 Сэтгэгдэл
























