“Монгол Улсын хөгжлийн 2027 оны төлөвлөгөө батлах тухай” УИХ-ын тогтоолын төсөл өргөн мэдүүллээ
Ханын материал орон сууцжуулах төсөл хэрэгжсэнээр агаар, хөрсний бохирдол буурна
Эмээлт эко аж үйлдвэрийн паркаас Шувуун фабрик хүртэлх 12.55 км авто зам барина
Сүхбаатар дүүрэг 2026 оныг “Хүүхдийн хөгжлийг дэмжих жил” болгон зарлажээ
УИХ: Өнөөдөр чуулганы нэгдсэн хуралдаанаар...
УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
“Хуульчийн про боно-2026” болон “Өмгөөлөгч танд тусалъя” өдөрлөг төв талбайд болно
Эрчим хүчний салбарт төсөл хэрэгжүүлэх сонирхлоо илэрхийллээ
Цэрэг татлага тавдугаар сарын 1-3-ны өдрүүдэд зохион байгуулагдана
“Усан доорх соёлын өвийг хамгаалах тухай ЮНЕСКО-ийн конвенцыг” соёрхон батлах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ
Монгол Улсын иргэн Б хилээр хар тамхи оруулж ирэхийг завджээ
Монгол Улсын иргэн Б улсын хилээр хар тамхи оруулж ирэхийг завджээ. Өнгөрсөн сарын 23-нд Улаанбаатар хотын гаальд буусан чингэлэгтэй ачаанд гаалийн байцаагчид шалгалт хийх үеэрээ илрүүлсэн байна. Энэхүү чингэлэг нь Хонконгоос ирсэн, машин ачсан байжээ. Гаалийн байцаагчид чингэлэгт ачсан машины дунд хайрцагнаас шахмал, таблетиктай хар тамхины төрлийн бодисыг илрүүлсэн аж.
Өмнө нь БНСУ-аас ирсэн чингэлэгт их хэмжээний гахайн өөхийг хууль бусаар оруулж ирэхийг завдсан хэрэг гарснаас хойш гаалийнхан Азийн орнуудаас орж ирж байгаа чингэлэгтэй ачаанд нарийвчилсэн үзлэг хийж байгаа аж. Үүний үр дүнд энэ хэргийг илрүүлсэн гэж ГЕГ-ын Гаалийн зөрчилтэй тэмцэх хэлтсийн дарга П.Нарандалай хэлж байна. Ийн хар тамхи, мансууруулах төрлийн бодисыг Монгол Улсын иргэн оруулж ирэхийг завдсан хэрэг анхны тохиолдол аж. Иргэн Б-д Улсын мөрдөн байцаах газар эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлжээ. Өнгөрсөн жил Буян-Ухаагийн гаалиар Филлиппин улсын иргэн хар тамхи, мансууруулах төрлийн бодис оруулж ирэхийг завдсан юм.
Монгол Улсын иргэн Б улсын хилээр хар тамхи оруулж ирэхийг завджээ. Өнгөрсөн сарын 23-нд Улаанбаатар хотын гаальд буусан чингэлэгтэй ачаанд гаалийн байцаагчид шалгалт хийх үеэрээ илрүүлсэн байна. Энэхүү чингэлэг нь Хонконгоос ирсэн, машин ачсан байжээ. Гаалийн байцаагчид чингэлэгт ачсан машины дунд хайрцагнаас шахмал, таблетиктай хар тамхины төрлийн бодисыг илрүүлсэн аж. Өмнө нь БНСУ-аас ирсэн чингэлэгт их хэмжээний гахайн өөхийг хууль бусаар оруулж ирэхийг завдсан хэрэг гарснаас хойш гаалийнхан Азийн орнуудаас орж ирж байгаа чингэлэгтэй ачаанд нарийвчилсэн үзлэг хийж байгаа аж. Үүний үр дүнд энэ хэргийг илрүүлсэн гэж ГЕГ-ын Гаалийн зөрчилтэй тэмцэх хэлтсийн дарга П.Нарандалай хэлж байна. Ийн хар тамхи, мансууруулах төрлийн бодисыг Монгол Улсын иргэн оруулж ирэхийг завдсан хэрэг анхны тохиолдол аж. Иргэн Б-д Улсын мөрдөн байцаах газар эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлжээ. Өнгөрсөн жил Буян-Ухаагийн гаалиар Филлиппин улсын иргэн хар тамхи, мансууруулах төрлийн бодис оруулж ирэхийг завдсан юм.
Д.Мөнх
0 Сэтгэгдэл
*****
БААВАРИЙН ХОйноос бандан тас
2013.05.01
























