УИХ-ын дарга С.Бямбацогт: Төрийн үйл ажиллагаа ард иргэдийн аж амьдралыг гацаах хэмжээнд хүрч хэрхэвч болохгүй
ТАНИЛЦ: 35 дахь Ерөнхий сайд Н.Учралын ЗГ-ын сайд нарын бүрэлдэхүүн
УИХ-ын даргаар С.Бямбацогтыг сонголоо
УИХ-ын чуулганаар өнөөдөр сайд нарыг томилох асуудлыг хэлэлцэнэ
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ХАРААТ БУС ГИШҮҮНИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЗАР
ЖУУЛЧНЫ ТОО 2026 ОНЫ I УЛИРАЛД ӨМНӨХ ОНЫ МӨН ҮЕЭС 39% ӨСӨЛТТЭЙ БАЙНА
БОКСЫН НАСАНД ХҮРЭГЧДИЙН АЗИ ТИВИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН УЛААНБААТАР ХОТНОО НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ
Хавсран суух Элчин сайд нар Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа
УИХ-ын тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
НӨАТ-ын I улирлын баримтаа 8-ны дотор бүртгүүлж буцаан олголтын урамшууллаа авна
“Эрдэм боловсролтой, зөв монгол хүн” уулзалт хэлэлцүүлэг хийлээ
Баянгол дүүргийн Засаг даргын Тамгын газар, БШУЯ хамтран “Эрдэм боловсролтой зөв монгол хүн” хэлэлцүүлэг зохион байгууллаа. Боловсролын салбарт шинэчлэлийг хэрхэн хийх болоод ямар замаар үр дүнд хүрэхийг тодорхойлох нь энэ уулзалтын гол зорилго. Хэлэлцүүлэгт БШУ-ны сайд Л.Гантөмөр, тус яамны Стратеги, бодлого төлөвлөлтийн газрын дарга Б.Насанбаяр, нийслэлийн Боловсролын газрын дэд дарга Х.Батбаяр, дүүргийн Засаг дарга Д.Оросоо, Тамгын газрын дарга М.Бадрах нар оролцсон байна. Энэ үеэр БШУЯ-ны Стратеги, бодлого төлөвлөлтийн газрын дарга Б.Насанбаяр боловсролын салбарын шинэчлэлийг хэрхэн хийж буй талаар болон хэрэгжиж буй үндэсний хөтөлбөрүүдийг танилцуулав. Үүний дараа Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Гантөмөр илтгэл тавихдаа “Хүүхэд бүрийг хөгжүүлэх нь бидний хамгийн чухал зорилго” хэмээн онцоллоо. Мөн Баянгол дүүргийн ерөнхий боловсролын сургуулийн багш нар салбарын яам болоод дүүргийн удирдлагуудад асуулт тавьж, мэдээлэл солилцсоноор энэхүү уулзалт, хэлэлцүүлэг өндөрлөсөн билээ.

0 Сэтгэгдэл