Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Өвөлжилт хүндэрсэн үед төрийн үйлчилгээг шуурхай, оновчтой зохион байгуулахыг даалгалаа Төмөр зам доогуур нүхэн гарц барих төслийн бүтээн байгуулалт үргэлжилж байна Нийслэлийн Байгаль орчны газраас зэрлэг амьтдад ээлтэй хашааны стандартыг батлуулж, мөрдүүлэн ажиллаж байна Өрхийн эрүүл мэндийн төвүүд ажлын өдөр 20:00 цаг хүртэл уртасгасан цагаар ажиллана Томуу, томуу төст өвчний дэгдэлт эрс нэмэгдэж байгаатай холбогдуулан дараах "ЗӨВЛӨМЖ"-ийг хүргэж байна Шатрын Монгол Улсын аваргаар 11 настай Ц.Ананд тодорлоо "Болор цом 43" яруу найргийн наадамд шүлгээ унших яруу найрагчид тодорчээ Хянан шалгах түр хорооноос нотлох баримтыг шинжлэн судлах сонсголыг зохион байгуулна Сурагчдын өвлийн амралтыг 14 хоногийн өмнө эхлүүлэх саналыг ЭМЯ гаргаж Боловсролын яаманд хүргүүлжээ ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 11 хэм хүйтэн
Төрийн мөнгөөр сурсан 436 хүн эх орондоо эргэж ирээгүй гэнэ

Төрийн сангийн сургалтын зээлээр гадаадын их дээд сургуульд суралцаж, өндөр боловсрол эзэмшээд, эх орондоо эргэж ирээгүй хүмүүсийн нэрсийг манай сайт олон нийтэд мэдээллэж байсан билээ. Тэгвэл Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Гантөмөр Нийгмийн бодлого боловсрол соёл шинжлэх ухааны байнгын хороонд мэдээлэл хийлээ. Салбарын сайдын мэдээллэснээр 2012  оны жилийн эцсийн байдлаар сургалтын төрийн сангийн зээлийн санхүүжилтээр гадаадын их дээд сургуульд суралцах гэрээ байгуулж, зээл авсан нийт 1513 хүн байгаа аж. Үүнээс 664 хүн нь сургуулиа төгсөөд эх орондоо ирж Сургалтын төрийн санд бүртгүүлээд байгаа аж. Харин 436 нь эх орондоо эргэж ирээгүй, төгсч ирээд бүртгүүлээгүй, 15 хүн сургуулиа төгсөж чадаагүй байгаа гэнэ. 413 хүн одоо гадаадын их дээд сургуульд суралцаж байгаа юм байна. Төгсөх хугацаа нь болсон боловч эргэж ирж Сургалтын төрийн санд бүртгүүлээгүй 436 хүний 244 нь 2003 оноос өмнө буюу Зээлийн барьцаагүй, 192 нь 2003 оноос хойш зээлийн барьцаатай иргэд байгаа гэнэ.

2012 оны эцсийн байдлаар Сургалтын төрийн сангийн зээлийн авлага 50.9 тэрбум төгрөг болоод байгаагаас 60 орчим хувь нь буюу 30.3 тэрбум төгрөг нь өндөр хөгжилтэй оронд суралцсан хүмүүст олгожээ. 10.4 тэрбум төгрөг нь зээлийн хүүгийн авлага юм байна.

 Дээд боловсролын байгууллагад суралцагчдад Сургалтын төрийн сангаас олгосон зээлийн санхүүжилтийн гүйцэтгэл нь 2008 онд 16.2 тэрбум, 2009 онд 21.4 тэрбум, 2010 онд 23.4 тэрбум, 2011 онд 11.1 тэрбум, 2012 онд 121.5 тэрбум төгрөг болж өсчээ. Үүнийг байнгын хорооны гишүүд сонгуулийн жилтэй холбогдуулан өссөн байж болзошгүй гэж үзэж байгаагаа илэрхийлж байв.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан