“Өв Соёл Үйлдвэр” ХХК төрт ёсоо хүндэтгэн Монгол төрийн далбаагаа мандууллаа
Анхдугаар Үндсэн хуулийг баталж, Бүгд Найрамдах Улс тунхагласан өдрийг тохиолдуулан УИХ-ын дарга Н.Учрал мэндчилгээ дэвшүүлэв
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 12 хэм хүйтэн
Уртасгасан цагаар томуугийн амбулатори ажиллаж байна
Б.Төгсбаярыг УИХ-ын Хэвлэл мэдээллийн газрын даргаар томилно
“Монгол бахархлын өдөр”-ийг тохиолдуулан баатарлаг тууль хайллаа
Үндсэн хуулийн өдрийг тохиолдуулан Шатар сонирхогчдын УАШТ-ийг 14 дэх жилдээ зохион байгуулна
Соёлын гавьяат зүтгэлтэн, сэтгүүлч, яруу найрагч Ү.Хүрэлбаатар Ардын уран зохиолч цол хүртэнэ
Эрээн хотын гаалийн талбайд 8000 тонн, “Тавантолгой түлш” компанийн үйлдвэрт 35 мянган тонн хагас коксон түлш нөөцлөөд байна
Хог шатааж эрчим хүч үйлдвэрлэх төслийн газар чөлөөлөлт 64 хувьтай байна
Малчдад туслах тусламжийн цуваа хөдөллөө
Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн санаачилсан “Малчиддаа туслъя” аяны хүрээнд хаваржилт хүндэрсэн аймаг, сумын малчдад туслах тусламжийн хоёр дахь цуваа өнөөдөр 11 цагт 22 товчооны цаанаас хөдөллөө. Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд есөн аймгийн 29 суманд хаваржилт хүндрээд байгаа гэж ҮХААЯ-наас мэдээллэж байгаа юм.
Өнгөрсөн гуравдугаар сард тусламжийн цувааны эхний ээлжинд албан байгууллага, аж ахуйн нэгж, иргэдийн хандивласан 600 тонн тэжээл, 50 сая төгрөгийн бараа, эд материалыг өвөлжилт хүндэрсэн аймаг, суманд хүргэхээр хөдөлж байсан юм. Энэ удаа Архангай, Дорнод, Хөвсгөл, Булган, Сэлэнгэ, Төв, Сүхбаатар, Завхан Увс зэрэг аймгийн сумдад хүргэхээр 310 тонн тэжээл тээвэрлэж байна.
Тусламжийн цувааг Үйлдвэр, хөдөө аж ахуйн дэд сайд Ц.Туваан, Мал аж ахуйн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Н.Ганибал холбогдох албаны хүмүүс гаргаж өглөө.
Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн санаачилсан “Малчиддаа туслъя” аяны хүрээнд хаваржилт хүндэрсэн аймаг, сумын малчдад туслах тусламжийн хоёр дахь цуваа өнөөдөр 11 цагт 22 товчооны цаанаас хөдөллөө. Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд есөн аймгийн 29 суманд хаваржилт хүндрээд байгаа гэж ҮХААЯ-наас мэдээллэж байгаа юм. Өнгөрсөн гуравдугаар сард тусламжийн цувааны эхний ээлжинд албан байгууллага, аж ахуйн нэгж, иргэдийн хандивласан 600 тонн тэжээл, 50 сая төгрөгийн бараа, эд материалыг өвөлжилт хүндэрсэн аймаг, суманд хүргэхээр хөдөлж байсан юм. Энэ удаа Архангай, Дорнод, Хөвсгөл, Булган, Сэлэнгэ, Төв, Сүхбаатар, Завхан Увс зэрэг аймгийн сумдад хүргэхээр 310 тонн тэжээл тээвэрлэж байна.
Тусламжийн цувааг Үйлдвэр, хөдөө аж ахуйн дэд сайд Ц.Туваан, Мал аж ахуйн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Н.Ганибал холбогдох албаны хүмүүс гаргаж өглөө.
0 Сэтгэгдэл
273
ЗӨВ ШҮҮ
2013.04.15























