“Монгол Улсын хөгжлийн 2027 оны төлөвлөгөө батлах тухай” УИХ-ын тогтоолын төсөл өргөн мэдүүллээ
Ханын материал орон сууцжуулах төсөл хэрэгжсэнээр агаар, хөрсний бохирдол буурна
Эмээлт эко аж үйлдвэрийн паркаас Шувуун фабрик хүртэлх 12.55 км авто зам барина
Сүхбаатар дүүрэг 2026 оныг “Хүүхдийн хөгжлийг дэмжих жил” болгон зарлажээ
УИХ: Өнөөдөр чуулганы нэгдсэн хуралдаанаар...
УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
“Хуульчийн про боно-2026” болон “Өмгөөлөгч танд тусалъя” өдөрлөг төв талбайд болно
Эрчим хүчний салбарт төсөл хэрэгжүүлэх сонирхлоо илэрхийллээ
Цэрэг татлага тавдугаар сарын 1-3-ны өдрүүдэд зохион байгуулагдана
“Усан доорх соёлын өвийг хамгаалах тухай ЮНЕСКО-ийн конвенцыг” соёрхон батлах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ
Олон улсын Монгол судлалын хурал Вашингтонд эхэллээ
Олон улсын Монгол судлалын долдугаар бага хурал өнөөдөр АНУ-ын Вашингтон хотноо эхэллээ. Америк дахь Монгол соёлын төв, Монгол Улсын Элчин Сайдын яам, Батлан хамгаалахын эрдэм шинжилгээний хүрээлэн, Монгол нийгэмлэг хамтран зохион байгуулж буй уг хурал гурван өдөр үргэлжлэхдээ Монголын хэл, соёл, нийгэм, түүх, утга зохиол гээд олон салбар хүрээг хамарсан сэдвээр илтгэл тавьж, хэлэлцүүлж байгаа юм. Тухайлбал, эхний өдрийн салбар хуралдаанаар гадаадын шууд хөрөнгө оруулалтыг дагаад Монгол хэлний үгсийн сан хэрхэн баяжиж байгаа талаар ШУТИС-ийн багш Б.Пүрэвсүрэн илтгэл тавьсан бол Монгол уртын дуу, ардын дуу тэр дундаа “Дөрвөн настай халиун” дуугаар монголчууд уламлал заншлаа хэрхэн илтгэн харуулсан болох талаар тухайлан судалгаа хийснээ доктор Сунмин Юун танилцуулсан юм. Тэгвэл маргаашийн салбар хуралдаанаар Монгол утга зохиолын сэргэн мандлын асуудалд сэдвээр Монгол Улсын СГЗ, доктор Ч.Дагвадорж, Монгол бичгийн холбох бичгийн эгшгийн дүрмийн тогтолцооны асуудал сэдвээр доктор Ү.Ариунболд илтгэл тавихаас гадна доктор М.Саруул¬-Эрдэнэ “Зеногийн парадоксыг монгол үгийн бүтцээр тайлбарлах нь” сэдэвт илтгэл тавих юм байна.
Олон улсын Монгол судлалын долдугаар бага хурал өнөөдөр АНУ-ын Вашингтон хотноо эхэллээ. Америк дахь Монгол соёлын төв, Монгол Улсын Элчин Сайдын яам, Батлан хамгаалахын эрдэм шинжилгээний хүрээлэн, Монгол нийгэмлэг хамтран зохион байгуулж буй уг хурал гурван өдөр үргэлжлэхдээ Монголын хэл, соёл, нийгэм, түүх, утга зохиол гээд олон салбар хүрээг хамарсан сэдвээр илтгэл тавьж, хэлэлцүүлж байгаа юм. Тухайлбал, эхний өдрийн салбар хуралдаанаар гадаадын шууд хөрөнгө оруулалтыг дагаад Монгол хэлний үгсийн сан хэрхэн баяжиж байгаа талаар ШУТИС-ийн багш Б.Пүрэвсүрэн илтгэл тавьсан бол Монгол уртын дуу, ардын дуу тэр дундаа “Дөрвөн настай халиун” дуугаар монголчууд уламлал заншлаа хэрхэн илтгэн харуулсан болох талаар тухайлан судалгаа хийснээ доктор Сунмин Юун танилцуулсан юм. Тэгвэл маргаашийн салбар хуралдаанаар Монгол утга зохиолын сэргэн мандлын асуудалд сэдвээр Монгол Улсын СГЗ, доктор Ч.Дагвадорж, Монгол бичгийн холбох бичгийн эгшгийн дүрмийн тогтолцооны асуудал сэдвээр доктор Ү.Ариунболд илтгэл тавихаас гадна доктор М.Саруул¬-Эрдэнэ “Зеногийн парадоксыг монгол үгийн бүтцээр тайлбарлах нь” сэдэвт илтгэл тавих юм байна. Б.Сэвжидмаа /Америкаас мэдээллэж байна/
0 Сэтгэгдэл
























