УИХ дахь АН-ын бүлэг Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийн төсөлтэй холбоотой нэг өдрийн завсарлага авлаа
АЖ ҮЙЛДВЭР, ЭРДЭС БАЯЛАГ, ЭРЧИМ ХҮЧНИЙ САЛБАРЫН “НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨР” АРГА ХЭМЖЭЭ ЭХЭЛЛЭЭ
“Хууртай Монгол” төсөл хэрэгжиж эхэллээ
“Алдарт Эх-2026” спортын VIII наадам энэ амралтын өдрүүдэд болно
Бохир усны "Туул-1" коллекторын шугам ашиглалтад орсноор 300 мянган өрхийг төвийн системд шинээр холбоно
“Улаанбаатар марафон-2026” олон улсын гүйлтийн цахим бүртгэл тавдугаар сарын 1 хүртэл үргэлжилнэ
УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
ЦАГ АГААР: Өнөөдөр нутгийн зүүн хагаст салхи шуургатай байна
"ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК-ИЙН 2026 ОНЫ 04 ДҮГЭЭР САРЫН 13-15-НЫ ӨДРИЙН БИРЖИЙН АРИЛЖААНЫ ХУВААРЬ
Нөөцийн үхрийн махны үнэ 3000 төгрөгөөр нэмэгдлээ
Солонгосын баячууд хэр баян бэ?
Солонгосын
баячууд хэр баян болохыг санхүүгийн Хана институт судалжээ. Тэд нэг тэрбум воноос дээш
эд хөрөнгөтэй 784 хүний амьдрал ахуйг судалж, дүнгээ гаргасан байна. Өмнөд
Солонгосын хүн амын 0,3 хувь буюу 156 мянган хүн нэг тэрбум воноос дээш эд
хөрөнгөтэй буюу өөрөөр хэлбэл баян чинээлэгт тооцогдох хүмүүс байдаг аж. Тэдний сарын дундаж орлого 39,11 сая вон
байдаг бөгөөд үүнээсээ дунджаар 10,14 саяыг нь хэрэглээндээ зарцуулдаг байна. Гэвч
баячууд гэх тодорхойлолтод багтах эдгээр хүмүүсийн 70 гаруй хувь нь өөрсдийгөө
баян гэж огтхон ч боддоггүй бөгөөд дор хаяж 11 тэрбум вонтой болж байж чинээлэг
амьдралтайд тооцно гэж үздэг аж. Баян айлуудын амьдралын хэв маягийг судлахдаа
тэдний хүргэн, бэр сонгохдоо яаж ханддагийг ч бас тандсан байна. Чинээлэг эцэг
эхчүүд охиноо хүнтэй суулгахдаа хүргэнийхээ орлогыг голчлон хардаг бол хүүтэй
айлууд бэрийнхээ удам угсааг чухалчилж үздэгээ хэлсэн байна.

айлууд бэрийнхээ удам угсааг чухалчилж үздэгээ хэлсэн байна.Б.Сэвжидмаа
0 Сэтгэгдэл
ЗОЧИН 00
ТИЙМ ШҮҮ
2013.03.27