“Өв Соёл Үйлдвэр” ХХК төрт ёсоо хүндэтгэн Монгол төрийн далбаагаа мандууллаа
Анхдугаар Үндсэн хуулийг баталж, Бүгд Найрамдах Улс тунхагласан өдрийг тохиолдуулан УИХ-ын дарга Н.Учрал мэндчилгээ дэвшүүлэв
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 12 хэм хүйтэн
Уртасгасан цагаар томуугийн амбулатори ажиллаж байна
Б.Төгсбаярыг УИХ-ын Хэвлэл мэдээллийн газрын даргаар томилно
“Монгол бахархлын өдөр”-ийг тохиолдуулан баатарлаг тууль хайллаа
Үндсэн хуулийн өдрийг тохиолдуулан Шатар сонирхогчдын УАШТ-ийг 14 дэх жилдээ зохион байгуулна
Соёлын гавьяат зүтгэлтэн, сэтгүүлч, яруу найрагч Ү.Хүрэлбаатар Ардын уран зохиолч цол хүртэнэ
Эрээн хотын гаалийн талбайд 8000 тонн, “Тавантолгой түлш” компанийн үйлдвэрт 35 мянган тонн хагас коксон түлш нөөцлөөд байна
Хог шатааж эрчим хүч үйлдвэрлэх төслийн газар чөлөөлөлт 64 хувьтай байна
Армотур төмрийг жилийн дөрвөн улиралд үйлдвэрлэх үйлдвэр нээгдлээ
эдын засгаа тогтвортой байлгаж чадахгүй байж бас худлаа олон юм амлаж байхаар урдах ажлаа дуугуй сайн хийхээ бодвол дээр юм УИХ гишүүд ээээээээ...
Зүйтэй. Амжилт хүсэе.
Монголдоо анх удаа арматур бүтээцийн автомат үйлдвэр оруулж ирсэн ТТ энд ВФ Интернейшнл компанийн Ган зангилаа үйлдвэрийн нээлт өнөөдөр боллоо. Үйлдвэрийн нээлтэд УИХ-ын гишүүн, Барилга, хот байгуулалтын сайд Ц.Баярсайхан оролцлоо.
Төмөр бетон арматурын иж бүрэн бүтээцүүдийг үйлдвэрлэн гаргах энэхүү үйлдвэр Монгол, Италийн хамтарсан Төмөрт транс, Val.FER Интернейшнл компанийн хөрөнгө оруулалтаар байгуулагдаж байгаа юм байна. Барилгын чанарыг тодорхойлогч арматурыг европ технологи, үйлдвэрлэлийн аргаар хэлбэржүүлж, зураг төсөлд заасан бүх төрлийн хэлбэр хэмжээгээр автомат үйлдвэрт хийх аж.
Мөн хэлбэржүүлэх үйлдвэр нь автомашин, тоног төхөөрөмжүүдийн тусламжтайгаар барилгын талбайд үйлдвэрлэн гаргах боломжгүй, газар хөдлөлтөд тэсвэртэй төмөр бетон арматурын иж бүрэн бүтээц үйлдвэрлэн гаргах юм.
Евро стандарт, технологийн дэвшлийг Монголдоо оруулж ирсэнээр барилгын талбай дээрхи арматурчлалын ажлын хугацааг богиносгоно.
Манай улсын хувьд улирлын хамаарлаас шалтгаалан урин дулааны цагт барилга, барилгын материалын үйлдвэрлэл эрхэлдэг байсан бол шинэ үйлдвэрт цаг агаар, хүний хүчин зүйлээс үл хамааран арматур, бүтээцийг боловсруулах аж. Арматур бүтээцийн “Ган зангилаа” автомат үйлдвэрийн нээлт дээр Барилга, хот байгуулалтын сайд Ц.Баярсайхан барилга, барилгын материалын үйлдвэрүүдийг дэмжих бодлогынхоо талаар мэдээлэл өглөө.
Материалын үйлдвэрүүдэд 300 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээл олгож эхэлсэн. Ингэснээр хөрөнгө санхүүгийн хувьд хараат байдлаас гарч, улмаар үндэсний үйлдвэрүүд хөл дээрээ босох боломжтой. Барилгын материал үйлдвэрлэгчид эхнээсээ шинэ технологи оруулж ирж байгаад салбарын сайдын хувьд баярлаж байна гэв. Төмөрт транстай хамтран хөрөнгө оруулалт хийсэн Итали улсын Val.FER компани нь хүчитгэсэн төмөр бетон арматурын боловсруулалт, угсралтын чиглэлээр 30 жилийн туршлагатай мэргэшсэн компани юм байна.

0 Сэтгэгдэл
отгонбор
сайн байна цаазид илүү хичээгээрэй амжилт сэтгэл өөдрөг явна шүү манайхаан
2014.10.29
2014.10.29
2013.05.07