Ханын материал орчмын гэр хорооллын газар чөлөөлөлт 95 хувьтай байна
Хагас коксон шахмал түлш тохирлын гэрчилгээтэй боллоо
“Оргил стар” хотхоноос Зайсангийн гүүр хүртэл 550 метр явган хүний замыг шинэчиллээ
“Лос Анжелес 2028” олимпын тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдах тамирчдыг зарлалаа
"Баянхошуу" цэцэрлэгт хүрээлэн ирэх сард ашиглалтад орно
ТЭЦ-5 станц 340 Гкал дулаан, 300 МВт цахилгаан үйлдвэрлэнэ
Иран Улсын Элчин сайд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив
Увс, Завхан аймагт ажиллаж, өвөлжилт, хаваржилтын бэлтгэл ажилтай танилцлаа
ОЛОН УЛСЫН САНХҮҮГИЙН КОРПОРАЦ ГОЛОМТ БАНКАНД 160 САЯ АМ. ДОЛЛАРЫН САНХҮҮЖИЛТИЙГ ОЛГОЛОО
“Сэлбэ 20 минутын хот” төслийн барилгын талбайд нийт 532 хүн ажиллаж байна
Импортыг орлох бүтээгдэхүүн үйлдвэрлэхийн төлөө ажилладаг
Бид жирийн монгол залуусын ажлын нэг өдрийг сурвалжилж, тэдний мэргэжил, ажлын онцлог, саад бэрхшээл, жаргал бахархлыг та бүхэндээ хүргэж байгаа билээ. Их хотын залуусын наран мандахаас, жаргах хүртэлх ажлын нэг өдөр хэрхэн өнгөрдөг бол... Энэ үнэхээр сонирхолтой санагдаж байгаа биз. Түүнчлэн эх орны ирээдүй болсон хөдөлмөрч залуусаас сурч мэдэх, үлгэр дууриалал авах, бахархан дууриах олон залуус бий гэдэгт итгэлтэй байна. Их хотын залуусын амьдралын нэг өдөр ийнхүү үргэлжилсээр...

Мэдээллийн эрин гэгдэх 21-р зуунд Монголын залуусаа дэлхийн хэмжээнд мөр зэрэгцэн алхах боломжийг олгож буй цорын ганц техник, технологийн Монгол брэнд бол “Могул” билээ. Энэ удаагийн “Залуусын нэг өдөр” буландаа “Могул” үйлдвэрийн угсралтын инженер Б.Энхбаганыг урьж оролцуулсан юм. Өдөр бүхэн шинэ мэдрэмж, шинэ боломжийг нээж өгч чаддаг түүний нэг өдрийн ажил болоод ажлын сонин, сайхнаас танилцуулж байна.
Намайг Б. Энхбагана гэдэг. Би 2004-2008 оны хооронд МУИС-ийн Мэдээлэл, технологийн сургуулийн мэдээллийн электроникийн инженерийг ангийг төгссөн. Ажлын гараагаа М-Си-Эс электроникс компаниас эхэлж “Могул” үйлдвэрт 5 дахь жилдээ ажиллаж байна. Өөрийн хүсэл, мөрөөдлийн дагуу энэ мэргэжлийг сонгон суралцаад, мэргэжлийнхээ дагуу ажиллаж байгаадаа сэтгэл хангалуун байдаг. Өөрийн гэсэн амьдралыг бүтээн бий болгох, амжилтанд хүрэх эх үүсвэрийнхээ үзүүрээс атгаж чадлаа гэж боддог.
Анх намайг 2008 онд ажилд ороход “Могул” үйлдвэрийн бэлтгэл ажил эхэлж байсан. “Могул” үйлдвэр 2010 оны 5-р сард нээлтээ хийж, “Могул” брэндийн компьютер, телевизорийг Монголынхоо зах зээлд гаргаж байна. Дэлхийн брэнд болгохын төлөө оюун ухаанаа уралдуулж буй залуустай мөр зэрэгцэн хамтран ажиллаж байгаа болохоор ажлын эрч хүч энергийг тэднээс олж, мэдэрдэг. Манай ажил өглөө 8 цагаас оройн 17 цаг хүртэл, захиалга ихтэй үед илүү цагаар ажиллах шаардлага гардаг. Манай үйлдвэр өдөрт 100 компьютер үйлдвэрлэх хүчин чадалтай. Жилд 20 гаруй мянган компьютер үйлдвэрлэдэг. Үйлдвэрлэл явуулахын тулд судалгаа шинжилгээ тоног төхөөрөмжийн угсралт, суурьлуулалт туршилт тохиргоо гэх мэтийн олон бэлтгэл ажил хийгддэг. Бид компьютерийн эд ангиудыг угсралтанд оруулахаас өмнө үйлдвэрийн дэргэдэх лабораторидоо хоорондын зохицол хүчин чадал зэргийг заавал туршсан байдаг. Үйлдвэрлэлийн процесс автомат ажиллагаатай учраас хүний хүчин зүйлээс хамаарсан алдаа дутагдал гарах эрсдэл бага. Мөн үйлдвэрлэлийн явцад олон шат дамжлага бүхий шалгалтуудаар шалгагдах тул эцсийн хэрэглэгчдэд очих эцсийн бүтээгдэхүүний чанар эрс сайжирдаг. Ер нь бид алхам тутамдаа шалгалт шалгалт гэсэн уриатай ажилладаг. Гараар угсарсан компьютер дээд тал нь 1 жилийн баталгаат хугацаа олгодог бол манайх бүтээгдэхүүнийхээ чанарт итгэлтэй байгаа учир 3 жилийн баталгаа олгож байгаа. Манай Могул компьютерийн үйлдвэр шинэ компьютерийнхаа эд ангиудыг дэлхийд тэргүүлэгч үйлдвэрлэлээс татдаг онцлог давуу талтай. Жишээ нь санах ой гэхэд дэлхийн №1 үйлдвэрлэгч “Кингстон”, эх хавтангаа “Фоксконн”, оптик драйверээ “Сони” корпорациас авдаг. Байгууллага аж ахуй нэгж, хувь хүмүүс үндэсний брэндээ дэмжиж, Засгийн газраар тодорхой хэмжээний дэмжлэг үзүүлдэг байвал үндэсний үйлдвэрлэл сэргэж улс орон хөгжих, иргэдийн амьдрал дээшлэхэд их хувь нэмэртэй болов уу. Ер нь импортын бүтээгдэхүүнийг орлуулах бараа бүтээгдэхүүнийг Монголдоо үйлдвэрлэж хэрэглэгчдийн хүссэн үзүүлэлтээр угсарч өгөх Монгол программ хангамж суулгаж Монгол хэрэглээгээ өргөжүүлэх чин эрмэлзэлтэй.
Монголын нэрийг “Могул” брэндийн нэрээр дэлхийн тавцанд хүргэхийн төлөө ажиллаж буй залуусын төлөөлөл Б.Энхбаганы нэг өдрийн ажил болоод үйлдвэрийн сонин сайхнаас хуваалцлаа. Ирээдүйд “Монголд үйлдвэрлэв” гэх нэртэй “Могул” брэнд удахгүй импортыг орлох бүтээгдэхүүн болон гарч, Монгол залуусын чадвар дэлхийд үнэлэгдэх цаг ирнэ гэдэгт итгэж байна.
Ярилцсан: Б.Цэнд
Эх сурвалж: Залуучуудын үнэн сонин
“Могул” үйлдвэрийн угсралтын инженер Б.Энхбагана:

0 Сэтгэгдэл