“Монгол Улсын хөгжлийн 2027 оны төлөвлөгөө батлах тухай” УИХ-ын тогтоолын төсөл өргөн мэдүүллээ
Ханын материал орон сууцжуулах төсөл хэрэгжсэнээр агаар, хөрсний бохирдол буурна
Эмээлт эко аж үйлдвэрийн паркаас Шувуун фабрик хүртэлх 12.55 км авто зам барина
Сүхбаатар дүүрэг 2026 оныг “Хүүхдийн хөгжлийг дэмжих жил” болгон зарлажээ
УИХ: Өнөөдөр чуулганы нэгдсэн хуралдаанаар...
УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
“Хуульчийн про боно-2026” болон “Өмгөөлөгч танд тусалъя” өдөрлөг төв талбайд болно
Эрчим хүчний салбарт төсөл хэрэгжүүлэх сонирхлоо илэрхийллээ
Цэрэг татлага тавдугаар сарын 1-3-ны өдрүүдэд зохион байгуулагдана
“Усан доорх соёлын өвийг хамгаалах тухай ЮНЕСКО-ийн конвенцыг” соёрхон батлах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ
“Жигүүр гранд” ХХК цахилгааны кабель шугамуудыг гэмтээж, бусдыг хохироов
“Хансуун зам”, “Жигүүр гранд” ХХК-иуд газар шорооны ажил хийж байхдаа цахилгааны гол кабель шугамууд гэмтээж ойр орчмынх нь иргэдийг хохироосон тохиолдол өнгөрсөн өдрүүдэд гарлаа.
Тодруулбал “Хансуун зам” ХХК нь нийслэлийн Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт замын өргөтгөл, шинэчлэлийн ажил хийж байхдаа Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийг цахилгаанаар тэжээдэг 10 кВ-ын кабель шугамыг энэ сарын 23-ны шөнийн 02 цаг 30 минутын үед механикаар гэмтээсний улмаас тус төв болон III хорооллын иргэдийг 2 цагийн туршид цахилгаангүй болгож, улсад 1 сая 500 гаруй мянган төгрөгийн хохирол учруулсан. Мөн “Жигүүр гранд” ХХК нь нийслэлийн Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт энэ сарын 23-ны өдрийн 10 цагийн орчимд газар шорооны ажил хийж байгаад 6 кВ-ын кабель шугамыг гэмтээсний улмаас Нархан, Жаргалан, Элит, МҮХАҮТ, Рапид харш хорооллын цахилгаан хангамжийг 2 цагийн турш тасалдуулжээ. “Жигүүр гранд” ХХК-ийн буруутай ажиллагааны улмаас улсад учирсан хохирлын хэмжээг тооцож, төлбөр ногдуулахаар УБЦТС ХК-ийн Эрчим хүчний улсын байцаагчид ажиллаж байна.
Удахгүй Улаанбаатар хотод Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийн сайд нарын YII бага хурал зохион байгуулагдахтай холбогдуулан иргэд, аж ахуйн нэгжүүд барилга, газар шорооны болон аливаа ажлыг явуулахдаа газар доор болон агаарт бэхлэгдсэн инженерийн байгууламжуудыг санамсар болгоомжгүйгээс гэмтээж, нийслэлийн иргэдийг болон гадны зочид байрласан томоохон объектуудын цахилгаан хангамжид нөлөөлж болзошгүйг сэрэмжлүүлж байна.
Д.Цэнгэлмаа

0 Сэтгэгдэл
Zochin
Juguur grand ni zuvhun tsahilgaan taslaad zogsoogui usnii hooloig gemteesnii ulmaas Han-uul duurgiin 15-r horoonii irgediig usgui, tsahilgaangui bolgoson hariutslagagui uildeldee orshin suugch irgedees uuchlalt guih yostoi gej uzej bna.
2013.04.24