“Монгол Улсын хөгжлийн 2027 оны төлөвлөгөө батлах тухай” УИХ-ын тогтоолын төсөл өргөн мэдүүллээ
Ханын материал орон сууцжуулах төсөл хэрэгжсэнээр агаар, хөрсний бохирдол буурна
Эмээлт эко аж үйлдвэрийн паркаас Шувуун фабрик хүртэлх 12.55 км авто зам барина
Сүхбаатар дүүрэг 2026 оныг “Хүүхдийн хөгжлийг дэмжих жил” болгон зарлажээ
УИХ: Өнөөдөр чуулганы нэгдсэн хуралдаанаар...
УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
“Хуульчийн про боно-2026” болон “Өмгөөлөгч танд тусалъя” өдөрлөг төв талбайд болно
Эрчим хүчний салбарт төсөл хэрэгжүүлэх сонирхлоо илэрхийллээ
Цэрэг татлага тавдугаар сарын 1-3-ны өдрүүдэд зохион байгуулагдана
“Усан доорх соёлын өвийг хамгаалах тухай ЮНЕСКО-ийн конвенцыг” соёрхон батлах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ
С.Оюун сайд ногоон хөгжлийн эко форумыг нээнэ
Монголын Энтерпренерүүдийн холбооноос санаачлан БОНХЯ, МҮХАҮТ, НЗДТГ, С1ТВ, Өнөөдөр сонин хамтран “ногоон” бизнесийн санаачлагыг өрнүүлэх ЭКОПРЕНЕР 2013 хөтөлбөрийн хүрээнд “Монголын ногоон хөгжлийн ЭКО ФОРУМ” хөгжлийн төлөө хэлэлцүүлгийг Монголд анх удаа зохион байгуулах гэж байна. Хэлэлцүүлэг маргааш буюу энэ сарын 26-ны өдөр 09.00-11.30 цаг хүртэл “Blue sky tower”-т болно.
Хэлэлцүүлэгт БОНХ-ийн Сайд С.Оюун, ЭЗХЯ, ХЯ, БШУЯ, УИХ дахь байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Г.Баярсайхан болон АНУ-ын Азийн сангийн Монгол дахь төлөөлөгч хадагтай Милани Линпберг, Японы ЭСЯ, Швейцарын хөгжлийн агентлаг оролцох юм.
Хэлэлцүүлэг дараах 3 үндсэн сэдвийг хамарч “ногоон” хөгжлийн төлөөх төрийн оновчтой бодлого төрүүлэхэд иргэд, залуучууд, нийгмийн бүлгүүд, бизнесийн салбарынхны дуу хоолойг бодлого боловсруулагчдад хүргэх зорилготой юм. Хэлэлцүүлэг гурван сэдвийн хүрээнд явагдана. Эхнийх нь Монголд эко бизнес хөгжих боломж байна уу, эко иноваци төслүүдийг санхүүгийн хөрөнгө оруулалтын механизмаар дэмжиж чадаж байна уу, эко иноваци төслүүдийг бодит бизнес болгох нөхцөл бүрдүүлэх бусад механизм манайд байгаа юу. Хоёр дахь сэдэв нь ногоон ажлын байр. Энэ сэдвийн хүрээнд ногоон ажлын байр гэдэг ойлголт индикаторын олон нийтэд таниулах, ногоон ажлын байр бий болгох процессыг төрөөс бодлогоор дэмжих, ногоон бизнесээс гарсан бүтээгдэхүүн үйлчилгээг төрөөс дэмжих. Харин гурав дахь сэдэв нь тогтвортой хөгжлийн боловсрол. Тогтвортой хөгжлийн боловсролыг оролцооны аргаар нийгэмд үр өгөөжтэй хэлбэрээр явуулж байгаа олон нийтийн байгууллагууд, нийгмийн бүлгүүдийн үйл ажиллагааг төрөөс бодлогоор дэмжиж байх зэрэг асуудлуудыг хэлэлцэх юм.
Монголын Энтерпренерүүдийн холбооноос санаачлан БОНХЯ, МҮХАҮТ, НЗДТГ, С1ТВ, Өнөөдөр сонин хамтран “ногоон” бизнесийн санаачлагыг өрнүүлэх ЭКОПРЕНЕР 2013 хөтөлбөрийн хүрээнд “Монголын ногоон хөгжлийн ЭКО ФОРУМ” хөгжлийн төлөө хэлэлцүүлгийг Монголд анх удаа зохион байгуулах гэж байна. Хэлэлцүүлэг маргааш буюу энэ сарын 26-ны өдөр 09.00-11.30 цаг хүртэл “Blue sky tower”-т болно. Хэлэлцүүлэгт БОНХ-ийн Сайд С.Оюун, ЭЗХЯ, ХЯ, БШУЯ, УИХ дахь байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Г.Баярсайхан болон АНУ-ын Азийн сангийн Монгол дахь төлөөлөгч хадагтай Милани Линпберг, Японы ЭСЯ, Швейцарын хөгжлийн агентлаг оролцох юм.

0 Сэтгэгдэл