УИХ-ын дарга С.Бямбацогт: Төрийн үйл ажиллагаа ард иргэдийн аж амьдралыг гацаах хэмжээнд хүрч хэрхэвч болохгүй
ТАНИЛЦ: 35 дахь Ерөнхий сайд Н.Учралын ЗГ-ын сайд нарын бүрэлдэхүүн
УИХ-ын даргаар С.Бямбацогтыг сонголоо
УИХ-ын чуулганаар өнөөдөр сайд нарыг томилох асуудлыг хэлэлцэнэ
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ХАРААТ БУС ГИШҮҮНИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЗАР
ЖУУЛЧНЫ ТОО 2026 ОНЫ I УЛИРАЛД ӨМНӨХ ОНЫ МӨН ҮЕЭС 39% ӨСӨЛТТЭЙ БАЙНА
БОКСЫН НАСАНД ХҮРЭГЧДИЙН АЗИ ТИВИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН УЛААНБААТАР ХОТНОО НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ
Хавсран суух Элчин сайд нар Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа
УИХ-ын тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
НӨАТ-ын I улирлын баримтаа 8-ны дотор бүртгүүлж буцаан олголтын урамшууллаа авна
Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумаас 13-14-р зууны үеийн булш олджээ
Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумын Улаан сайр багийн Алагийн булан гэдэг газраас 13-14-р зууны үеийн эртний булш олджээ. Энэ тухай мэдээллийг энэ сарын 1-нд Бөмбөгөр сумын 1-р багийн иргэн Б.Болортуяа Монголын Үндэсний Музей рүү утастаж, “Манай нөхөр С.Энхбат болон хадам ах С.Энхболд нар хонинд явж байгааг жижиг хадан агуйгаас эртний оршуулга оллоо. Тэнд эмээл, дөрөө, амгай зэрэг эд зүйлс харагдаж байна. Манай нутгаар алтны нинжа их учир сүйтгэх аюултай байгаа учир харж хандахад хэцүү байна. Хурдан ирж судлаач” гэсэн хүсэлтийг МҮМ-н СҮЗБА-ны дарга Ж.Баярсайханд мэдэгджээ. Үнийг дагуу ажлын хэсэг гарч тус газарт ажилласан байна. Ингэхэд эртний гурван булш байсны хоёр нь тоногдож, нэг нь үлдсэн байжээ. Судлаачид энэ булшийг 13-14-р зууны үеийн байх магадлалтай гэсэн урьдчилсан таамаг дэвшүүлээд байгаа бөгөөд цаашид нарийвчлан судалж байгаа аж. Дурсгалыг археологийн судалгааны үүднээс малтан судалсны үр дүнд эмээлийн мод, хазаарын төмөр амгай, хос төмөр дөрөө, модон хуйтай, эвэр иштэй хутга, ширэн хавтага, шавар ваар болон нум, нумны шөрмөсөн хөвч, үйсэн ховд, сумын хагас дутуу хадгалагдан үлдсэн хэсгүүд, дээл хувцасны тасархай хэсгүүдийг илрүүлэн олж сэргээн засварлаж байгаа аж. Энэхүү үзмэрийг удахгүй Монголын үндэсний музейд дэлгэж олон нийтэд үзүүлэх юм байна.
aaali xediin tonood svitgechixsen bsn yum yy daa

0 Сэтгэгдэл
*****
zuv bna ter huduuny humuust bayar hurgey
2013.04.29
2013.04.29