Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Д.Мөнх-Эрдэнэ Хууль зүй, дотоод хэргийн дэд сайдаар үргэлжлүүлэн ажиллана Манай улс АИ-92 шатахууны 42 хоногийн нөөцтэй байна "Хоёрдугаар тойрог зам" төсөл хэрэгжсэнээр хотын зүүн бүсийн түгжрэл 20-25 хувиар буурна гэв Ж.Батжаргал: Хаврын тариалалтын үед шаардлагатай 10,000 тонн дизель түлшийг нөөцөлж өртөг нэмэгдээгүй үнээр тариаланчдад нийлүүлнэ Түүх, соёлын үнэт өвд хамаарах эртний ховор бичвэрүүдийг эх орондоо буцаахаар болжээ Х.Нямбаатарыг огцруулахыг шаардсан өргөдөлд 37 337 хүн нэгджээ Х.Ганхуяг шинээр томилогдож буй Шадар сайд Н.Номтойбаярт ажлаа хүлээлгэн өгч, амжилт хүслээ С.Амарсайхан: Би төрийн ордонд хэрэг ярихгүй Н.Учрал: Татварын өрийн улмаас хаалгасан 12100 компани, ААН-ийн дансыг өнөөдрөөс шууд нээж байна Нийтийн албан тушаалтны хууль ёсны орлого болохоо тайлбарлаж чадаагүй хөрөнгийг улсын орлого болгов
Үндэсний компаниуд нэгдэж орон сууцны хороолол барьж эхэллээ
“Шинэ бүтээн байгуулалт” дунд хугацааны хөтөлбөрийн хэрэгжилтийг эрчимжүүлэх Монгол Улсын Ерөнхий сайдын захирамж гарсан. Бүтээн байгуулалтад дотоодын аж ахуйн нэгжүүдийн оролцоог нэмэгдүүлэх, барилгын салбарт ажлын байр бий болгох, иргэдийг хямд орон сууцаар хангах энэ зорилтын хүрээнд “Буянт -Ухаа I” хорооллын барилгын ажил эхэллээ.
Энэхүү хорооллыг “БҮТИ”, “Дельта”, “ЕСС”, “Эрэлт импэкс”, “UBC” гэсэн үндэсний таван компанийн нэгдэл “Үндэсний бүтээн байгуулалт” корпораци барина. Захиалагч нь Орон сууц санхүүжилтийн корпорац юм.
“Буянт-Ухаа” хороололд 1570 айлын 25 барилга, 128 хүүхдийн цэцэрлэг, үйлчилгээний төв байгуулагдана. Эхний 500 айл энэ намар орон сууцандаа орно гэж Үндэсний бүтээн байгуулалт корпорацийнхан Ерөнхий сайд Н.Алтанхуягт танилцууллаа. Харин дараагийн орон сууцуудыг нь ирэх оны тавдугаар сард бүрэн ашиглалтад өгөхөөр төлөвлөсөн байна.
Үндэсний компаниуд хамтарч, барилгын үндэсний үйлдвэрүүдээ дэмжиж, монгол ажилчдын хүчээр бүтээн байгуулалт хийх ийм зөв жишгийг дэмжиж ажиллахаа Ерөнхий сайд илэрхийлээд орон сууцны үнэ нь харьцангуй хямд өртөгтэй байна гэлээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан