“Монгол Улсын хөгжлийн 2027 оны төлөвлөгөө батлах тухай” УИХ-ын тогтоолын төсөл өргөн мэдүүллээ
Ханын материал орон сууцжуулах төсөл хэрэгжсэнээр агаар, хөрсний бохирдол буурна
Эмээлт эко аж үйлдвэрийн паркаас Шувуун фабрик хүртэлх 12.55 км авто зам барина
Сүхбаатар дүүрэг 2026 оныг “Хүүхдийн хөгжлийг дэмжих жил” болгон зарлажээ
УИХ: Өнөөдөр чуулганы нэгдсэн хуралдаанаар...
УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
“Хуульчийн про боно-2026” болон “Өмгөөлөгч танд тусалъя” өдөрлөг төв талбайд болно
Эрчим хүчний салбарт төсөл хэрэгжүүлэх сонирхлоо илэрхийллээ
Цэрэг татлага тавдугаар сарын 1-3-ны өдрүүдэд зохион байгуулагдана
“Усан доорх соёлын өвийг хамгаалах тухай ЮНЕСКО-ийн конвенцыг” соёрхон батлах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ
Эрүүл мэндийн салбарын хөгжлийг сайжруулах хуулийн төсөл өргөн барив
УИХ-ын гишүүн, эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр УИХ-ын дарга З.Энхболдод Зээлийн хэлэлцээр соёрхон батлах тухай хуулийн төсөл өргөн барив. Тус хуулийн төсөлд Эрүүл мэндийн салбарын хөгжил хөтөлбөр 4 төсөл нэмэлт санхүүжилт, Эрүүл мэндийн салбарын хөгжил хөтөлбөр 5 төслийн зээлийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай асуудлыг дэмжин УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтоов гэжээ.
Тус төслийн нэг бүрэлдэхүүн хэсэг болох Улаанбаатар хотын эмнэлгийн тусламж үйлчилгээг бэхжүүлэх ажлын хүрээнд дараах ажлуудыг хийхээр төлөвлөжээ.Үүнд Улаанбаатар хотын эмнэлгийг хөгжүүлэх бодлого стратегийн төлөвлөгөө боловсруулах эмнэлгийн салбарт дэд бүтэц хөрөнгө оруулалтыг төлөвлөх тогтолцоог бий болгох. Мөн сонгинохайрхан дүүргийн эмнэлгийг загвар болохуйц олон төрлийн тусламж үйличлгээтэй нэгдсэн эмнэлэг болгон өөрчлөх эмнэлгийн үйл ажиллагааг өөрчлөх тусгай зөвшөөрлийн тогтолцоог шинэчлэх зэрэг ажлуудыг хийх юм. Энэхүү ажлын хүрээнд Сонигинохайрхан дүүргийн эмнэлгийг өөрчлөх, үйлчилгээний нэр төрлийг өөрчлөн орон тоог нэмэгдүүлэх, хүчин чадлыг сайжруулахад дутагдаж буй нэмэлт 25 сая ам.долларын хөрөнгө оруулалтыг Азийн хөгжлийн банкны хөнгөлттэй зээлийн хөрөнгөөр санхүүжүүлэхээр болоод байгаа. Мөн 5-р төслийг хэрэгжүүлэхэд Азийн хөгжлийн банкнаас Монгол Улсын Засгийн газарт 30 сая ам долларын хөнгөлттэй зээлийг олгохоор төлөвлөөд байна. Тиймээс Зээлийн хэлэлцээр соёрохон батлах тухай хуулийн төслийг өргөн барьж байгааг Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр онцоллоо. Тус хуулийн төслийг ирэх долоо хоногт байнгын хороогоор хэлэлцээд дэмжигдвэл УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх юм.
УИХ-ын гишүүн, эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр УИХ-ын дарга З.Энхболдод Зээлийн хэлэлцээр соёрхон батлах тухай хуулийн төсөл өргөн барив. Тус хуулийн төсөлд Эрүүл мэндийн салбарын хөгжил хөтөлбөр 4 төсөл нэмэлт санхүүжилт, Эрүүл мэндийн салбарын хөгжил хөтөлбөр 5 төслийн зээлийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай асуудлыг дэмжин УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтоов гэжээ. Тус төслийн нэг бүрэлдэхүүн хэсэг болох Улаанбаатар хотын эмнэлгийн тусламж үйлчилгээг бэхжүүлэх ажлын хүрээнд дараах ажлуудыг хийхээр төлөвлөжээ.Үүнд Улаанбаатар хотын эмнэлгийг хөгжүүлэх бодлого стратегийн төлөвлөгөө боловсруулах эмнэлгийн салбарт дэд бүтэц хөрөнгө оруулалтыг төлөвлөх тогтолцоог бий болгох. Мөн сонгинохайрхан дүүргийн эмнэлгийг загвар болохуйц олон төрлийн тусламж үйличлгээтэй нэгдсэн эмнэлэг болгон өөрчлөх эмнэлгийн үйл ажиллагааг өөрчлөх тусгай зөвшөөрлийн тогтолцоог шинэчлэх зэрэг ажлуудыг хийх юм. Энэхүү ажлын хүрээнд Сонигинохайрхан дүүргийн эмнэлгийг өөрчлөх, үйлчилгээний нэр төрлийг өөрчлөн орон тоог нэмэгдүүлэх, хүчин чадлыг сайжруулахад дутагдаж буй нэмэлт 25 сая ам.долларын хөрөнгө оруулалтыг Азийн хөгжлийн банкны хөнгөлттэй зээлийн хөрөнгөөр санхүүжүүлэхээр болоод байгаа. Мөн 5-р төслийг хэрэгжүүлэхэд Азийн хөгжлийн банкнаас Монгол Улсын Засгийн газарт 30 сая ам долларын хөнгөлттэй зээлийг олгохоор төлөвлөөд байна. Тиймээс Зээлийн хэлэлцээр соёрохон батлах тухай хуулийн төслийг өргөн барьж байгааг Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр онцоллоо. Тус хуулийн төслийг ирэх долоо хоногт байнгын хороогоор хэлэлцээд дэмжигдвэл УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх юм.
0 Сэтгэгдэл
























