УИХ дахь АН-ын бүлэг Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийн төсөлтэй холбоотой нэг өдрийн завсарлага авлаа
АЖ ҮЙЛДВЭР, ЭРДЭС БАЯЛАГ, ЭРЧИМ ХҮЧНИЙ САЛБАРЫН “НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨР” АРГА ХЭМЖЭЭ ЭХЭЛЛЭЭ
“Хууртай Монгол” төсөл хэрэгжиж эхэллээ
“Алдарт Эх-2026” спортын VIII наадам энэ амралтын өдрүүдэд болно
Бохир усны "Туул-1" коллекторын шугам ашиглалтад орсноор 300 мянган өрхийг төвийн системд шинээр холбоно
“Улаанбаатар марафон-2026” олон улсын гүйлтийн цахим бүртгэл тавдугаар сарын 1 хүртэл үргэлжилнэ
УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
ЦАГ АГААР: Өнөөдөр нутгийн зүүн хагаст салхи шуургатай байна
"ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК-ИЙН 2026 ОНЫ 04 ДҮГЭЭР САРЫН 13-15-НЫ ӨДРИЙН БИРЖИЙН АРИЛЖААНЫ ХУВААРЬ
Нөөцийн үхрийн махны үнэ 3000 төгрөгөөр нэмэгдлээ
Чингэлэгт оршин суух хятад гэр бүлүүд
Хятадын Шанхай хотын захаар ачаа тээврийн чингэлэгт амьдардаг хэдэн арван гэр бүл бий. 23 сая хүн амтай тус хотод орон сууцны хүрэлцээ гэдэг бэл бэнчин муутай нэгэнд өдрийн од шиг ховор тул халуунд халуун, хүйтэнд хүйтэн төмөр чингэлэгт толгой хоргодоход хүрсэн айлууд олон байдаг аж. Тэд орон гэр нь болсон энэ чингэлгээ худалдан авсан ч юм биш, бүр сарын 500 юаниар түрээсэлж суудаг байна. Их хөлийн газар ажил төрөл хийхээр холын муж, хөдөө нутгаас зорин ирсэн айлууд эцэстээ ийнхүү амжилт эс олж хотын захаар ядруухан аж төрөх нь элбэг. Эдгээр чингэлгийг түрээсэлдэг газрын эзэн нь чингэлгээ вакум хаалга, цонхтой болгож, ус, цахилгаантай ч холбож өгчээ. Гэвч 15-хан метр квадрат чингэлэгт гэр бүлээрээ, үр хүүхэдтэйгээ багтаж шингэж амьдрахад хэцүү. Харин оршин суугчид нь үүндээ төдий л гомдоллоод байдаггүй. Амьдрахын хажуугаар бяцхан дэлгүүр, үйлчилгээний цэг болгон ашиглах нь ч байдаг аж.

0 Сэтгэгдэл
ted deer bna
archaagvi heden mongoloos l deer bna
2013.03.29