УИХ дахь АН-ын бүлэг Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийн төсөлтэй холбоотой нэг өдрийн завсарлага авлаа
АЖ ҮЙЛДВЭР, ЭРДЭС БАЯЛАГ, ЭРЧИМ ХҮЧНИЙ САЛБАРЫН “НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨР” АРГА ХЭМЖЭЭ ЭХЭЛЛЭЭ
“Хууртай Монгол” төсөл хэрэгжиж эхэллээ
“Алдарт Эх-2026” спортын VIII наадам энэ амралтын өдрүүдэд болно
Бохир усны "Туул-1" коллекторын шугам ашиглалтад орсноор 300 мянган өрхийг төвийн системд шинээр холбоно
“Улаанбаатар марафон-2026” олон улсын гүйлтийн цахим бүртгэл тавдугаар сарын 1 хүртэл үргэлжилнэ
УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
ЦАГ АГААР: Өнөөдөр нутгийн зүүн хагаст салхи шуургатай байна
"ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК-ИЙН 2026 ОНЫ 04 ДҮГЭЭР САРЫН 13-15-НЫ ӨДРИЙН БИРЖИЙН АРИЛЖААНЫ ХУВААРЬ
Нөөцийн үхрийн махны үнэ 3000 төгрөгөөр нэмэгдлээ
АНУ-ын нууц албыг анх удаа эмэгтэй хүн удирдахаар боллоо
АНУ-ын Нууц албаны даргаар анх удаа эмэгтэй хүн томилогджээ. Нууц албаны ажлын албаны даргаар ажиллаж байсан Жулия Пирсон энэ тушаалд томилогдсон байна. Нууц албаны өмнөх дарга Марк Сулливан өнгөрсөн сард тэтгэвэртээ гарахаа мэдэгдсэн юм.
АНУ-ын нууц алба Ерөнхийлөгч болон түүний гэр бүлийг хамгаалахаас гадна санхүү, эдийн засгийн холбогдолтой хэргийг шалгадаг. Өнгөрсөн онд тус албаны бие хамгаалагчид Ерөнхийлөгчийн айлчлалаар явж, үүрэг гүйцэтгэж байхдаа тэндэхийн биеэ үнэлэгчидтэй холбогдсон нь илэрч, нэлээд дуулиан шуугиан болсон билээ. Тиймээс шинэ даргын өмнө Нууц албаны энэ сэвтсэн нэр хүндийг сэргээх үүрэг ногдож байна.
Жулия Пирсон Флоридагаас гаралтай, 1983 оноос нууц албанд ажиллаж эхэлсэн туршлагатай гэнэ. Тэрээр 1988 оноос Ерөнхийлөгчийг хамгаалах хэлтэст дөрвөн жил ажиллаж байсан аж.
АНУ-ын Нууц албаны даргаар анх удаа эмэгтэй хүн томилогджээ. Нууц албаны ажлын албаны даргаар ажиллаж байсан Жулия Пирсон энэ тушаалд томилогдсон байна. Нууц албаны өмнөх дарга Марк Сулливан өнгөрсөн сард тэтгэвэртээ гарахаа мэдэгдсэн юм. АНУ-ын нууц алба Ерөнхийлөгч болон түүний гэр бүлийг хамгаалахаас гадна санхүү, эдийн засгийн холбогдолтой хэргийг шалгадаг. Өнгөрсөн онд тус албаны бие хамгаалагчид Ерөнхийлөгчийн айлчлалаар явж, үүрэг гүйцэтгэж байхдаа тэндэхийн биеэ үнэлэгчидтэй холбогдсон нь илэрч, нэлээд дуулиан шуугиан болсон билээ. Тиймээс шинэ даргын өмнө Нууц албаны энэ сэвтсэн нэр хүндийг сэргээх үүрэг ногдож байна.
Жулия Пирсон Флоридагаас гаралтай, 1983 оноос нууц албанд ажиллаж эхэлсэн туршлагатай гэнэ. Тэрээр 1988 оноос Ерөнхийлөгчийг хамгаалах хэлтэст дөрвөн жил ажиллаж байсан аж.
Б.Сэвжидмаа
0 Сэтгэгдэл
























