Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

 “Өв Соёл Үйлдвэр” ХХК төрт ёсоо хүндэтгэн Монгол төрийн далбаагаа мандууллаа Анхдугаар Үндсэн хуулийг баталж, Бүгд Найрамдах Улс тунхагласан өдрийг тохиолдуулан УИХ-ын дарга Н.Учрал мэндчилгээ дэвшүүлэв ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 12 хэм хүйтэн ӨНӨӨДӨР: Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулиа баталсан өдөр Уртасгасан цагаар томуугийн амбулатори ажиллаж байна Б.Төгсбаярыг УИХ-ын Хэвлэл мэдээллийн газрын даргаар томилно “Монгол бахархлын өдөр”-ийг тохиолдуулан баатарлаг тууль хайллаа Үндсэн хуулийн өдрийг тохиолдуулан Шатар сонирхогчдын УАШТ-ийг 14 дэх жилдээ зохион байгуулна Соёлын гавьяат зүтгэлтэн, сэтгүүлч, яруу найрагч Ү.Хүрэлбаатар Ардын уран зохиолч цол хүртэнэ  Эрээн хотын гаалийн талбайд 8000 тонн, “Тавантолгой түлш” компанийн үйлдвэрт 35 мянган тонн хагас коксон түлш нөөцлөөд байна
Есөн аймгийн 20 гаруй суманд хаваржилт хүндэрчээ
ҮХААЯ-нд ирсэн мэдээллээр Булган аймгийн Булган, Дорнод аймгийн Халхгол, Сүхбаатар аймгийн Асгат, Түмэнцогт, Эрдэнэцагаан,Завхан аймгийн Баянтэс, Баянхайрхан, Нөмрөг, Отгон, Цэцэн-Уул, Сонгино, Тэс, Сэлэнгэ аймгийн Хушаат, Төв аймгийн Угтаалцайдам, Увс аймгийн Баруунтуруун, Малчин, Хяргас, Хөвсгөл аймгийн Цагаан-Үүр, Цэцэрлэг, Хэнтий амйгийн Өмнөдэлгэр суманд цасны зузаан 20-35, хунгарласан газраа 40-60 см болсон байна. Нийтдээ есөн аймгийн 21 суманд хаваржилт хүндрээд байгаа аж. Мөн Баян-Өлгий аймгийн Улаанхус сумын Даян баг, Булган аймгийн Хангал, Дорнод аймгийн Баяндун, Баянтүмэн, Булган, Чулуунхороот, Цагаан-Овоо, Завхан аймгийн Булнай, Түдэвтэй, Яруу, Өвөрхангай аймгийн Есөнзүйл, Өлзийт, Хужирт, Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн, Түшиг, Хүдэр, Хушаат, Төв аймгийн Эрдэнэсант, Увс аймгийн Давст, Зүүнговь, Тэс, Хөвсгөл аймгийн Цагааннуур, Улаан-Уул, Эрдэнэбулган сумаар цасны зузаан 11-19, нягт нь 0.20-0.24 г/см3 хүрснээс есөн аймгийн 24 суманд хаваржилт хүндэвтэр байгаа аж.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан