УИХ дахь АН-ын бүлэг Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийн төсөлтэй холбоотой нэг өдрийн завсарлага авлаа
АЖ ҮЙЛДВЭР, ЭРДЭС БАЯЛАГ, ЭРЧИМ ХҮЧНИЙ САЛБАРЫН “НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨР” АРГА ХЭМЖЭЭ ЭХЭЛЛЭЭ
“Хууртай Монгол” төсөл хэрэгжиж эхэллээ
“Алдарт Эх-2026” спортын VIII наадам энэ амралтын өдрүүдэд болно
Бохир усны "Туул-1" коллекторын шугам ашиглалтад орсноор 300 мянган өрхийг төвийн системд шинээр холбоно
“Улаанбаатар марафон-2026” олон улсын гүйлтийн цахим бүртгэл тавдугаар сарын 1 хүртэл үргэлжилнэ
УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
ЦАГ АГААР: Өнөөдөр нутгийн зүүн хагаст салхи шуургатай байна
"ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК-ИЙН 2026 ОНЫ 04 ДҮГЭЭР САРЫН 13-15-НЫ ӨДРИЙН БИРЖИЙН АРИЛЖААНЫ ХУВААРЬ
Нөөцийн үхрийн махны үнэ 3000 төгрөгөөр нэмэгдлээ
Ширүүн хэлэлцээрийн эцэст Кипрт 10 тэрбум ам.долларын зээл олгохоор боллоо
Евро бүсийн Сангийн сайд нар хуралдаад Кипр улсад 10 тэрбум ам.долларын зээл олгохоор тохиролцжээ. Хэрэв тус улсын банкуудад өнөөдрийн дотор мөнгөний асуудлыг нь шийдэж өгөхгүй бол дампуурахдаа тулаад байсан юм. Ямартай ч, зээл олгохоор болсноор Киприйн эдийн засагт үүсээд байсан тодорхойгүй байдал төгсгөл болно гэж Евро бүсийн Сангийн сайд нарын Еврогруппийн Ерөнхийлөгч Жероен Дижсселблом мэдэгдлээ.
Кипрт өгөхөөр болсон 10 тэрбумын зээлийн дагалдах нөхцөл өмнө нь санал болгож байсан 12 тэрбумын зээлээс харьцангуй өөр юм. Өмнөх зээлийн нөхцлөөр Киприйн банкны салбарыг бүхэлд нь хамарч, асуудлыг нь шийдэх байсан бол энэ удаагийн зээл зөвхөн санхүүгийн хүнд бэрхшээлд орсон хоёр банкинд л хамаарах юм.
Киприйн Ерөнхийлөгч энэ зээлийг авах гэж Европын төв банк, Олон улсын валютын сан, Европын холбооны удирдагчидтай тун хэцүү хэлэлцээрт орсон гэж тус улсын хэвлэлүүд мэдээлж байна. Хэлэлцээрийн уур амьсгал зарим үед хурцдаж, Ерөнхийлөгч Никос Анастасиадес Европын холбооны төлөөлөгчдөд “Та нар намайг огцруулахыг хүсээ юу. Би та нарт нэг санал тавилаа. Зөвшөөрсөнгүй. Дахин өөр санал тавилаа. Бас л зөвшөөрсөнгүй. Та нар надаас өөр юу хүсээ вэ” хэмээн асуусан гэх.
Одоогоор Киприйн банз санхүүгийн нөхцөл байдал сайнгүй хэвээр л байна. Хадгаламж эзэмшигчид мөнгөө их хэмжээгээр татан авахаас сэргийлж,бэлэн мөнгөний машинаас нэг өдөр авах мөнгөний хэмжээг 120 еврогоор хязгаарлаж байна.
Евро бүсийн Сангийн сайд нар хуралдаад Кипр улсад 10 тэрбум ам.долларын зээл олгохоор тохиролцжээ. Хэрэв тус улсын банкуудад өнөөдрийн дотор мөнгөний асуудлыг нь шийдэж өгөхгүй бол дампуурахдаа тулаад байсан юм. Ямартай ч, зээл олгохоор болсноор Киприйн эдийн засагт үүсээд байсан тодорхойгүй байдал төгсгөл болно гэж Евро бүсийн Сангийн сайд нарын Еврогруппийн Ерөнхийлөгч Жероен Дижсселблом мэдэгдлээ. Кипрт өгөхөөр болсон 10 тэрбумын зээлийн дагалдах нөхцөл өмнө нь санал болгож байсан 12 тэрбумын зээлээс харьцангуй өөр юм. Өмнөх зээлийн нөхцлөөр Киприйн банкны салбарыг бүхэлд нь хамарч, асуудлыг нь шийдэх байсан бол энэ удаагийн зээл зөвхөн санхүүгийн хүнд бэрхшээлд орсон хоёр банкинд л хамаарах юм.
Киприйн Ерөнхийлөгч энэ зээлийг авах гэж Европын төв банк, Олон улсын валютын сан, Европын холбооны удирдагчидтай тун хэцүү хэлэлцээрт орсон гэж тус улсын хэвлэлүүд мэдээлж байна. Хэлэлцээрийн уур амьсгал зарим үед хурцдаж, Ерөнхийлөгч Никос Анастасиадес Европын холбооны төлөөлөгчдөд “Та нар намайг огцруулахыг хүсээ юу. Би та нарт нэг санал тавилаа. Зөвшөөрсөнгүй. Дахин өөр санал тавилаа. Бас л зөвшөөрсөнгүй. Та нар надаас өөр юу хүсээ вэ” хэмээн асуусан гэх.
Одоогоор Киприйн банз санхүүгийн нөхцөл байдал сайнгүй хэвээр л байна. Хадгаламж эзэмшигчид мөнгөө их хэмжээгээр татан авахаас сэргийлж,бэлэн мөнгөний машинаас нэг өдөр авах мөнгөний хэмжээг 120 еврогоор хязгаарлаж байна.
Б.Сэвжидмаа
0 Сэтгэгдэл
























