Өвөлжилт хүндэрсэн үед төрийн үйлчилгээг шуурхай, оновчтой зохион байгуулахыг даалгалаа
Төмөр зам доогуур нүхэн гарц барих төслийн бүтээн байгуулалт үргэлжилж байна
Нийслэлийн Байгаль орчны газраас зэрлэг амьтдад ээлтэй хашааны стандартыг батлуулж, мөрдүүлэн ажиллаж байна
Өрхийн эрүүл мэндийн төвүүд ажлын өдөр 20:00 цаг хүртэл уртасгасан цагаар ажиллана
Томуу, томуу төст өвчний дэгдэлт эрс нэмэгдэж байгаатай холбогдуулан дараах "ЗӨВЛӨМЖ"-ийг хүргэж байна
Шатрын Монгол Улсын аваргаар 11 настай Ц.Ананд тодорлоо
"Болор цом 43" яруу найргийн наадамд шүлгээ унших яруу найрагчид тодорчээ
Хянан шалгах түр хорооноос нотлох баримтыг шинжлэн судлах сонсголыг зохион байгуулна
Сурагчдын өвлийн амралтыг 14 хоногийн өмнө эхлүүлэх саналыг ЭМЯ гаргаж Боловсролын яаманд хүргүүлжээ
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 11 хэм хүйтэн
Бүх оюутны цалин “буужээ”
Энэ сарын 18-наас банкны АТМ-д дараалал үүсгэсэн оюутнуудын сэтгэл өчигдрөөс амарлаа. Төрийн сангаас тэдний 70200 төгрөг шилжүүлэх ажил үе шаттайгаар явагдаж, өндөрлөх шатандаа оржээ. Эх сурвалжийн хэлснээр шинэчлэгдсэн программаар оюутнуудын нэрийн дансанд “цалинг” нь шилжүүлэх их ажил өнөөдрөөр дуусгавар болж буй юм. Гэсэн ч цөөн оюутан бусдын адил цагтаа мөнгөө авч чадаагүй шалтгаан нь өөрсөдтэй нь холбоотой гэнэ.
Төрийн сангийн албаныхантай уулзахаар очиход анагаах ухааны нэгэн сургуулийн санхүүгийн ажилтан ирчихсэн байв. Тэрээр 5500 гаруй оюутныхаа нэр дээр мөнгийг нь шилжүүлэх ажилтай яваа аж. Түүний хариуцсан оюутнуудаас 194 хүний мөнгө ороогүй бусад нь шилжээд, дансандаа байршсан хэмээн Төрийн сангийн мэргэжилтэн тайлбарлалаа. Учир нь тэрхүү цөөнхийн регистр, дансны дугаар зөрсөн, овог нэр өөрчлөгдсөн эсвэл огт бүртгүүлээгүй зэрэг зөрчилтэй байгаа аж. Энэ мэтээр цалин гацаанд орчихсонд цөөнх л “ууртай” байна. “Гуравдугаар сарын 25-ны өдөр хүртэл хүлээнэ. Тэр үед мөнгө орохгүй бол БШУЯ болон Төрийн санд өргөдөл гаргахаар шийдлээ” хэмээн олон нийтийн цахим хуудсаар мэдэгдэж байсан оюутны мөнгө орсон эсэхийг тодруулах гэсэн ч утас нь холбогдохгүй байв. Түүний хэлснээр өнгөрсөн хичээлийн жилийн тав, зургаадугаар сар, энэ жилийн нийт долоон сарын мөнгөө аваагүй нэлээд хэдэн оюутан дээрх өргөдөлд нэгдэхээр зэхэж байжээ. Мөн зарим нь сүүлийн долоон сарын нэмэгдэл мөнгөө авах гэнэ. Үндэсний тэтгэлэг хэмээгдэх 70200 төгрөг оюутан хүн бүрт очно. Харин дээр өгүүлсэн нэмэгдэл мөнгө нь сурлагын үзүүлэлтээс хамаарч олгох урамшууллын тэтгэлэг юм. Тодруулбал, сайн сурсан оюутан цалингаа хоёр дахин нугалж авна, дунд зэрэг суралцвал 75 хувийн нэмэгдэл, дунджаас арай доогуур хэрнээ, мууд тооцогдохооргүй дөнгүүрхэн оюутан 50 хувийн урамшуулал авах учиртай. Тэгвэл БШУЯ, Төрийн санд өргөдөл зэхэж суусан оюутнууд доод тал нь 631 мянган төгрөг авах юм байна. Үүний дээр хамгийн багадаа 50 хувиар тооцож, урамшууллын тэтгэлэг нэмэгдвэл 841600 төгрөгийн цалинг нэг дор авч буй хэрэг. Харин 100 хувийн урамшуулал тооцуулсан, сайн суралцдаг оюутны дансанд 1.2 сая төгрөг шилжиж байгаа юм. Энэ оюутнууд өнгөрсөн олон сарын мөнгөө авч чадаагүй шалтгаан нь албаны мэргэжилтний хэлснээр бүртгэлийн алдаатай холбоотой гэсэн таамаглал дэвшүүллээ. Түүнчлэн сургууль, сургуулиар хуваарилан шилжүүлж байгаа тул оюутнууд тэвчээртэй хүлээхийг хүсч байна.
Төрийн сангийн ажилтнууд өчигдөр хуралдахад бүх сургуулийн мөнгө шилжсэн гэж санхүүгийн ажилтан нь тайлагнасан байна. Гагцхүү өөрийнхөө бүртгэлийн алдааг засаагүй оюутнууд мэр сэр маргаан үүсгэж яваа гэж үзсэн аж. Тус сангаас оюутнуудад улирал бүрт мөнгө шилжүүлдэг тогтолцоо өөрчлөгдсөнтэй холбогдуулж мөнгө шилжүүлгийн программаа шинэчилжээ. Бүх оюутны нэр, бүртгэлийн дугаар, дансны мэдээлэл нэг дор төвлөрч, мөнгө нь шилжээгүй тохиолдлыг олж мэдэхэд хялбар болсон байна. Урьд нь сургууль руу шилжүүлж, дараа нь банкны данс руу ордог байсан бол одоо шууд оюутны нэр дээр шилжиж байгаа. Сургууль эсвэл банкин дээр очоод алдаатай мэдээлэл нь буцсаар, хугацаа алддаг байсан гэнэ. Тэгвэл шинэ программын тусламжтайгаар банк явахгүйгээр зөрчлөө арилгах боломж бүрдсэнд албаны хүмүүс баяртай сууна. Тиймээс өнөөдөр дансанд нь цалин ороогүй оюутан байвал маргааш зөрчлийг чинь арилгаж мөнгийг шилжүүлэх аж.
***** oroogui shdee ***** mini
Hudlaa medeelel bitgio tsatsaldaa huurhii oyutnuudiig yah gj engej bdiin olon sur oroogvi bn shtee aldaa madag bsn bol teriig odoo bsih ert heleh bsin shal hudlaa
hen hezee helsen ter talaar barimt ch bhg. hudlaa hudlaa hudlaa medeelel. shan zaljiinda
oroogui bn. hudal medeelel tanaih tavihaa bolimoor yumaa
ene asuudlaar haashaa yamar utsaar lavlaj bolohvee?
dandaa hudlaa yrin aa
miniih orooguil bna sh de
Unen uu
Энэ сарын 18-наас банкны АТМ-д дараалал үүсгэсэн оюутнуудын сэтгэл өчигдрөөс амарлаа. Төрийн сангаас тэдний 70200 төгрөг шилжүүлэх ажил үе шаттайгаар явагдаж, өндөрлөх шатандаа оржээ. Эх сурвалжийн хэлснээр шинэчлэгдсэн программаар оюутнуудын нэрийн дансанд “цалинг” нь шилжүүлэх их ажил өнөөдрөөр дуусгавар болж буй юм. Гэсэн ч цөөн оюутан бусдын адил цагтаа мөнгөө авч чадаагүй шалтгаан нь өөрсөдтэй нь холбоотой гэнэ.
Төрийн сангийн албаныхантай уулзахаар очиход анагаах ухааны нэгэн сургуулийн санхүүгийн ажилтан ирчихсэн байв. Тэрээр 5500 гаруй оюутныхаа нэр дээр мөнгийг нь шилжүүлэх ажилтай яваа аж. Түүний хариуцсан оюутнуудаас 194 хүний мөнгө ороогүй бусад нь шилжээд, дансандаа байршсан хэмээн Төрийн сангийн мэргэжилтэн тайлбарлалаа. Учир нь тэрхүү цөөнхийн регистр, дансны дугаар зөрсөн, овог нэр өөрчлөгдсөн эсвэл огт бүртгүүлээгүй зэрэг зөрчилтэй байгаа аж. Энэ мэтээр цалин гацаанд орчихсонд цөөнх л “ууртай” байна. “Гуравдугаар сарын 25-ны өдөр хүртэл хүлээнэ. Тэр үед мөнгө орохгүй бол БШУЯ болон Төрийн санд өргөдөл гаргахаар шийдлээ” хэмээн олон нийтийн цахим хуудсаар мэдэгдэж байсан оюутны мөнгө орсон эсэхийг тодруулах гэсэн ч утас нь холбогдохгүй байв. Түүний хэлснээр өнгөрсөн хичээлийн жилийн тав, зургаадугаар сар, энэ жилийн нийт долоон сарын мөнгөө аваагүй нэлээд хэдэн оюутан дээрх өргөдөлд нэгдэхээр зэхэж байжээ. Мөн зарим нь сүүлийн долоон сарын нэмэгдэл мөнгөө авах гэнэ. Үндэсний тэтгэлэг хэмээгдэх 70200 төгрөг оюутан хүн бүрт очно. Харин дээр өгүүлсэн нэмэгдэл мөнгө нь сурлагын үзүүлэлтээс хамаарч олгох урамшууллын тэтгэлэг юм. Тодруулбал, сайн сурсан оюутан цалингаа хоёр дахин нугалж авна, дунд зэрэг суралцвал 75 хувийн нэмэгдэл, дунджаас арай доогуур хэрнээ, мууд тооцогдохооргүй дөнгүүрхэн оюутан 50 хувийн урамшуулал авах учиртай. Тэгвэл БШУЯ, Төрийн санд өргөдөл зэхэж суусан оюутнууд доод тал нь 631 мянган төгрөг авах юм байна. Үүний дээр хамгийн багадаа 50 хувиар тооцож, урамшууллын тэтгэлэг нэмэгдвэл 841600 төгрөгийн цалинг нэг дор авч буй хэрэг. Харин 100 хувийн урамшуулал тооцуулсан, сайн суралцдаг оюутны дансанд 1.2 сая төгрөг шилжиж байгаа юм. Энэ оюутнууд өнгөрсөн олон сарын мөнгөө авч чадаагүй шалтгаан нь албаны мэргэжилтний хэлснээр бүртгэлийн алдаатай холбоотой гэсэн таамаглал дэвшүүллээ. Түүнчлэн сургууль, сургуулиар хуваарилан шилжүүлж байгаа тул оюутнууд тэвчээртэй хүлээхийг хүсч байна.
Төрийн сангийн ажилтнууд өчигдөр хуралдахад бүх сургуулийн мөнгө шилжсэн гэж санхүүгийн ажилтан нь тайлагнасан байна. Гагцхүү өөрийнхөө бүртгэлийн алдааг засаагүй оюутнууд мэр сэр маргаан үүсгэж яваа гэж үзсэн аж. Тус сангаас оюутнуудад улирал бүрт мөнгө шилжүүлдэг тогтолцоо өөрчлөгдсөнтэй холбогдуулж мөнгө шилжүүлгийн программаа шинэчилжээ. Бүх оюутны нэр, бүртгэлийн дугаар, дансны мэдээлэл нэг дор төвлөрч, мөнгө нь шилжээгүй тохиолдлыг олж мэдэхэд хялбар болсон байна. Урьд нь сургууль руу шилжүүлж, дараа нь банкны данс руу ордог байсан бол одоо шууд оюутны нэр дээр шилжиж байгаа. Сургууль эсвэл банкин дээр очоод алдаатай мэдээлэл нь буцсаар, хугацаа алддаг байсан гэнэ. Тэгвэл шинэ программын тусламжтайгаар банк явахгүйгээр зөрчлөө арилгах боломж бүрдсэнд албаны хүмүүс баяртай сууна. Тиймээс өнөөдөр дансанд нь цалин ороогүй оюутан байвал маргааш зөрчлийг чинь арилгаж мөнгийг шилжүүлэх аж.
0 Сэтгэгдэл
lll
hudlaa ym bichihee boli ter nemegdel ntr n shal hudlaa bichtsen bhiimaa
2013.03.26
2013.03.26
2013.03.26
2013.03.26
2013.03.26
2013.03.26
2013.03.26
2013.03.26
2013.03.26
























