Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

 “Өв Соёл Үйлдвэр” ХХК төрт ёсоо хүндэтгэн Монгол төрийн далбаагаа мандууллаа Анхдугаар Үндсэн хуулийг баталж, Бүгд Найрамдах Улс тунхагласан өдрийг тохиолдуулан УИХ-ын дарга Н.Учрал мэндчилгээ дэвшүүлэв ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 12 хэм хүйтэн Уртасгасан цагаар томуугийн амбулатори ажиллаж байна Б.Төгсбаярыг УИХ-ын Хэвлэл мэдээллийн газрын даргаар томилно “Монгол бахархлын өдөр”-ийг тохиолдуулан баатарлаг тууль хайллаа Үндсэн хуулийн өдрийг тохиолдуулан Шатар сонирхогчдын УАШТ-ийг 14 дэх жилдээ зохион байгуулна Соёлын гавьяат зүтгэлтэн, сэтгүүлч, яруу найрагч Ү.Хүрэлбаатар Ардын уран зохиолч цол хүртэнэ  Эрээн хотын гаалийн талбайд 8000 тонн, “Тавантолгой түлш” компанийн үйлдвэрт 35 мянган тонн хагас коксон түлш нөөцлөөд байна Хог шатааж эрчим хүч үйлдвэрлэх төслийн газар чөлөөлөлт 64 хувьтай байна
Алтны үнэ огцом унасан ч эргээд өсч эхэлжээ
Өнгөрсөн долоо хоногийн эхээр  Лондонгийн металын бирж дээр унци алтны үнэ 9.2 хувиар огцом унаж 1548 ам.доллараас 1395 ам.доллар болсон. Энэ нь сүүлийн 30 жил унаж байгаагүй үзүүлэлт юм. Алтны үнийн энэ  уналт бусад томоохон биржид ч адил тохиосон. Харин долоо хоногийн сүүлчээр унци алт 1414 ам.долларт хүрч өсчээ. Үнийн энэ уналтыг зарим шинжээчид АНУ ам.долларын ханшаа чангаруулах арга хэмжээ авсантай холбон тайлбарлаж буй. 

Учир нь, ам.долларын ханш чангарч байгаа тул хөрөнгө оруулагчид АНУ-ын Засгийн газрын бондод мөнгөө байршуулах болсонтой холбоотой гэнэ. Үүнээс гадна Индонез, Энэтхэг улсын алт худалдан авалт буурсан явдал ч нөлөөлсөн бололтой. Гэвч дэлхийн алт олборлогч томоохон компаниуд ирэх онд унци алтны үнэ 2000 ам.долларт хүрнэ гэсэн таамаглал гаргасан байдаг. Зарим судлаачид энэ онд алтны  дундаж үнэ 1900 орчим ам.доллар байна. Харин хоёр жилийн дараа унци алт 3300 ам.долларт хүрнэ гэсэн таамаглал энэ оны эхээр дэвшүүлжээ.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан