Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Интерполоор хайж байсан Пакистан иргэдийг Монголын цагдаа нар барьжээ

Интерполоор эрэн сурвалжлагдаж байсан Пакистан улсын гурван иргэнийг Улсын мөрдөн байцаах газар, ТЕГ-ынхан баривчилжээ. Энэ талаар ЦЕГ-ын ОНХА-ны дарга, хурандаа Т.Сайнжаргал хэвлэлийнхэнд мэдээлэл өглөө. Тэрээр, “АОХН-ийн хурлын үеэр цагдаагийн бие бүрэлдэхүүн өндөржүүлсэн бэлэн байдалд ажилласан. Энэ үед Олон улсын цагдаагийн байгууллага болох Интерполоос хүний амь нас санаатай хөнөөсөн, алан хядах үйл ажиллагаанд оролцсон гэсэн үндэслэлээр эрэн сурвалжилж байсан Пакистан гаралтай гурван иргэнийг манай улсын Мөрдөн байцаах газар, Тагнуулын байгууллагын ажилчид баривчилсан. Энэ гурван этгээдийн хоёр нь Интерполоор эрэн сурвалжилж байсан этгээдийн нас, гадаад дүр төрөхтэй, овог нэр нь тохирч байгаа. Тиймээс бид олон улсын цагдаагийн байгууллагад холбогдох мэдээллийг явуулсан. Тодорхой хариу өгөх байх. Тэр үед энэ бүх асуудал тодорхой болно” гэсэн юм. Дээрх иргэдийн хувьд 2006 оноос хойш Интерполоор хайгдаж байгаа юм байна. Мөн дээрх иргэд Монгол Улсад орж ирэхдээ жуулчны визээр орж ирсэн байжээ. Гэхдээ хэзээ орж ирсэн бэ гэдгийг тогтоогоогүй байгаа гэнэ. Одоогоор тэднийг ШШГЕГ-ын харьяа 461 дүгээр анги буюу урьдчалан хорих төвд саатуулаад байгаа юм байна.

Д.Мөнх

0 Сэтгэгдэл
СХД-ИЙН ЦХ-ИЙН 1-Р ДҮГЭЭР Хэлтсийн дэд дарга Ганзориг алба хаагч нараа дармталах юм.Энэ асуудал ёс зүйтэй юм болуу?Манай найзын цалинг 20 хувиар хассан байна лээ?
Хамгийн их уншсан