УИХ-ын дарга С.Бямбацогт: Төрийн үйл ажиллагаа ард иргэдийн аж амьдралыг гацаах хэмжээнд хүрч хэрхэвч болохгүй
ТАНИЛЦ: 35 дахь Ерөнхий сайд Н.Учралын ЗГ-ын сайд нарын бүрэлдэхүүн
УИХ-ын даргаар С.Бямбацогтыг сонголоо
УИХ-ын чуулганаар өнөөдөр сайд нарыг томилох асуудлыг хэлэлцэнэ
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ХАРААТ БУС ГИШҮҮНИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЗАР
ЖУУЛЧНЫ ТОО 2026 ОНЫ I УЛИРАЛД ӨМНӨХ ОНЫ МӨН ҮЕЭС 39% ӨСӨЛТТЭЙ БАЙНА
БОКСЫН НАСАНД ХҮРЭГЧДИЙН АЗИ ТИВИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН УЛААНБААТАР ХОТНОО НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ
Хавсран суух Элчин сайд нар Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа
УИХ-ын тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
НӨАТ-ын I улирлын баримтаа 8-ны дотор бүртгүүлж буцаан олголтын урамшууллаа авна
Сэргээн засварлаад, үзэсгэлэнгийн хойморьт...
ССАЖЯ-ны харьяа Соёлын өвийн төв АНУ-ын Элчин сайдын яамны дэргэдэх “Элчин сайдын нэрэмжит сан”-гийн дэмжлэгтэйгээр “Галын гэмтэлтэй уран зургийн сэргээн засварлалт” төслийг 2011 оны аравдугаар сараас эхлэн 18 сарын хугацаатайгаар хэрэгжүүлж дууслаа.
Энэхүү төслийн гол зорилго 2008 оны долдугаар сарын 1-ний өдрийн олон нийтийг хамарсан үймээний үеэр мөн 2009 оны тавдугаар сарын 19-ний өдөр Монголын Уран зургийн галерейн сан хөмрөгийн өрөөнд гарсан галын улмаас шатаж гэмтэн, утаа тортгонд бохирдсон уран зургийг цэвэрлэх, сэргээн засварлах ажилд шаардлагатай бодис, тоног төхөөрөмжийг худалдаж авах, мэргэжилтэн бэлтгэх явдал байсан юм. Уран зургийн галерейд өчигдөр “Галын гэмтэлтэй уран зургийн сэргээн засварлалт” төслийн үр дүнг олон нийтэд дэлгэн харуулсан үзэсгэлэн нээлтээ хийлээ. Уг үзэсгэлэнд сэргээн засварлагдсан 24 зургийг дэлгэн ямар ч үнэ төлбөргүйгээр олны хүртээл болж байгаа юм. Энэ сарын 05-ныг дуустал үргэлжлэх уг үзэсгэлэнд тухлан саатаарай.
Мөн төслийн хүрээнд халдаг ширээ, цавуу, бодис хэрэглэгдэхүүн ашиглан галын гэмтэлтэй уран зургийг сэргээн засварлах сургалт, дадлага ажлыг Соёлын өвийн төвийн Соёлын өвийг хамгаалах, сэргээн засварлах хэлтсийн уран зургийн сэргээн засварлагчидад зориулан өнгөрсөн оны тавдугаар сарын 14-18-нд АНУ-ын Вилляамстауны уран зураг сэргээн засварлах төв, Атлантагийн уран зураг сэргээн засварлах төвийн сэргээн засварлагчидтай хамтран зохион байгуулсан байна.

0 Сэтгэгдэл