УИХ дахь АН-ын бүлэг Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийн төсөлтэй холбоотой нэг өдрийн завсарлага авлаа
АЖ ҮЙЛДВЭР, ЭРДЭС БАЯЛАГ, ЭРЧИМ ХҮЧНИЙ САЛБАРЫН “НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨР” АРГА ХЭМЖЭЭ ЭХЭЛЛЭЭ
“Хууртай Монгол” төсөл хэрэгжиж эхэллээ
“Алдарт Эх-2026” спортын VIII наадам энэ амралтын өдрүүдэд болно
Бохир усны "Туул-1" коллекторын шугам ашиглалтад орсноор 300 мянган өрхийг төвийн системд шинээр холбоно
“Улаанбаатар марафон-2026” олон улсын гүйлтийн цахим бүртгэл тавдугаар сарын 1 хүртэл үргэлжилнэ
УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
ЦАГ АГААР: Өнөөдөр нутгийн зүүн хагаст салхи шуургатай байна
"ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК-ИЙН 2026 ОНЫ 04 ДҮГЭЭР САРЫН 13-15-НЫ ӨДРИЙН БИРЖИЙН АРИЛЖААНЫ ХУВААРЬ
Нөөцийн үхрийн махны үнэ 3000 төгрөгөөр нэмэгдлээ
Тамхи үйлдвэрлэгч жаахан охин
Энэтхэгийн хөдөөгийн Дулиан хотын жаахан охин Сагира Ансари ердөө л 11 настай. Өөрийнхөө жижигхэн тоосгон байшингийн үүдэнд суугаад тамхи үйлдвэрлэж сууна. Энэтхэгчүүдийн биди гэж нэрлэдэг гар үйлдвэрийн энэ ороомог тамхийг энэтхэгийн тамхичдын 53 хувь нь хэрэглэдэг гэсэн тооцоо бий.
Үүнийг хөдөөгийнхөн голдуу хийнэ. Үүний тулд тамхины навчийг гараараа бутлан, алгандаа үрж нунтаглана. Тэгээд бүтэн навчинд ороож нарийн утсаар баглана. Уг нь амархан ажил мэт боловч уушиг гэж авах юм үлдэхгүй л дээ. Дээр нь ядуучуудын тамхи нэртэй энэ тамхи даанч хямд болохоор орлого гэж үнэхээр бага. Энэтхэгийн хөдөө нутгийн хэдэн зуун мянган ийм хүүхэд яг ийм хөдөлмөр эрхэлж өсч байна. Ер нь энэтхэгийн хөдөө нутагт хүнд, эрүүл мэндэд аюултай ч гэсэн амьдрахын эрхэнд хийхээс аргагүй ажил зөндөө. Гар аргаар тоосго хийж шатаах, тарианы талбайд хор цацах гэх мэт.

1. Сагирагийн гэр бүлийнхний хийсэн 100 биди ердөө л 75 рупий буюу 1,5 ам.доллар болно. Бүтэн сар амсхийлгүй ажиллаж байж арай гэж 150 ам.доллар олно шүү дээ. Энэтхэгийн зах зээлд зарагдаж байгаа бүх бидий тамхины 15 хувийг хүүхдүүд үйлдвэрлэдэг гэсэн тоо ч бий.

2. Тамхины навчийг ч яахав нутаглаж үйрүүлнэ. Харин хар модны тендурин навчаар ороодог болохоор түүнийг гэмтээлгүй бүтнээр нь хатаах ёстой.

3. Нэгэнт л гараар үйлдвэрлэдэг болохоор нялх хүүхдийнхээ дэргэд ч өнөө л тамхиа нухаж үйрүүлсээр л сууна.

4. Сагира бол бүр хэдийнээс туршлагатай үйлдвэрлэгч болсон. Мэдээж тамхи л юм чинь биди никотины агуулгатай л даа.

5. Ингээд л гэрээрээ сууж байгаад үйлдвэрлээд байна даа.

6. Улсаас тогтоосон норм хэмжээ энэ тэр гэж байхгүй шахам боловч бидийн хэмжээ норм улс даяараа л нэг л дээ.

7. Хүүхэд, тэгэх тэгэхдээ эмэгтэй хүүхэд юм болохоор бага ч гэсэн чөлөө гарвал бас гоёх дуртай л даа, хөөрхий

8. Энэтхэг даяар биди үйлдвэрлэгчдйин тоог бүрэн гаргаагүй ч 4,5 саяас 10 сая гэсэн тоо байдаг.

9. Сагира биди ороож баглах утас ээрч байна. Гэрийн нэг хүн өдөрт наанадаж 800-1200 биди үйлдвэрлэх ёстой.

10. Сагира аав Махмуд Ансаритай хамт өдрийн бүтээгдэхүүнээ тоолж, багцалж байна.

0 Сэтгэгдэл