Энэхүү хүсэлтийн дагуу Итали дахь Монгол Улсын Элчин сайдын яамнаас ирүүлсэн дараах мэдээллийг танд хүргэж байна.
Итали улсад соёлын өвийг хадгалан хамгаалах чиглэлээр сургалт явуулдаг факультеттэй Венецийн “КаФоскари” Их сургууль, Болонийн Их сургууль, Падова хотын Их сургуулиудтай тэд холбоо тогтоосон бөгөөд дээрх факультетуудын сургалтын талаарх товч мэдээллийг танилцуулая.
|
Их сургуулийн нэр |
Венецийн “КаФоскари” Их сургууль |
Болонийн Их сургууль |
Падова хотын Их сургууль |
|
Сургалтын зардал /жилийн/ |
2026-4564 евро |
1883-3031 евро |
1802-2214 евро |
|
Хэл |
Англи/ Итали |
Англи/ Итали |
Итали |
|
Үндсэн шалгуур |
Италийн Бээжин дэхь ДТГ-т хандаж өргөдөл гаргана |
Италийн Бээжин дэх ДТГ-т хандаж, өргөдөл гаргана. Магистрын зэрэгт бүртгүүлэхэд холбогдох чиглэлийн бакалаврын диплом |
Италийн Бээжин дэхь ДТГ-т хандаж өргөдөл гаргана |
|
Суралцах хугацаа |
Магистр-2 жил Бакалавр – 3 жил |
Магистр-2 жил Бакалавр – 3 жил |
Магистр-2 жил Бакалавр – 3 жил |
|
Тэтгэмж олох эсэх |
Жилд 2 гадаадын оюутанд /1 магистр, 1 бакалавр/ олгоно. Эхний хагас жилийн судалгааны дундаж дүнгээс хамаарна |
Сонгон шалгаруулалтаар тэтгэлэг олгодог /Erasmus Mundus, ERGO програмын хүрээнд/ |
Сонгон шалгаруулалтаар тэтгэлэг олгодог /Erasmus Mundus, ERGO програмын хүрээнд/ |
|
Веб хуудас |
http://www.unive.it |
http://www.eng.unibo.it |
http://www.beniculturali.unipd.it |
























