УИХ дахь АН-ын бүлэг Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийн төсөлтэй холбоотой нэг өдрийн завсарлага авлаа
АЖ ҮЙЛДВЭР, ЭРДЭС БАЯЛАГ, ЭРЧИМ ХҮЧНИЙ САЛБАРЫН “НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨР” АРГА ХЭМЖЭЭ ЭХЭЛЛЭЭ
“Хууртай Монгол” төсөл хэрэгжиж эхэллээ
“Алдарт Эх-2026” спортын VIII наадам энэ амралтын өдрүүдэд болно
Бохир усны "Туул-1" коллекторын шугам ашиглалтад орсноор 300 мянган өрхийг төвийн системд шинээр холбоно
“Улаанбаатар марафон-2026” олон улсын гүйлтийн цахим бүртгэл тавдугаар сарын 1 хүртэл үргэлжилнэ
УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
ЦАГ АГААР: Өнөөдөр нутгийн зүүн хагаст салхи шуургатай байна
"ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК-ИЙН 2026 ОНЫ 04 ДҮГЭЭР САРЫН 13-15-НЫ ӨДРИЙН БИРЖИЙН АРИЛЖААНЫ ХУВААРЬ
Нөөцийн үхрийн махны үнэ 3000 төгрөгөөр нэмэгдлээ
Дэлхийн долоон тэрбум хүнд зургаан тэрбум гар утас байна
Өнгөрсөн долоо хоногт тохиосон дэлхийн усны өдрөөр НҮБ-аас нэгэн сонирхууштай баримт олон нийтэд танилцуулсан нь дэлхийн долоон тэрбум хүн ам зургаан тэрбум гар утастай болсон тухай байв. Гэхдээ энэ баримтыг дэлгэсний учир нь орчин үеийн техник технологи хурдацтай хөгжиж байгааг харуулах гэсэн хэрэг биш. Өнөөдөр бидний хэрэглэж буй гар утасны тоо нийт хүн амд ноогдох жорлонгийн тооноос хавьгүй өндөр байгааг харуулах зорилготой байв. Өнөөдөр дэлхий дээр 2,5 тэрбум хүн ариун цэврийн нөхцөл хангасан жорлонгүй амьдарч байна. Өөрөөр хэлбэл ийм нөхцлөөр 4,5 тэрбум хүн л хангагдсан гэсэн үг. Гэтэл орчин үеийн харилцааны гол хэрэгсэл болсон гар утсыг зургаан тэрбум хүн хэрэглэж байдаг. Энэ сонирхолтой парадоксыг хүмүүс тэр бүр ярихыг хүсдэггүй ч НҮБ дэлгэн тавьж, дэлхий нийтэд анхааруулахыг хүсч байна гэж НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч Жан Эллиассон мэдэгдсэн юм. Дээрх орхигдсон 2,5 тэрбум хүний ядаж хагасыг нь 2015 он гэхэд цэвэр жорлонтой болгох зорилгыг НҮБ тавиад байгаа бөгөөд 2025 он гэхэд бүх хүнийг хамруулсан байхаар төлөвлөж байна. Олон арван халдварт өвчний эх үүсвэр болдог энэ ариун цэврийн нөхцөл хангаагүй ил задгай жорлон, эсвэл бүр ор байхгүйгээс хаана ч хамаагүй бие засдаг явдал ихэнхдээ Азийн ядуу буурай орон, тэр дундаа Энэтхэгт хамгийн түгээмэл байдаг.
АНУ-ын тэрбумтан Билл Гейтс бяцхан хүүхдүүд ариун цэврийн нөхцөл хангаагүй орчноос болж цагаасаа эрт нас барж буй явдлыг зогсоохоор усанд хэмнэлттэй, суурилуулахад амар, хамгийн гол нь ариун цэврийг хангасан орчин үеийн жорлон бүтээгээч хэмээн судлаач зохион бүтээгчдэд хандаж, 42 сая ам.долларын хөрөнгө оруулсан юм.
Өнгөрсөн долоо хоногт тохиосон дэлхийн усны өдрөөр НҮБ-аас нэгэн сонирхууштай баримт олон нийтэд танилцуулсан нь дэлхийн долоон тэрбум хүн ам зургаан тэрбум гар утастай болсон тухай байв. Гэхдээ энэ баримтыг дэлгэсний учир нь орчин үеийн техник технологи хурдацтай хөгжиж байгааг харуулах гэсэн хэрэг биш. Өнөөдөр бидний хэрэглэж буй гар утасны тоо нийт хүн амд ноогдох жорлонгийн тооноос хавьгүй өндөр байгааг харуулах зорилготой байв. Өнөөдөр дэлхий дээр 2,5 тэрбум хүн ариун цэврийн нөхцөл хангасан жорлонгүй амьдарч байна. Өөрөөр хэлбэл ийм нөхцлөөр 4,5 тэрбум хүн л хангагдсан гэсэн үг. Гэтэл орчин үеийн харилцааны гол хэрэгсэл болсон гар утсыг зургаан тэрбум хүн хэрэглэж байдаг. Энэ сонирхолтой парадоксыг хүмүүс тэр бүр ярихыг хүсдэггүй ч НҮБ дэлгэн тавьж, дэлхий нийтэд анхааруулахыг хүсч байна гэж НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч Жан Эллиассон мэдэгдсэн юм. Дээрх орхигдсон 2,5 тэрбум хүний ядаж хагасыг нь 2015 он гэхэд цэвэр жорлонтой болгох зорилгыг НҮБ тавиад байгаа бөгөөд 2025 он гэхэд бүх хүнийг хамруулсан байхаар төлөвлөж байна. Олон арван халдварт өвчний эх үүсвэр болдог энэ ариун цэврийн нөхцөл хангаагүй ил задгай жорлон, эсвэл бүр ор байхгүйгээс хаана ч хамаагүй бие засдаг явдал ихэнхдээ Азийн ядуу буурай орон, тэр дундаа Энэтхэгт хамгийн түгээмэл байдаг. АНУ-ын тэрбумтан Билл Гейтс бяцхан хүүхдүүд ариун цэврийн нөхцөл хангаагүй орчноос болж цагаасаа эрт нас барж буй явдлыг зогсоохоор усанд хэмнэлттэй, суурилуулахад амар, хамгийн гол нь ариун цэврийг хангасан орчин үеийн жорлон бүтээгээч хэмээн судлаач зохион бүтээгчдэд хандаж, 42 сая ам.долларын хөрөнгө оруулсан юм.
Б.Сэвжидмаа
0 Сэтгэгдэл
























