Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

17 тэрбум төгрөгийн тендерийг дорноговьчууд ийн дэлгэжээ

Дорноговьчуудын фэйс хуудсаар зочилоход нэг ийм зүйлийг нутгийнхан оруулжээ. Өнөө дуулиан болоод байгаа Ерөнхий сайдтай холбоотой хэрэг.


МУ-ын Ерөнхий сайд Норовын Алтанхуягтай холбогдолтой ашиг сонирхлын зөрчилтэй явагдсан, хийгдсэн гэгдээд буй 17 тэрбум төгрөгийн тендерийн асуудал сөхөгдөөд байгаа билээ. Тэгвэл энэ тендерт шалгарсан 1 сард 1 сая төгрөгийн дvрмийн сантай байгуулагдаад, тухайн өдрөө дvрмийн сангаа 1 тэрбум хvртэл өсгөж чадсан 23 настай захиралтай "Говь повер" ХХК-тай манай аймгаас УИХ-д сонгогдон бидний төлөөлөл болж төрийн эрх барилцаж байсан Я.Батсуурь дарга маань гарын vсэгээ зурж гэрээг байгуулж баталгаажуулсан байх юм. Бид өмнө нь 2 мандаттай байхдаа одоогоор 2 Батсуурь гишvvд маань биднийг төлөөлж сонгогдсон нь сайн хэрэг, 2-лаа л төрийн ажилд төлөвшсөн, мэдлэг дадлага туршлагатай гэцгээж, харин өнгөрсөн оны УИХ-ыг сонгох сонгуулиар холимог системээр явуулахаар болсонд vндсэндээ манай аймгийн хувьд нэг тойргоо шууд булаалгуулсантай адил зvйл болсон билээ. Уг нь бол Я.Батсуурь гишvvнийг одоо ч УИХ-д байх боломжтой гэж харж, vнэлдэг билээ. Харин Я.Батсуурь гишvvн маань шударга ёсонд жаахан нийцэхгvй аймаг орон нутгийнхныхаа итгэлийг хөсөрдvvлсэн байдлаар дээрх гэрээг байгуулах асуудалд хандаа юу даа гэж харагдлаа. Ийм илт сонирхлын зөрчилтэй тендерт шударга голч байр сууринаас хандаж энэ гэрээг байгуулахгvй ээ, ийм шударга бус асуудалд орж нэрээ сэвтvvлэхгvй гэж хандах байсан юм болов уу даа! Тэрнээс аль ялж гарч ирсэн нь хуйвалдаж идэж уугаад байх юм бол төрийн ажил яаж шударга явах билээ дээ. Энэ vзэгдэл ч гэсэн аймаг дээр ч гарах ёсгvй юм, яагаад аль ч намын аль ч vеийн Ерөнхий сайдаас авахуулаад удирдлагад гарч буй хvмvvс шударгаар ажиллаж төрийн ажлыг саадгvй, чирэгдэлгvй явуулая гэж 2-гvй сэтгэлээр ханддаггvй юм болоо ....

0 Сэтгэгдэл
Ийм муухай өөдгүй хүмүүсийг сонгосон удирдуулж байгаадаа дэндүү их харамсач байна Яагаад манай удс муухай хүмүсээр дүүрчих вэ Алтанхуяг огцорох наад захын асуудал Шударга шүүх байдаг бол шалгах хэрэгтэй
Ийм муухай өөдгүй хүмүүсийг сонгосон удирдуулж байгаадаа дэндүү их харамсач байна Яагаад манай удс муухай хүмүсээр дүүрчих вэ Алтанхуяг огцорох наад захын асуудал Шударга шүүх байдаг бол шалгах хэрэгтэй
Ийм л оодгуй хумуусийг бид сонгож байна даа.
Хамгийн их уншсан