УИХ-ын дарга С.Бямбацогт: Төрийн үйл ажиллагаа ард иргэдийн аж амьдралыг гацаах хэмжээнд хүрч хэрхэвч болохгүй
ТАНИЛЦ: 35 дахь Ерөнхий сайд Н.Учралын ЗГ-ын сайд нарын бүрэлдэхүүн
УИХ-ын даргаар С.Бямбацогтыг сонголоо
УИХ-ын чуулганаар өнөөдөр сайд нарыг томилох асуудлыг хэлэлцэнэ
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ХАРААТ БУС ГИШҮҮНИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЗАР
ЖУУЛЧНЫ ТОО 2026 ОНЫ I УЛИРАЛД ӨМНӨХ ОНЫ МӨН ҮЕЭС 39% ӨСӨЛТТЭЙ БАЙНА
БОКСЫН НАСАНД ХҮРЭГЧДИЙН АЗИ ТИВИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН УЛААНБААТАР ХОТНОО НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ
Хавсран суух Элчин сайд нар Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа
УИХ-ын тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
НӨАТ-ын I улирлын баримтаа 8-ны дотор бүртгүүлж буцаан олголтын урамшууллаа авна
Төрийн соёрхолт Ц.Бавуудорж “Үлэмж эгшиглэн”-г удирдана
Эх хэлний боловсрол, соёлыг дэмжих зорилгоор Завхан аймагт төвлөрөн, баруун бүсэд сүүлийн жилүүдэд тогтмол, идэвхтэй ажиллан 180-аад сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийгээд буй “Лхагважав сан”-гийн Удирдах зөвлөл хуралдаж, үйл ажиллагааныхаа чиглэл, агуулгын хүрээг өргөтгөн өөрчилж “Үлэмж эгшиглэн” нэртэйгээр шинэчлэн байгуулжээ. Эх хэлээ төгс эзэмшиж, эх орноо хайрлан дээдлэх үзэл санааг эрмэлзэн хичээнгүйлэх үндсэн үүрэг, үйлс бүхий эл сангийн Удирдах зөвлөлд яруу найрагч, зохиолч Д.Урианхай, Д.Цоодол, Г.Мэнд-Ооёо, Б.Батхүү, Б.Золбаяр, утга зохиол, хэл бичгийн доктор Д.Галбаатар, Д.Баттогтох, “Шинэ Ази” группийн ерөнхий захирал Л.Төрбаяр, хөгжмийн зохиолч Т.Сэр-Од, дуучин Ц.Түвшинтөгс, Завхан аймгийн Идэр сумын сургуулийн монгол хэл, уран зохиолын ахмад багш, ардын боловсролын тэргүүний ажилтан Л.Лхагважав нарын бичиг, соёлын эрдэмтэн, мэргэд ажиллах ажээ.
Удирдах зөвлөлөөс “Үлэмж эгшиглэн” сангийн гүйцэтгэх захирлаар төрийн соёрхолт яруу найрагч Ц.Бавуудоржийг томилсон байна. “Үлэмж эгшиглэн” сангаас эрхлэн мөдхөн цахим хуудсаа нээх агаад энэхүү хуудаснаа Монголын уран зохиол, язгуур урлаг соёл, танин мэдэхүй, гэгээрэл боловсролыг эрхэмлэсэн бичгийн эрхэм хүмүүсийн бүтээл бичлэгүүд толилуулагдах юм байна. Түүнчлэн энэ цахим хуудсыг эрхлэн хөтлөгчид монгол хэл соёлоо хэмээн сэтгэлчлэх ертөнц дайдын хэн бүхний өмнө нээлттэй байж, харилцан холбогдож, утга төгөлдөр эх оронч, уран бүтээллэг, халуун дотно харилцааг бүрдүүлэхэд нэн чухалчлан анхаарах юм.

0 Сэтгэгдэл