Амралтын өдрөөр Монголын нийслэлд Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийн долдугаар бага хурал болж байна. Энэ бол дэлхий дахинаа ардчиллыг бэхжүүлэх зорилготой ардчилсан улс орнуудын дэлхий дахины гол зөвлөлдөөн.
Монгол Улсын тухайд энэ байгууллагыг тэргүүлж байгаа, нөгөө талаар ардчиллыг хөгжүүлэх, түүний ололтыг баталгаажуулах үүднээс энэ бага хурлыг эх орондоо зохион байгуулж байгаа юм.
Монгол дахь ардчилсан өөрчлөлтийг өмнөх цаг үе, өөр бусад орныхтой харьцуулахгүйгээр харах аргагүй юм.
1924 онд Бүгд найрамдах Монгол ард улсыг тунхагласнаас хойш тус улсад улстөрийн ямар нэгэн сөрөг хүчин, эсэргүүцлийн хөдөлгөөнгүй байсаар 1989-90 оны өвөлтэй золгосон юм.
Монгол оюутнууд Михаил Горбачёвын роосоос эхлүүлсэн ил тод байдал, өөрчлөн байгуулалтын үзэл санааг европоос тээж эх орондоо авчран тухайн үед эрх барьж байсан Монгол Ардын Хувьсгалт Намд тавьж шахалт үзүүлж эхэллээ.
Үүнээс үүдээд МАХН нь ч ардчилсан зарчим руу шилжих маягтай болж удирдлага, эрхзүй болон Үндсэн хуулийн зарим өөрчлөлт хийлээ.
Ингээд хэдхэн сарын дараа 1990 оны долдугаар сард анхны олон намын оролцоотой сонгууль болж Монгол Улс ардчилсан улс боллоо.
Харин бусад улс орнуудад энэ өөрчлөлт яаж явж байв. Зүүн Европын орнуудад ардчилал их үнээр олдсон. Кавказ, Югославт дайн болж, янз бүрийн харгис шинжтэй намууд бий болж байлаа.
Азийн бусад орнуудад ямар байв. Ардчилал үнэндээ хол байсаан, Хятадад 1989 онд юу болов. Вьетнам улстөрийн өөрчлөлт хийсэнгүй. Камбожид улс төр бужигнаж байлаа. Төв Ази, Кавказ дахь ЗХУ-ын бүрэлдэхүүнд байсан орнуудад дарангуйлагч удирдагчид нь гараад ирлээ. Орост өөрөө болохоор ардчиллаас үндсэндээ хол, зөвхөн хэлбэр төдий л байна.
Тэгэхэд Монгол Улс энэ жилийн зургадугаар сард ерөнхийлөгчийнхөө сонгуулийг зургаа дахь удаагаа явуулах гэж байна. Өнөөгийн ерөнхийлөгч, ардчиллын бэлгэ тэмдэг болж олноо танил болсон Цахиагийн Элбэгдорж энэ бага хуралд очсон Нобелийн шагналт Аун Сан Су Житай мэндчилж байхад түүний ардчилсан намынхан нь бөөн дуулианд холбогдоод байгаа юм. Ц.Элбэгдоржийн ерөнхийлөгчөөр сонгогдохоосоо өмнө хашиж байсан Ардчилсан намын даргаар өнөө ажиллаж байгаа Норовын Алтанхуяг нь УИХ-ын сонгуулийн дараагаар Засгийн газрын тэргүүн болсон. Парламентын спикер нь З.Энхболд, Нийслэлийн нь мэр Э.Бат-Үүл. Ардчилсан нам ийм байдлаар Монголын хамгийн нөлөө бүхий дөрвөн эрх мэдлийг гартаа барьж байна. Нөгөө талд нь сөрөг хүчин, социалист монголын үеийн МАХН-ын залгамжлагч МАН, Элбэгдоржтой өрсөлдөж ерөнхийлөгчийн сонгуульд орох хүмүүсээ тодруулах гэж байгаа юм.
Гэтэл Ардчилсан нам парламентад Иргэний зориг, Ногоон нам, МАХН-ын шударга ёс эвсэлтэй хамтарч байгаа. Саяхан АН-ын гишүүн, УИХ-ын гишүүн С.Баярцогт УИХ-ын дэд даргын суудлаасаа татгалзаж албаа өглөө. Тэр швейцарийн банкинд оффшор данстай байсан нь илэрсэн учраас өөрөө өргөдлөө өгсөн юм. Энэ нь сөрөг хүчин МАН-аас ерөнхий сайд Н.Алтанхуягт итгэх эсэх асуудлыг хөндөхөд түлхээс боллоо.
Зарим ажиглагчид энэ явдлыг Монгол улсад олигархиуд хүрээгээ тэлчихэж гэж дүгнэж байна. Гэхдээ монголын бизнес-лидерүүд оросоор бол олигархиуд биш, харин олон тохиолдолд хууль ёсоор төрж гарсан бизнес хэсэг юм.
Монголын ардчилал улс орондоо байхгүй байсан баялгийн хуримтлалтай болох боломжийг бий болгосноор энэ давалгаа 20 жилийн өмнөөс буюу 1990-ээд оноос эхэлсэн гэж болно. Ардчиллын эцэг С.Зоригийн амь насыг хөнөөсөн 1996 /зохиогч энд андуурсан бололтой. Орч/ аллагын хэргийг өнөө хүртэл шийдээгүй байгаа ч монголын улс төрчид оросын олигархиудыг бодоход хүчирхийллээс ангид байгаа юм. Эцэст нь хэлэхэд хамгийн гол нь парламентад сонгогдоод байгаа энэ бизнесмэнүүд яагаад намаасаа томилолт авч албан тушаалд очиж болохгүй гэж. Хамгийн гол нь парламентад ч гэсэн, Засгийн газарт ч гэсэн тэд хувийн сонирхлоосоо илүүтэй хууль тогтоогчийнхоо хувьд нийтийн эрх ашиг, нийгмийн сонирхлыг илүүтэй тавих ёстой.
Энэ нь Монгол дахь авлигатай тэмцэх, сонирхлын зөрчлийн тухай хууль эрхзүйн зохицуулалтыг чангатгах шаардлага бий болгож байгаа юм.
Энд нэг гол хүчин зүйл нь хууль тогтоох дээд байгууллагад нэр дэвшиж өрсөлдөхөд хөрөнгөлөг нэр дэвшигчдийг компаниуд нь санхүүжүүлдэг явдал байсаар байгаа.
Монголын ардчилал нэг талаас сонгуулийн өмнөх кампанит ажлыг хэрхэн санхүүжүүлэх вэ гэдэгт л дэлхий нийтийн л нэгэн адил хариу өгч чадахгүй асуудалтай тулгараад байгаа юм.
Талууд үүнийг үзэл суртлын, эсвэл улс төрийн талаас нь зохицуулах гэж оролдож байна. Ардчилсан нам уг нь 1990-ээд онд, тухайн цагтаа бизнес ангилал гэдэг үгүй боллоо гэж үзэж байсан юм. МАН ч хөрөнгөлөг хүмүүст хандах өөрийн социалист ойлголтоо бүгдийг халсан. Энэ нь нөлөө бүхий бизнесмэнүүдэд төдийгүй түр зуурын популистуудад ч замыг нь нээж өгсөн л дөө.
Хаа газрын ардчилал шиг л Монголд өнөө хэр өмнөх үеийн дуулиан, улстөрч одуудаас илүүтэй институци, бүтцийн дутагдал байсаар л байна.
Монгол дахь ардчиллын гайхалтай явц, нөхцөл байдал, олсон ололтын тухай яриа Улаанбаатарт болж байгаа олон улсын ардчиллын зөвлөлдөөний гол сэдэв байх болно.
Их Британийн Колумбын их сургуулийн Ази судлалын хүрээлэнгийн профессор Жулиан Диеркс http://blogs.ft.com сайтад энэ дөрөвдүгээр сарын 26-нд бичжээ.