“Монгол Улсын хөгжлийн 2027 оны төлөвлөгөө батлах тухай” УИХ-ын тогтоолын төсөл өргөн мэдүүллээ
Ханын материал орон сууцжуулах төсөл хэрэгжсэнээр агаар, хөрсний бохирдол буурна
Эмээлт эко аж үйлдвэрийн паркаас Шувуун фабрик хүртэлх 12.55 км авто зам барина
Сүхбаатар дүүрэг 2026 оныг “Хүүхдийн хөгжлийг дэмжих жил” болгон зарлажээ
УИХ: Өнөөдөр чуулганы нэгдсэн хуралдаанаар...
УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
“Хуульчийн про боно-2026” болон “Өмгөөлөгч танд тусалъя” өдөрлөг төв талбайд болно
Эрчим хүчний салбарт төсөл хэрэгжүүлэх сонирхлоо илэрхийллээ
Цэрэг татлага тавдугаар сарын 1-3-ны өдрүүдэд зохион байгуулагдана
“Усан доорх соёлын өвийг хамгаалах тухай ЮНЕСКО-ийн конвенцыг” соёрхон батлах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ
Хөдөлмөр хамгаалал, аюулгүй байдлыг хангах тухай журам боловсруулах ажлын хэсэг байгууллаа
Нийслэлийн удирдлагын
зөвлөлийн өнгөрсөн долоо хоногт болсон
хуралдаанаар барилгын салбарын хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны
чиглэлээр мэргэжлийн хяналтын байгууллагаас хийж буй ажлын явц, цаашид
авах арга хэмжээний талаар хэлэлцсэн юм. Энэ үеэр, нийслэл хотод
барилга, бүтээн байгуулалтын ажлыг хийж, гүйцэтгэж байгаа аж ахуйн нэгж байгууллагууд хөдөлмөр аюулгүй байдлыг хангаагүйгээс болж эрдэнэт хүний
амь нас эрсдэх явдал гарсаар байгаа учраас барилгын салбарт тавих
мэргэжлийн хяналтыг чадавхжуулахаас гадна далайцтай зохион байгуулалтын
хэд хэдэн ажил хийх хэрэгтэй байгаа тухай удирдлагын зөвлөлийн гишүүд
саналаа хэлсэн юм. Мөн барилгын талаархи төрийн бодлогыг нийслэлийн
нутаг дэвсгэрт хэрэгжүүлэх, иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах
нөхцлийг хангах зорилгоор нийслэл хотод барилгын салбарын хөдөлмөр
аюулгүй байдлыг ханган ажиллах тухай нийтлэг журам боловсруулж, НИТХ-аар
хэлэлцүүлэх үүргийг холбогдох албаныханд өгсөн билээ.
Энэ үүргийн дагуу нийслэлийн Засаг даргын захирамжаар “Нийслэлийн нутаг дэвсгэрт барилгын үйл ажиллагаа эрхлэхэд хөдөлмөр хамгаалал, аюулгүй байдлыг хангах нийтлэг журам”-ын төсөл боловсруулах Ажлын хэсгийг байгууллаа. Ажлын хэсэг энэ долоо хоногт болох Удирдлагын зөвлөлийн хуралдаанаар журмын төслөө танилцуулна гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
зөвлөлийн өнгөрсөн долоо хоногт болсон
хуралдаанаар барилгын салбарын хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны
чиглэлээр мэргэжлийн хяналтын байгууллагаас хийж буй ажлын явц, цаашид
авах арга хэмжээний талаар хэлэлцсэн юм. Энэ үеэр, нийслэл хотод
барилга, бүтээн байгуулалтын ажлыг хийж, гүйцэтгэж байгаа аж ахуйн нэгж байгууллагууд хөдөлмөр аюулгүй байдлыг хангаагүйгээс болж эрдэнэт хүний
амь нас эрсдэх явдал гарсаар байгаа учраас барилгын салбарт тавих
мэргэжлийн хяналтыг чадавхжуулахаас гадна далайцтай зохион байгуулалтын
хэд хэдэн ажил хийх хэрэгтэй байгаа тухай удирдлагын зөвлөлийн гишүүд
саналаа хэлсэн юм. Мөн барилгын талаархи төрийн бодлогыг нийслэлийн
нутаг дэвсгэрт хэрэгжүүлэх, иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах
нөхцлийг хангах зорилгоор нийслэл хотод барилгын салбарын хөдөлмөр
аюулгүй байдлыг ханган ажиллах тухай нийтлэг журам боловсруулж, НИТХ-аар
хэлэлцүүлэх үүргийг холбогдох албаныханд өгсөн билээ.Энэ үүргийн дагуу нийслэлийн Засаг даргын захирамжаар “Нийслэлийн нутаг дэвсгэрт барилгын үйл ажиллагаа эрхлэхэд хөдөлмөр хамгаалал, аюулгүй байдлыг хангах нийтлэг журам”-ын төсөл боловсруулах Ажлын хэсгийг байгууллаа. Ажлын хэсэг энэ долоо хоногт болох Удирдлагын зөвлөлийн хуралдаанаар журмын төслөө танилцуулна гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
0 Сэтгэгдэл
























