“Өв Соёл Үйлдвэр” ХХК төрт ёсоо хүндэтгэн Монгол төрийн далбаагаа мандууллаа
Анхдугаар Үндсэн хуулийг баталж, Бүгд Найрамдах Улс тунхагласан өдрийг тохиолдуулан УИХ-ын дарга Н.Учрал мэндчилгээ дэвшүүлэв
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 12 хэм хүйтэн
ӨНӨӨДӨР: Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулиа баталсан өдөр
Уртасгасан цагаар томуугийн амбулатори ажиллаж байна
Б.Төгсбаярыг УИХ-ын Хэвлэл мэдээллийн газрын даргаар томилно
“Монгол бахархлын өдөр”-ийг тохиолдуулан баатарлаг тууль хайллаа
Үндсэн хуулийн өдрийг тохиолдуулан Шатар сонирхогчдын УАШТ-ийг 14 дэх жилдээ зохион байгуулна
Соёлын гавьяат зүтгэлтэн, сэтгүүлч, яруу найрагч Ү.Хүрэлбаатар Ардын уран зохиолч цол хүртэнэ
Эрээн хотын гаалийн талбайд 8000 тонн, “Тавантолгой түлш” компанийн үйлдвэрт 35 мянган тонн хагас коксон түлш нөөцлөөд байна
Цас үргэлжлэн орсоор байгааг эрдэмтэд тайлжээ
Хавар хэдийнээ болчихоод байхад дөрвөн улиралтай бүс нутгуудад төдийгүй, цас бараг ордоггүй нутгуудад цас үргэлжлэн ороод байгааг тайлах таамаглалыг Их британийн Засгийн газрын шинжлэх ухааны зөвлөх Жон Беддингтон дэвшүүлсэн байна. Тэрээр ингэж цас үргэлжлэн орсоор байгаа нь цаг уурын өөрчлөлтийн үр дагавар гэжээ. “Нэг талаас дэлхийн дулаарал, цаг уурын өөрчлөлтийн улмаас агаарын температур нэмэгдэж байгааг хүлээн зөвшөөрөх ёстой. Гэхдээ хамгийн гол нь бид өөрсдөө цаг уур өөрчлөгдөхөд яаж нөлөөлж байгаа билээ гэдгийг бодох цаг болоод байна. Сүүлийн хэдэн жил энэ байдал манай Их британид илүүтэй ажиглагдаж байгаа” гэж тэр хэлжээ. Эрдэмтэн бас цаг уурын өөрчлөлтөд нөлөөлж байгаа хүнсний бүтээгдэхүүний хомсдол, цэвэр ус, эрчим хүчний аюулгүй байдал, хүн амын өсөлт гээд олон тулгамдсан асуудал байгааг дурджээ. Ингэхээр л цаг агаар улам хурдан өөрчлөгдөж үргэлжилсэн цас, хар салхи, шуурга, усархаг бороо ороод байна гэсэн байна.
Тэгэхээр тун ойрын үед дэлхийн дулаарлын эсрэг эрчимтэй арга хэмжээ авахгүй бол ирэх 20-25 жилд хүн төрөлхтөн цаг уурын өөрчлөлтийн хүрээнд өнгөрсөн үед болж байсан шиг аюултай тулгарч мэднэ гэжээ.
Зөвхөн энэ гуравдугаар сард гэхэд л Москва хотод гэхэд л сүүлийн 33 жилд болж байгаагүй хүйтэн болсон юм. Мэргэжилтнүүд хаврын улирлыг дөрөвдүгээр сарын эхээр л жинхнээрээ ирэх байх гэж таамаглаж байна.

0 Сэтгэгдэл