“Өв Соёл Үйлдвэр” ХХК төрт ёсоо хүндэтгэн Монгол төрийн далбаагаа мандууллаа
Анхдугаар Үндсэн хуулийг баталж, Бүгд Найрамдах Улс тунхагласан өдрийг тохиолдуулан УИХ-ын дарга Н.Учрал мэндчилгээ дэвшүүлэв
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 12 хэм хүйтэн
ӨНӨӨДӨР: Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулиа баталсан өдөр
Уртасгасан цагаар томуугийн амбулатори ажиллаж байна
Б.Төгсбаярыг УИХ-ын Хэвлэл мэдээллийн газрын даргаар томилно
“Монгол бахархлын өдөр”-ийг тохиолдуулан баатарлаг тууль хайллаа
Үндсэн хуулийн өдрийг тохиолдуулан Шатар сонирхогчдын УАШТ-ийг 14 дэх жилдээ зохион байгуулна
Соёлын гавьяат зүтгэлтэн, сэтгүүлч, яруу найрагч Ү.Хүрэлбаатар Ардын уран зохиолч цол хүртэнэ
Эрээн хотын гаалийн талбайд 8000 тонн, “Тавантолгой түлш” компанийн үйлдвэрт 35 мянган тонн хагас коксон түлш нөөцлөөд байна
МҮХАҮТ-ын ОХУ-тай хамтран ажиллах ажил хэргийн зөвлөл хуралдав
МҮХАҮТ-ын ОХУ-тай хамтран ажиллах ажил хэргийн зөвлөлийн хурал өнөөдөр боллоо. Тус зөвлөлийн ерөнхийлөгчөөр УИХ-ын гишүүн УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Д.Эрдэнэбат өнгөрсөн сард томилогдон ажиллаж байгаа билээ. Тэрбээр ажлаа хүлээн авснаас хойш зөвлөлийн үйл ажиллагааг эрчимжүүлэх зорилгоор ийнхүү хуралдаж хэд хэдэн асуудлыг хэлэлцэв. Тухайлбал, өнгөрсөн онд хийсэн ажлын тайлан, зөвлөлийн дүрэмд өөрчлөлт оруулах, 2013 онд хийх ажлын төлөвлөгөө болон ОХУ-тай худалдаа, эдийн засаг, хамтын ажиллагааны өнөөгийн байдал, улсын хил гааль, хяналтын байгуулллагуудын хүнд суртал, бэрхшээлүүдийн талаар зөвлөлийн гишүүдтэй санал бодлоо солилцож, цаашид хоёр орны эдийн засгийн хамтын ажиллагааг идэвхжүүлэхэд онцгой анхаарал хандуулахаар зөвлөлийн ерөнхийлөгч ажлаа эхлүүлж байна. Манай улсын хувьд хойд хөрштэйгээ нөхөрлөөд багагүй хугацааг үдсэн. Тиймээс цаашдын харилцаанд харилцан ашигтай ажиллах нь чухал гэдгийг зөвлөлийн гишүүд хэлэхийн зэрэгцээ хувийн хэвшлүүд эрх ашгаа хамгаалах, ялангуяа гадаад орчноо сайжруулахад төрийн оролцоо ямар байх юм гэдгээ тодорхойлж, хууль эрхзүйн орчноо сайжруулах талаар илүү анхаарч ажиллахыг онцоллоо.
0 Сэтгэгдэл























