УИХ-ын дарга С.Бямбацогт: Төрийн үйл ажиллагаа ард иргэдийн аж амьдралыг гацаах хэмжээнд хүрч хэрхэвч болохгүй
ТАНИЛЦ: 35 дахь Ерөнхий сайд Н.Учралын ЗГ-ын сайд нарын бүрэлдэхүүн
УИХ-ын даргаар С.Бямбацогтыг сонголоо
УИХ-ын чуулганаар өнөөдөр сайд нарыг томилох асуудлыг хэлэлцэнэ
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ХАРААТ БУС ГИШҮҮНИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЗАР
ЖУУЛЧНЫ ТОО 2026 ОНЫ I УЛИРАЛД ӨМНӨХ ОНЫ МӨН ҮЕЭС 39% ӨСӨЛТТЭЙ БАЙНА
БОКСЫН НАСАНД ХҮРЭГЧДИЙН АЗИ ТИВИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН УЛААНБААТАР ХОТНОО НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ
Хавсран суух Элчин сайд нар Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа
УИХ-ын тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
НӨАТ-ын I улирлын баримтаа 8-ны дотор бүртгүүлж буцаан олголтын урамшууллаа авна
“Эврика – 2013” ЭШБХ-даа идэвхтэй оролцоорой
МЗХ-ноос жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Эврика-2013” залуу багш, оюутны эрдэм шинжилгээний бага хурал тун удахгүй 20 дах жилдээ болох гэж байна. “Шинжлэх ухаанаа аваръя, Судалж оролцъё” уриатай зохион байгуулагдаж байгаа “Эврика - 2013” ЭШБХ-ыг энэ жилээс эхлэн УИХ-ын даргын ивээл дор албан ёсоор зохион байгуулахаар болжээ. Нийгмийн ухааны, Байгалийн ухааны /Физик, математик, химийн/, Эдийн засгийн, Техник технологийн, Газарзүй, геологийн, Анагаах ухааны, Экологи, хөдөө аж ахуйн, Мэдээллийн технологийн салбар гэсэн 8 салбарын хүрээнд эрдэм шинжилгээний бүтээлийг хүлээн авч шилдэгүүдийг шалгаруулах юм байна. Хамгийн олон жил тасралтгүй явагдаж байгаа өргөн цар хүрээтэй, нэр хүндтэй, шударга ил тод шалгаруулалтаар явагддаг энэ бага хуралд шалгарсан их дээд сургууль, коллежийн багш, оюутнуудын хийж буй эрдэм шинжилгээ, судалгааны бүтээлийг олон нийтэд сурталчилан таниулж, тэднийг урамшуулж, дэмждэгээрээ онцлогтой болдог. Эрдэм шинжилгээний хуралд оролцох залуу багш, оюутны материаллыг 04-р сарын 20-ыг хүртэл МЗХ-ны төв байранд хүлээн авч байгаа юм байна. Хуралдааны нэгдсэн шалгаруулалт 05-р сарын 03-нд Төрийн ордонд зохион байгуулагдах аж. Шинжлэх ухааны үндэслэлтэй, нийгмийн тулгамдсан асуудлуудыг хөндсөн, шинэлэг санааг дэвшүүлсэн, практик ач холбогдолтой бүтээлээ ирүүлэн өрсөлдөж, хамгийн өндөр шагналыг авах боломж залуу багш, оюутан танд байна.

0 Сэтгэгдэл