Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“Роснефть” Хятад руу гаргах нефтиэ Монголоор зөөх нь


“Транснефть” Хятадад нийлүүлэх нефтийнхээ хэмжээг нэмэх гэрээг хэрхэн бодит ажил болгох, хаагуур яаж нийлүүлэхээ судалж эхэлсэн байна. Өмнөд хөршдөө тавих болом­жийн санал боловсруулж байгаа гэж тус компанийн төлөөлөгч Игорь Демин сурвалжлагчид ярьжээ. Өн­гөр­сөн долоо хоногт “Роснефть”-ийн ерөнхийлөгч Игорь Сечин  Хятадын CNPC-ийн ерөнхий захирал Жоу Зипин нар Хятадад нийлүүлэх нефтийг нэмэх хэлэлцээрт гарын үсэг зурсан юм.

Сечин өмнөд хөршдөө өгдөг нефтиэ 31 сая тонноор нэмж гурван чиглэлээр экспортлоно гэлээ. Одоо­гоор Дорнод Сибирь-Номхон далай чиглэлээр 36 сая тонн нефть гарч байгаагийн 20 сая нь Хятадад очиж буй юм. Үүний 15 сая тонн нь Сковородино-Мохогийн шугамаар үлдсэн нь Козминийн боомтоор дамжин очдог. Тэгэхээр ойрын үед энэ хоёр замыг тус бүрт нь 15 сая тонныг дамжуулдаг болгох нь. ОХУ-ын Эрчим хүчний сайд Александр Новак бас “Роснефть “ 2014 оноос Хятад руу Казахстанаар дамждаг Атасу-Алашанькоугийн хоолойгоор 7.0 сая тонн нефть нийлүүлэхээр төлөвлөж байгаа гэлээ.

Демин мөн Хятадад өгөх нэмэлт нефтийг Казахстанаар дамжуулна гэдгийг батлав. “Баруун Хятадын нефтийн үйлдвэрүүд рүү  илгээх нефтийг түүгээр дамжуулах болом­жийг гарцаагүй авч үзэх хэрэгтэй” гэж байна. Деминий үгээр бол  хэрэв Орос Казахын энэ чиглэлийг сонговол экспортын татварыг хөнгөлөх боломж бий. “Казахстан экспортын татварыг хөнгөлөх боломжийг судалъя” гэсэн хэмээн “Транснефть”-ийн төлөөлөгч хэлжээ. Долоон саяыг нийлүүлэхэд алдагдал 80 тэрбум рубль болно. Гуравдугаар сард нэг тонн нефтийн экспортын татвар 420,6 ам.доллар байгаа.

DLA Piper –ийн гаалийн асуудал эрхэлсэн зөвлөх Марина Лякишева Гаалийн холбооны орнуудаар дам­жуулахад экспортын татвар авахгүй, гэхдээ реэкспорт хийвэл татвар нь буцна гэжээ.

Баруун Хятад руу Монголын төмөр замаар дамжуулан хүргэж бас болно гэж Демин онцлов. “Транснефть” энэ чиглэлийг судалж байгаа гэнэ. 2007 он хүртэл нефтиэ дамжуулах хоолойгоос Эрхүү мужийн Мегат өртөөний цистернд хийж, долоон сая тоннын хоёрыг нь Забайкалскийн  хилээр гаргадаг, үлдэх таван  тонныг нь Монголоор дамжуулж гаргадаг байсан гэжээ. Монголоор дамжуулах энэ зам бол нэг их ачаалалтай биш гэж тэр нотолж байна. “Infranews” агентлагийн ерөнхий захирал Алексей Безбородов Мегет өртөөнөөс Монголоор дамждаг зам сайндаа л 20 хувиа ашиглаж байгаа гээд Монголын тал хямдрал үзүүлэх байх  гэсэн байна.

Демин бас “Роснефть” Самот­лорын ордын нефтийг Казахстанаар дамжуулахаар төлөвлөж байгаа, яагаад гэвэл  Казахстан нь Мегат өртөөг бодвол хамаагүй ойр гэнэ. Ачаа эргэлт буураад ирвэл “Транснефть” үнээ нэмэх болно гэж төлөөлөгч нь хэлж байгаа юм. Түүнийхээр бол магадгүй 25 хувиар нэмэх бололтой.
“Инвесткафе”-ийн шинжээчдийн хэлтсийн захирал Григорий Бирг “Транснефть”-ийг өөрийн хоолойгоор нефть дамжуулахдаа жил бүр 13 тэрбум рубль алдаж байгаа гэж үзэж байна. Демин Хятадад нефть нийлүүлэх маршрутыг яг хэзээ зарлахаа хэлсэнгүй, “Роснефть”-ийн төлөөлөгч бол Монголоор дамжуулна гэж байна. Харин Оросын Эрчим хүчний яам ямар нэгэн мэдээлэл өгөөгүй байгаа юм.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан