Голомт банкны “Хадгаламжтай аялал” сугалаат аяны 1-р ээлжийн азтанууд тодорлоо
МОНГОЛ БАХАРХЛЫН ТАНХИМ ШИНЭЧЛЭГДЭЖ НЭЭГДЛЭЭ
Монголбанк эхний хагас жилд 7.0 тонн үнэт металл худалдан авлаа
Монгол Улс баялгийн сан, хөрөнгө оруулалтын чиглэлээр Оманы Султант Улстай хамтран ажиллана
Хяналт, шалгалтын Ажлын хэсэг хуралдлаа
Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн хэрэгжилтийг эрчимжүүлэх Ажлын хэсэг байгуулав
НҮҮРСНИЙ БОРЛУУЛАЛТ 7 САРД 2.6 САЯ ТОНН БОЛЖ ӨСЛӨӨ
Баянхошуу дэд төвийн 110 айлын орон сууцыг улсын комисст хүлээлгэж өгөхөөр ажиллаж байна
Эрээн хот боомтын ажиллах цагийг 4 цагаар сунгажээ
“Их шүтээн Эзэн Чингис хаан" үзэсгэлэн энэ сарын 8-нд дэлгэгдэнэ
Амаржих газруудаа хурдан баримаар байна сайд аа...
“Монголын үрс маш олон болох болтугай” хэмээн сайд дарга нар хүүхэдтэй холбоотой ямар нэг арга хэмжээн дээр очих бүртээ хэлдэг зуршилтай. Гэтэл төрөлт нэмэгдэж, хүн ам өсөхийн хэрээр эмнэлгийн байгууллагууд 1970-1980-аад оны төсөв, орон тоогоороо өнөөг хүртэл явж буй гажиг тогтолцоо манайхаас өөр улсад бараг байхгүй биз. Тэр бүү хэл, ойрын хэдэн жил улсын эмнэлгүүдэд өргөтгөл нэмж бариагүйгээр үл барам засвар үйлчилгээ ч олигтойхон хийгээгүй. Улсын эмнэлгүүдийн ачаалал хэрээс хэтэрч, хонон өнжин дугаарладаг явдал хэвийн үзэгдэл болоод байна. Гэтэл “хос морьтон” гэгддэг улсын эмнэлгүүдийн мэргэшсэн эмч нар хувийн эмнэлэг байгуулан эрүүл мэндийн үйлчилгээг бизнес болгон цэцэглүүлсээр удлаа. Энэ бүхнийг нэг мөр цэгцлэх талаар сүүлийн жилүүдэд ярьж, хэлж байгаа ч өнөөг хүртэл дорвитой арга хэмжээ аваагүй.
Эдүгээ нийслэлийн хүн ам 1.2 сая хол давсан энэ үед ядаж төрөх эмнэлгүүдийнхээ хүртээмжийг нэмэгдүүлэх үүднээс II, III амаржих газрын барилгыг шинээр барьж, улмаар Хан-Уул дүүргийн X хороо Яармагийн дэнжид 300 ортой ЭХЭМҮТ барихаар тогтоол шийдвэр гаргасан ч одоог хүртэл нэг нь ч ашиглалтад ороогүй байна. Энэ бүхнээс танил талаа хардаг, бидний татварын мөнгийг зувчуулах, буруу зүйлд захиран зарцуулах гээд ажил гацаагаад байна уу гэсэн хардлага төрөөд болдоггүй. Ингэж хэлэх учир шалтгаан ч байна. Тухайлбал, Яармагийн дэнжид баригдах ЭХЭМҮТ-ийн барилгын гүйцэтгэгчээр “Нийслэл-Өргөө” ХХК ажиллахаар болж, 2010 оны арванхоёрдугаар сарын 30-нд гэрээ байгуулан 2012 оны аравдугаар сарын 30-нд хүлээлгэж өгөхөөр болжээ. Уг ажилд улсын төсвөөс 19 тэрбум төгрөг төсөвлөсөн ч гүйцэтгэгч компани барилга угсралтын гэрээ хийгдэж байх үеийнхээс материалын үнэ, тээврийн зардал, ажилчдын цалин хөлс өссөн тул төсөвлөсөн хөрөнгөөр дээрх ажлыг хийж чадахгүй гэсэн байна. Одоо нэмж 14 гаруй тэрбум төгрөг шаардлагатай учраас Сангийн яаманд хүсэлт хүргүүлсэн гэх.
Нэгэнт эхэлсэн эмнэлгийн барилгын ажлыг хурдан ашиглалтад оруулахын тулд “нүдээ аниад” шаардлагатай байгаа мөнгийг нь шийдээд өглөө гэж бодъё. Гэтэл тус барилга цахилгаан, дулааны эх үүсвэрээ хаанаас авах нь тодорхойгүй. Тэд дулааныг Хан-Уул дүүргийн X хороо, Буянт-Ухаа хороолол, Оюутны хотхоны 13 дугаар магистрал, Спорт цогцолборын салаа шугамаас авна гэж тооцоолсон ч уг шугам өнөөг хүртэл хийгдээгүй байгаа аж. Мөн цахилгааныг дээрх хороололтой уялдуулан барих 110 кВт-ын дэд станцаас кабелиар холбох байсан ч мөн л агаарт замхарч байгаа бололтой. Цэвэр, бохир усны асуудал ч энэ мэт шалтгаантай холбоотойгоор шийдэгдээгүй. Засгийн газрын мөрийн хөтөлбөрт тусгасан “Шинэ бүтээн байгуулалт” дунд хугацааны зорилтот хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлэх зарим төсөл, арга хэмжээний тухай Засгийн газрын тогтоолын төсөлд Буянт-Ухаа, Яармаг орчмын орон сууцны хорооллын инженерийн шугам сүлжээ, дэд бүтцийн барилга байгууламжийн ажил багтсан гэнэ. Уг төсөл арга хэмжээг 2013-2014 онд хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа бөгөөд энэ ажлын хүрээнд дээрх эмнэлгийг инженерийн шугам сүлжээ, дэд бүтцээр хангах боломжтой гэсэн хариуг нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газраас өгсөн байна. Өмнөх Засгийн газрын үед баталсан уг орон сууцжуулах хөтөлбөр ирэх жил гэхэд ашиглалтад орох нь юу л бол. Энэ бүхэнд нэрмээс болох гэсэн юм шиг Яармагийн дэнжид баригдаж буй дээрх эмнэлгийн зарим зураг төсөл нь ойлгомжгүй байгаа гэнэ. Өөрөөр хэлбэл, барилгын гадна ханын өрлөг, дулаалга хийхдээ хананд хэрхэн бэхлэх болон шилэн өнгөлгөөний ажлын зургийг дахин өөр компаниар хийлгэсэн байна. Анхнаасаа гэрээ хийхдээ чаддаг, мэддэг компанийг сонгосон бол ийм зүйл гарахгүй байсан биз. Одоо дахиад 14 тэрбум төгрөг авч нийт 33 тэрбумаар 300 ортой ЭХЭМҮТ ашиглалтад орно гэдэг дэндүү том тоо, ахадсан их мөнгө. Хоёр жилийн хугацаанд 19 тэрбумаар эмнэлгийн барилгыг барьж, хүлээлгэж өгнө хэмээн “том төлөвлөгөө” ярьж тендер авчихаад “Товлосон хугацаандаа ажлаа хийж чадахгүй нь. Нэмж мөнгө өг” гэх нь даварсан шантааж гэхээс яалтай. Энэ яриаг түр орхиод II, III амаржих газрын барилгын ажил ямар явцтай байгааг дурдая.
Нийслэлийн III амаржих газрын барилгын зураг төсвийг хийж дуусчээ. Барилгын гүйцэтгэгчээр “Цамхаг” констракшн шалгаран ирэх аравдугаар сарын 1-нд хүлээлгэн өгөхөөр ажиллаж буй аж. Одоогийн байдлаар зоорийн болон 1-5 давхрын каркасыг цутгаж, нэг, хоёрдугаар давхрын өрлөгийг хийгээд байгаа гэсэн. Харин нийслэлийн II амаржих газар 1959 онд ашиглалтад орсон учир барилга муудаж, байсхийгээд дээврээс нь ус гоождог болсон зэргээс шалтгаалан 2007 онд тус амаржих газрын шинэ барилгыг одоогийн байгаа барилгын хойд талд өөрийн эзэмшлийн 0.4 га газарт барих зөвшөөрөл өгчээ. Улмаар нийслэлийн төсвийн хөрөнгөөр хийгдэх зураг төслийн багцад 180 ортой барилгын зураг төсвийг хийлгүүлэх 200 сая төгрөгийг өнгөрсөн онд шийдэж өгсөн байна. Гэсэн хэдий ч эмнэлэг барих газар нь маргаантай байгаа аж. Сонгинохайрхан нийслэлийн хамгийн олон хүн амтай дүүрэг. Гэтэл тус амаржих газар 100-хан ортой бөгөөд хэзээ мөдгүй төрөх дөхсөн тулгар биетэй эхийг “Гэртээ очоод байж байгаад ир. Төрөх болоогүй байна” гээд явуулчихдаг. Үүнээс болж, зарим нь харих замдаа амаржиж байсан тохиолдол ч цөөнгүй. Монголын үрс мэндлэх их өргөө барих газрыг хойчийн ирээдүйнхээ төлөө чиний, миний газар хэмээн эрх мэдэлтэй, мөнгөтэй эрхмүүд булаалдаж талцаж маргалдалгүй гаргаж өгөхийг гуйя.
Дээрх эмнэлгүүд бүрэн ашиглалтад орлоо ч манайд хэд хэдэн амаржих газар хэрэгтэй байгаа. Гэтэл ийм ч маргаан, тийм ч мөнгө шаардлагатай, тэгж ч ажил удааширлаа гэсэн гүйцэтгэгч компанийн тайлбарыг холбогдох газрынхан өөгшүүлж суугааг юу гэж ойлгох вэ. Өөх ч биш, булчирхай ч биш ингэж суусаар байтал чинь Монголд эмэгтэйчүүдэд амаржих газар олдохгүй, байгаа хэдэн эмнэлгүүд нь ачааллаа дийлэхгүй эхчүүдийн зарим нь гэртээ нярайлж байна. Үүнээс болж байсхийгээд л хүйн халдвараас эхлүүлээд нялхасын өвчин гарч, эх, үр хоёр хагацаж, олон мянган эмэгтэйчүүд сэтгэлийн зовлон, амьдын хагацал амсч байна. Одоо “идэж, ууж” дууссан бол эмнэлгээ хурдхан барьж үз, эрхмүүд минь. Монголын нэг иргэн ч гэсэн эсэн мэнд бойжин, ээж, аавдаа аз жаргал бэлэглэж, нэг гэр бүл ч болтугай элэг бүтэн байг. Энэ цагт л “Монголын үрс маш олон болох болтугай” гэдэг үгийг нүүр бардам хэлж суух ёстой юм биш үү.
-ЭХЭМҮТ-ийн барилгын ажилд дахиад 14 тэрбум төгрөг
шаардлагатай гэв үү-

0 Сэтгэгдэл