Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Д.Мөнх-Эрдэнэ Хууль зүй, дотоод хэргийн дэд сайдаар үргэлжлүүлэн ажиллана Манай улс АИ-92 шатахууны 42 хоногийн нөөцтэй байна "Хоёрдугаар тойрог зам" төсөл хэрэгжсэнээр хотын зүүн бүсийн түгжрэл 20-25 хувиар буурна гэв Ж.Батжаргал: Хаврын тариалалтын үед шаардлагатай 10,000 тонн дизель түлшийг нөөцөлж өртөг нэмэгдээгүй үнээр тариаланчдад нийлүүлнэ Түүх, соёлын үнэт өвд хамаарах эртний ховор бичвэрүүдийг эх орондоо буцаахаар болжээ Х.Нямбаатарыг огцруулахыг шаардсан өргөдөлд 37 337 хүн нэгджээ Х.Ганхуяг шинээр томилогдож буй Шадар сайд Н.Номтойбаярт ажлаа хүлээлгэн өгч, амжилт хүслээ С.Амарсайхан: Би төрийн ордонд хэрэг ярихгүй Н.Учрал: Татварын өрийн улмаас хаалгасан 12100 компани, ААН-ийн дансыг өнөөдрөөс шууд нээж байна Нийтийн албан тушаалтны хууль ёсны орлого болохоо тайлбарлаж чадаагүй хөрөнгийг улсын орлого болгов
Замын-Үүд дэх хүнд даацын автозамын санхүүжилтийг шийдлээ
Ерөнхий сайд Н.Алтанхуяг Дорноговь аймагт ажиллахдаа Замын-Үүд боомтын ачаа тээвэр нэвтрүүлэх чадавхийг нэмэгдүүлэх ажлыг түргэтгэх, тус боомтын хүнд даацын автомашины шалган нэвтрүүлэх цогцолборын барилгыг, гаалийн хяналтын 2,3 км замын ажлыг энэ оны зургадугаар сард багтаан хийж гүйцэтгэхийг үүрэг болгосон. Засгийн газрын хуралдаанаар энэ ажлын хэрэгжилтийг хангах асуудлыг хэлэлцээд зургадугаар сарын 15-нд багтаан хийж гүйцэтгүүлэх шууд  гэрээ байгуулж, Хөгжлийн банкнаас санхүүжлүүлэхээр боллоо. Гаалийн рентген хяналтын талбайгаас төмөр замын шилжүүлэн ачих терминал хүртлэх 8.7 км хатуу хучилттай, хүнд даацын автозамыг энэ оны аравдугаар сарын 15-нд багтаан хийж гүйцэтгүүлэх ажил энэ шийдвэрт мөн багтаж буй юм.         
Энэ ажлыг хийж гүйцэтгэхэд шаардагдах 33 тэрбум төгрөгийг санхүүжүүлэхийг Хөгжлийн банкны удирдлагад зөвшөөрлөө.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан