ЦАГ АГААР: Шөнөдөө Яармаг-Сонгино орчмоор 3-5 хэм хүйтэн
Мега төслийг хэрэгжүүлэхэд авлигын эрсдэлээс урьдчилан сэргийлэх чиглэлээр мэдээлэл, арга зүйн зөвлөгөө өгөв
Нийт 3559.4 сая ам.долларын бараа, түүхий эд импортолжээ
ХЭҮК: ТҮЦ эрхлэгч иргэдээс гаргасан гомдлыг шалгаж байна
Зайсангийн зүүн гүүрийг шинэчлэх ажлын явц 82 хувьтай байна
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хүүхдийн байгууллагын 100 жилийн түүхэн цаг хугацааны шинэ үечлэлийг өнөөдөр эхлүүлж байна
"МАТЕМАТИКИЙН 1000 БОДЛОГО' НЭЭЛТТЭЙ НИЙТЛЭГДЛЭЭ
СЕХ: Намуудад төрөөс олгох санхүүжилтийг эцэслэн тогтоолоо
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин нар албан ёсны уулзалт хийлээ
Монголд хүүхдийн байгууллага үүсэж, хөгжсөний 100 жилийн ой өнөөдөр тохиож байна
Дуудлага худалдаагаар зарагдаж байсан хамгийн үнэтэй хувцас, хэрэглэл
10. "Казино "Рояль" кинон дээр 007 тагнуулын өмсөж гарсан унсы дотоож

Алдарт Жеймс Бондын адал явдлыг харуулсан кино дэлгэцнээ гарсны тавин жилийн ойг тохиолдуулан Сотбис дуудлага худалдаагаар энэ усны дотоожийг зарсан юм. La Perla компанийн бүтээсэн дотоожийг 44.450 фунт буюу 71.876 ам. доллараар зарснаар түүхэнд дуудлага худалдаагаар зарагдаж байсан хамгийн үнтэй усны дотоож болсон юм.
9. Элизабет Тейлорын "Faces" пиджак

2011 оны арванхоёрдугаар сард Кристи дуудлага худалдаагаар нэгэн үе Холливудын хатан хаан гэгдэж явсан Элизабет Тейлорын хувцасны цуглуулгыг оруулан зарсан юм. Цуглуулгыг нийт 2 сая 600 мянга 750 доллараар зарсан бол 1992 онд Тейлорт зориулч Версачегийн урласан пиджак "Faces" нь 128 мянган ам.доллараар зарагдаж дэлхийн хамгийн үнэтэй пиджак болсон юм.
8. Чарли Чаплинын бүрх малгай

Их хотын тэнүүлчин эрийн алдарт бүрх малгайг 2011 онд “Profiles In History” дуудлага худалдаан гаргаж 135 мянган ам.доллараар зарсан юм. Ингэснээр түүхэнд хамгийн үнэтэй зарагдаж байсан малгай болсон байдаг.
7. Диана гүнжийн үдшийн хар даашинз

Энэ жил “Kerry Taylor Auctions” дуудлага худалдаагаар Ди ахайтаны 10 үдшийн даашинзийн нэгэн зэрэг дуудан зарсан юм. Ингэхэд Виктор Эдельштейн дизайнерийн бүтээсэн хар даашинз, Диана гүнжийн 1985 онд Цагаан ордонд болсон хүлээн авалтад өмсөж оролцоод Жон Траволтатай бүжиглэж байсан хар даашинз 200 мянган фунт буюу 301.977 ам.доллараар зарагадсан байдаг.
6. Согд торгон өмд

Одоогийн Амударья ба Сырдарья мөрний завсар байрлаж байсан Согд нутаг эртнээс алдартай. Их торгон зам үүгээр дайрч өнгөрдөг байсан бөгөөд нэгэн үе эндэхийн худалдаачид торгоны наймааг бүхэлд нь хянадаг байв. Манай тооллын долоодугаар зууны үед оёгдсон энэхүү согд торгон өмдийг Сотби дуудлага худалдаагаар 241.250 фунт буюу 388 мянга 726 ам.доллараар зарснаар дэлхийн түүхэнд хамгийн үнэтэй зарагдсан хамгийн эртний торгон өмд болсон билээ.
5. Одри Хепберн "Тиффанид барьсан өглөөний зоог " кинонд өмссөн хар даашинз

Домогт Одри Хепбернийн энэ кинонд өмсөж тоглосон хар даашинзыг Юбер де Живанши бүтээжээ. Энэ даашинзын 2006 онд Сотбис дуудлага худалдаагаар оруулахад 467 мянга 200 фунт буюу 923 мянган 187 ам.доллар хүрч зарагдсан юм.
4. "Thriller"-т Майкл Жексоны өмсч тоглосон улаан куртк

Холливудын дизайнер Дебора Надулман Лэндисийн бүтээсэн энэ курткааг 2011 онд “Julien"s” дуудлага худалдаагаар 1 сая 800 мянган ам.доллар хүргэн зарсан юм. Худалдан авагч нь Жексон улаан яагаан фэн Милтон Веррет гэгч байв.
3. Чин гүрний Айсиньгёро Хунли хааны дээл

Манж Чин гүрний зургаа дугаар их хаан буюу Энх-Амгалан хааны ачийн дээл нь олон жил үргэлжилсэн үймээн, иргэний дайны үеэр алдагдсан гэж тооцогдож байсан ч 2006 онд гэнэт гарч ирж Гонконгийг Сотбис дуудлага худалдаагаар 14 сая 680 мянган гонконг доллар буюу 1 сая 892 мянга 545 ам.доллараар зарагдаж байв. Дээлийг дээд эрх мэдлийн бүх 12 бэлэг тэмдэгээр чимэж, 10 мянган шүр сувдаар чимэглэсэн байдаг.
2. Бейб Рутын бейсболын өмсгөл

АНУ-ын хамгийн чухал спортын нэг нь бейсбол. Тиймээс америкчууд бейсболын одуудаа бурхан шиг л тахин шүтдэг. Тийм ч болохоор "Ассошиэйтед Пресс" агентлагаас зууны шилшдэг тамирчин гэж тодруулсан бейсболчин Бэйб Рутын 1920 онд өмсөн тоглож байсан өмсгөлийг “SCP Auctions” дуудлага худалдаагаар 4 сая 415 мянга 658 ам.доллараар зарсан нь дэлхийн түүхэнд дуудлага худалдаагаар хамгийн өндөр үнэ хүрч байсан спортын өмсгөл болсон юм.
1. Мэрилин Монрогийн даашинз

1955 онд гарсан “Долоо дахь жилийн загатнаа” нэртэй киног үзээгүй хүн ч гэлээ салхинд дэрвийсэн даашинзтай зогсох Мэрилин Монрогийн зургийг яаж ийж байгаад л үзсэн байдаг. Вильям Травилла загвар зохион бүтээгчийн бүтээсэн энэхүү алдарт даашинзыг 2011 онд “Profiles In History” дуудлага худалдаагаар 4 сая 600 мянган ам.доллараар зарсан байдаг.
Ямар ч түүхийн мэдлэггүй би байн сан бол авах л байсан
ter muuhai deeleer yah gej bgaan hayaach hund heregtei bish muu manjiin sheesiin deel
xvnii omsch bsn xyvtsasand iim ix mongo vrj l bdg. estoi yadar bga daa.ter tysmaa dotooj, omd geed pvvvx.. sejiglene barina gej meddeg ch vgvi bx oo mgloos bysad vndestnvvd
Сүүлийн арав гаруй жилийн дотор нэр алдартай хүмүүсийн эдлэж хэрэглэж байсан цөөнгүй хувцас хэрэглэлийг дуудлага худалдаагаар оруулан үнэ хүргэж зарсан. Тэдгээрийн дотроос хамгийн өндөр үнэ хүрсэн 10-ыг танд сонирхуулж байна.
10. "Казино "Рояль" кинон дээр 007 тагнуулын өмсөж гарсан унсы дотоож

Алдарт Жеймс Бондын адал явдлыг харуулсан кино дэлгэцнээ гарсны тавин жилийн ойг тохиолдуулан Сотбис дуудлага худалдаагаар энэ усны дотоожийг зарсан юм. La Perla компанийн бүтээсэн дотоожийг 44.450 фунт буюу 71.876 ам. доллараар зарснаар түүхэнд дуудлага худалдаагаар зарагдаж байсан хамгийн үнтэй усны дотоож болсон юм.
9. Элизабет Тейлорын "Faces" пиджак

2011 оны арванхоёрдугаар сард Кристи дуудлага худалдаагаар нэгэн үе Холливудын хатан хаан гэгдэж явсан Элизабет Тейлорын хувцасны цуглуулгыг оруулан зарсан юм. Цуглуулгыг нийт 2 сая 600 мянга 750 доллараар зарсан бол 1992 онд Тейлорт зориулч Версачегийн урласан пиджак "Faces" нь 128 мянган ам.доллараар зарагдаж дэлхийн хамгийн үнэтэй пиджак болсон юм.
8. Чарли Чаплинын бүрх малгай

Их хотын тэнүүлчин эрийн алдарт бүрх малгайг 2011 онд “Profiles In History” дуудлага худалдаан гаргаж 135 мянган ам.доллараар зарсан юм. Ингэснээр түүхэнд хамгийн үнэтэй зарагдаж байсан малгай болсон байдаг.
7. Диана гүнжийн үдшийн хар даашинз

Энэ жил “Kerry Taylor Auctions” дуудлага худалдаагаар Ди ахайтаны 10 үдшийн даашинзийн нэгэн зэрэг дуудан зарсан юм. Ингэхэд Виктор Эдельштейн дизайнерийн бүтээсэн хар даашинз, Диана гүнжийн 1985 онд Цагаан ордонд болсон хүлээн авалтад өмсөж оролцоод Жон Траволтатай бүжиглэж байсан хар даашинз 200 мянган фунт буюу 301.977 ам.доллараар зарагадсан байдаг.
6. Согд торгон өмд

Одоогийн Амударья ба Сырдарья мөрний завсар байрлаж байсан Согд нутаг эртнээс алдартай. Их торгон зам үүгээр дайрч өнгөрдөг байсан бөгөөд нэгэн үе эндэхийн худалдаачид торгоны наймааг бүхэлд нь хянадаг байв. Манай тооллын долоодугаар зууны үед оёгдсон энэхүү согд торгон өмдийг Сотби дуудлага худалдаагаар 241.250 фунт буюу 388 мянга 726 ам.доллараар зарснаар дэлхийн түүхэнд хамгийн үнэтэй зарагдсан хамгийн эртний торгон өмд болсон билээ.
5. Одри Хепберн "Тиффанид барьсан өглөөний зоог " кинонд өмссөн хар даашинз

Домогт Одри Хепбернийн энэ кинонд өмсөж тоглосон хар даашинзыг Юбер де Живанши бүтээжээ. Энэ даашинзын 2006 онд Сотбис дуудлага худалдаагаар оруулахад 467 мянга 200 фунт буюу 923 мянган 187 ам.доллар хүрч зарагдсан юм.
4. "Thriller"-т Майкл Жексоны өмсч тоглосон улаан куртк

Холливудын дизайнер Дебора Надулман Лэндисийн бүтээсэн энэ курткааг 2011 онд “Julien"s” дуудлага худалдаагаар 1 сая 800 мянган ам.доллар хүргэн зарсан юм. Худалдан авагч нь Жексон улаан яагаан фэн Милтон Веррет гэгч байв.
3. Чин гүрний Айсиньгёро Хунли хааны дээл

Манж Чин гүрний зургаа дугаар их хаан буюу Энх-Амгалан хааны ачийн дээл нь олон жил үргэлжилсэн үймээн, иргэний дайны үеэр алдагдсан гэж тооцогдож байсан ч 2006 онд гэнэт гарч ирж Гонконгийг Сотбис дуудлага худалдаагаар 14 сая 680 мянган гонконг доллар буюу 1 сая 892 мянга 545 ам.доллараар зарагдаж байв. Дээлийг дээд эрх мэдлийн бүх 12 бэлэг тэмдэгээр чимэж, 10 мянган шүр сувдаар чимэглэсэн байдаг.
2. Бейб Рутын бейсболын өмсгөл

АНУ-ын хамгийн чухал спортын нэг нь бейсбол. Тиймээс америкчууд бейсболын одуудаа бурхан шиг л тахин шүтдэг. Тийм ч болохоор "Ассошиэйтед Пресс" агентлагаас зууны шилшдэг тамирчин гэж тодруулсан бейсболчин Бэйб Рутын 1920 онд өмсөн тоглож байсан өмсгөлийг “SCP Auctions” дуудлага худалдаагаар 4 сая 415 мянга 658 ам.доллараар зарсан нь дэлхийн түүхэнд дуудлага худалдаагаар хамгийн өндөр үнэ хүрч байсан спортын өмсгөл болсон юм.
1. Мэрилин Монрогийн даашинз

1955 онд гарсан “Долоо дахь жилийн загатнаа” нэртэй киног үзээгүй хүн ч гэлээ салхинд дэрвийсэн даашинзтай зогсох Мэрилин Монрогийн зургийг яаж ийж байгаад л үзсэн байдаг. Вильям Травилла загвар зохион бүтээгчийн бүтээсэн энэхүү алдарт даашинзыг 2011 онд “Profiles In History” дуудлага худалдаагаар 4 сая 600 мянган ам.доллараар зарсан байдаг.
1 Сэтгэгдэл
2020.12.04
2016.10.07
2013.04.02