“Монгол Улсын хөгжлийн 2027 оны төлөвлөгөө батлах тухай” УИХ-ын тогтоолын төсөл өргөн мэдүүллээ
Ханын материал орон сууцжуулах төсөл хэрэгжсэнээр агаар, хөрсний бохирдол буурна
Эмээлт эко аж үйлдвэрийн паркаас Шувуун фабрик хүртэлх 12.55 км авто зам барина
Сүхбаатар дүүрэг 2026 оныг “Хүүхдийн хөгжлийг дэмжих жил” болгон зарлажээ
УИХ: Өнөөдөр чуулганы нэгдсэн хуралдаанаар...
УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
“Хуульчийн про боно-2026” болон “Өмгөөлөгч танд тусалъя” өдөрлөг төв талбайд болно
Эрчим хүчний салбарт төсөл хэрэгжүүлэх сонирхлоо илэрхийллээ
Цэрэг татлага тавдугаар сарын 1-3-ны өдрүүдэд зохион байгуулагдана
“Усан доорх соёлын өвийг хамгаалах тухай ЮНЕСКО-ийн конвенцыг” соёрхон батлах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ
“Эх орондоо ажиллаж, амьдарцгаая” өдөрлөг болно
Хөдөлмөрийн яамны харъяа Хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээний төвөөс санаачлан хэрэгжүүлж байгаа “Эх орондоо ажиллаж, амьдарцгаая” өдөрлөг ирэх сарын 2, 3-нд болно. Өдөрлөгийн гол зорилго нь Монгол Улсын Засгийн газрын "Ажилтай орлоготой Монгол хүн" хөтөлбөрийн зорилтын хүрээнд БНСУ-д ажиллаж, амьдарч байгаад эх орондоо ирсэн иргэдийг дотоодын болон Монгол улсад үйл ажиллагаа явуулж байгаа Солонгосын хөрөнгө оруулалттай аж ахуй нэгж, байгууллагуудад ажилд зуучлах, мэргэшүүлэх сургалтад хамруулах, жижиг дунд үйлдвэрлэл эрхлэхэд дэмжлэг туслалцаа үзүүлэх, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төсөл хөтөлбөрүүдийг танилцуулах үйл ажиллагааг нэг доороос шуурхай, хүртээмжтэй хүргэх аж. “Эх орондоо ажиллаж, амьдарцгаая” өдөрлөгийг БНСУ-ын АҮХНХЭГ-ын суурин төлөөлөгчийн газар, Монгол дахь Солонгосын ажил хэрэгч иргэдийн нийгэмлэг хамтран зохион байгуулах юм байна. Мөн өдөрлөгт Хөдөлмөрийн яамны ХЭБХЗГ, Хөдөлмөрийн яамны ЖДҮХГ, БНСУ-ын хөрөнгө оруулагчид, ажил олгогчдын төлөөлөл, Хөдөлмөрийн төв бирж оролцох юм байна. Өдөрлөг Хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээний төв, 1 давхарын танхимд болох аж.

0 Сэтгэгдэл