УИХ-ын дарга С.Бямбацогт: Төрийн үйл ажиллагаа ард иргэдийн аж амьдралыг гацаах хэмжээнд хүрч хэрхэвч болохгүй
ТАНИЛЦ: 35 дахь Ерөнхий сайд Н.Учралын ЗГ-ын сайд нарын бүрэлдэхүүн
УИХ-ын даргаар С.Бямбацогтыг сонголоо
УИХ-ын чуулганаар өнөөдөр сайд нарыг томилох асуудлыг хэлэлцэнэ
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ХАРААТ БУС ГИШҮҮНИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЗАР
ЖУУЛЧНЫ ТОО 2026 ОНЫ I УЛИРАЛД ӨМНӨХ ОНЫ МӨН ҮЕЭС 39% ӨСӨЛТТЭЙ БАЙНА
БОКСЫН НАСАНД ХҮРЭГЧДИЙН АЗИ ТИВИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН УЛААНБААТАР ХОТНОО НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ
Хавсран суух Элчин сайд нар Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа
УИХ-ын тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
НӨАТ-ын I улирлын баримтаа 8-ны дотор бүртгүүлж буцаан олголтын урамшууллаа авна
Ө.Төгөлдөр: 43864 хүн элсэлтийн шалгалт өгөхөөр бүртгүүллээ
Боловсролын үнэлгээний төвийн Хэвлэл мэдээлэл, сурталчилгаа, олон нийттэй харилцах мэргэжилтэн Ө.Төгөлдөрөөс Элсэлтийн ерөнхий шалгалтын бүртгэл дууссантай холбогдуулж дараах зүйлсийг тодрууллаа.
-2013 оны ЭЕШ-ын бүртгэл өнгөрсөн долоо хоногт дууссан. Энэ онд нийт хэдэн сурагч ЭЕШ өгөхөөр бүртгүүлсэн бэ?
-Улсын хэмжээнд бүртгүүлсэн шалгуулагчийн тоо 43864 байна. Төгсөх ангийн 37449 сурагч бүртгүүлсэн. Үлдсэн 6415 нь гадаадад байгаа болон өнгөрсөн жилийн төгсөгч. Хуваарийн дагуу өнөөдрөөс эхлэн хөдөө орон нутагт байгаа ЭЕШ хариуцсан мэргэжилтнүүдээс мэдээлэл хүлээж авна. Ерөнхийдөө мэдээллийн бүртгэл бааз ирэх сарын 01 хүртэл хийгдэнэ. Тиймээс бүртгэлийн одоо гаргаад байгаа тоо ганц хоёроор өөрчлөгдөж магадгүй.
-Бүртгүүлэгчдэд суудлын хуваарь бүхий шар хуудсыг хэзээ тараах вэ?
-Зургадугаар сарын 1-ээс 7-нд суудлын хуваарь бүхий шар хуудас төгсөгчдөд тараана. Энэ жил сургуулиа төгсч байгаа шалгуулагчид сургуулиасаа авна. Харин өмнөх оны төгсөгчид буюу дахин их, дээд сургуульд шалгалт өгөхөөр бүртгүүлсэн шалгуулагчид Боловсролын үнэлгээний төвөөс бичиг баримттайгаа ирж авах боломжтой. Орон нутгийн сурагчид тухайн газрынхаа Боловсролын газраас шар хуудсаа авна.
-Шалгалтын хугацааны талаар?
-Шалгалтыг улсын хэмжээнд зургадугаар сарын 14, 15, 16-нд авна. Хугацааны хувьд математик, физик, хими гэсэн хичээлийн үргэлжлэх хугацаа 100 минут. Бусад хичээлийн шалгалт 80 минут үргэлжлэх журамтай.

0 Сэтгэгдэл