“Монгол Улсын хөгжлийн 2027 оны төлөвлөгөө батлах тухай” УИХ-ын тогтоолын төсөл өргөн мэдүүллээ
Ханын материал орон сууцжуулах төсөл хэрэгжсэнээр агаар, хөрсний бохирдол буурна
Эмээлт эко аж үйлдвэрийн паркаас Шувуун фабрик хүртэлх 12.55 км авто зам барина
Сүхбаатар дүүрэг 2026 оныг “Хүүхдийн хөгжлийг дэмжих жил” болгон зарлажээ
УИХ: Өнөөдөр чуулганы нэгдсэн хуралдаанаар...
УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
“Хуульчийн про боно-2026” болон “Өмгөөлөгч танд тусалъя” өдөрлөг төв талбайд болно
Эрчим хүчний салбарт төсөл хэрэгжүүлэх сонирхлоо илэрхийллээ
Цэрэг татлага тавдугаар сарын 1-3-ны өдрүүдэд зохион байгуулагдана
“Усан доорх соёлын өвийг хамгаалах тухай ЮНЕСКО-ийн конвенцыг” соёрхон батлах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ
Флиппин улс дахин төлөвлөлтийн төсөлд хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийллээ

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл Флиппин улсаас БНХАУ-ын нийслэл Бээжин хотноо суугаа элчин сайд эрхэмсэг хатагтай Эрсинда Басилиог хүлээн авч уулзлаа. Тэрээр БНХАУ-ын нийслэл Бээжин хотоос гадна Монгол, БНАСУ зэргийг хариуцан ажилладаг бөгөөд өнгөрөгч өдрүүдэд Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотноо зохион байгуулагдсан Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийн сайд нарын VII бага хуралд оролцсон юм. Уулзалтын эхэнд эрхэмсэг хатагтай Эрсинда Басилио “Юуны өмнө миний хүсэлтийг хүлээн авч хүндэтгэн уулзаж байгаад талархал илэрхийлье, Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийн сайд нарын VII бага хурлын бэлтгэл ажлыг амжилттай зохион байгуулсан явдалд тань баяр хүргэж, Улаанбаатар хотын шинэ удирдлагуудын ажил үр дүнтэй харагдаж байгааг дуулгахад таатай байна. Манай хоёр улс тэр дундаа Улаанбаатар, Манила хотуудын хоорондын харилцааг өргөн утгаар нь хөгжүүлэхэд та бидний хамтын ажиллагаа ихээхэн үр дүнгээ өгөх учиртай. Удахгүй 5-р сард Флиппин улсад хотын Захирагч нарыг сонгох ээлжит сонгууль болно. Үүний дараа таныг манай улсад албан ёсны айлчлал хийхийг урьж байна. Мөн гэр хорооллын дахин төлөвлөлтийн төслийг Улаанбаатар хотод хэрэгжүүлж эхэлж байгаа нь ихээхэн ахиц дэвшилттэй ажил бөгөөд манай улсын энэ чиглэлийн томоохон төсөл, хөтөлбөрүүдийг амжилттай хэрэгжүүлсэн туршлагатай компаниуд дэд бүтцийн салбарт хамтран ажиллах хүсэлтэй байгаа ” гэлээ. Нийслэлийн Засаг дарга “ Манай улсад зочилж байгаа танд талархал илэрхийлье. Улаанбаатар хотын хувьд хүн амын 78 хувь нь буюу 700 мянга орчим иргэд оршин суудаг гэр хорооллоо дахин төлөвлөлтөд оруулж, тохилог амины орон сууцтай болгох нэн шаардлагатай байгаа юм. Би өнгөрсөн жил Манила хотод зочилж байсан. Бидний хэрэгжүүлж эхэлж буй гэр хорооллын дахин төлөвлөлтийн төслийг амжилттай хэрэгжүүлсэн нь харагдсан. Тиймээс энэ чиглэлээр туршлагатай танай улстай хамтран ажиллах бүрэн боломжтой. Мөн Флиппин улсад албан ёсоор урьсанд талархал илэрхийлье. Би зочлохдоо таатай байна ” гэлээ гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

0 Сэтгэгдэл