Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Өнөөдөр ”Боолчлол ба Атлантын далай дамнасан боолын найманы золиос бологчдын дурсгалын хүндэтгэх олон улсын өдөр”


Энэ өдрийг НҮБ-аас санаачлан жил болгон тэмдэглэх болсон юм. Ингэх ч ёстой. Учир нь Америк тив нээгдэснээс хойш 400 гаруй жилийн хугацаанад 15 сая эрэгтэйчүүд, эмэгтэйчүүд, хүүхдүүд Атлантын далай дамжсан наймааны золиос болсон нь хүн төрөлхтний түүхий хамгийн бараан хуудасны нэг юм. Энэ өдөр нь боолчлолын золиос болсон хүмүүсийн дурсгалыг хүндэтгэхийн сацуу арьсны өнгөөр ялгаврлан гадуурхахын аюулын талаарх мэдээллийг олон нийтэд түгээх зорилготой юм.

Боолын наймааны золиос болсон энэ олон сая хүнийг гол төлөв Африк тивээс авчирсан байдаг. Тэднийг Африкаас хулгайлах, худалдаж  авах, хуурах зэрэг бүх л аргаар хэдэн зуугаар нь хөлөг онгоцонд  ачин гавлаж дөнгөлөн чихээд амьд явах төдий зөвхөн ус өгч олон хоногоор тээвэрлэдэг байв.

Олон хоногийн тээвэрлэлтийг давж чадалгүй нийт хар арьстнуудын бараг гурваны нэг нь амиа алддаг байжээ. Авчраад мал зарж байгаа мэт шүд, үс, арьс бүх юмыг шалгаж байгаад дуудлага худалдаагаар оруулан зардаг. Атлантын далайг дамнуулан хийдэг байсан боолын наймаа нь 17 дугаар зуунаас тогтмол явагддаг маш ашигтай наймаа болж хувирсан юм. Хар арьст боолчуудыг гол төлөв Английн колони орнууд АНУ-д худалддаг байлаа. Гэвч цагийн аяс өөрчлөгдөхийн хэрээр боолчлолыг эсэргүүцэх нь хүчтэй болсон бөгөөд энд тэнд албан ёсоор боолын наймаа хийхийг хориглож эхэлсэн нь нутагтаа боолчлолыг зөвшөөрөх болсон. Ийм нөхцөлд боолын контрбанд маш ашигтай наймаа болж хувирсан юм. Хамгийн эмгэнэлтэй нь боолын контрбанд хийж байгаа усан онгоц хилийн харуулын усан онгоцтой таарвал ачиж явсан бүх боолуудыг ямар ч өршөөлгүйгээр холбон гавлаж, гинжилсэн чигт нь далайн усанд хийж живүүлээд контрбанд хийсэн ялнаас мултардаг байжээ.

Америкт боолын хөдөлмөр ямаршуу их эрхлэж байсныг илтгэх нэг үзүүлэлт байдаг. 1860 оны байдлаар Америкийн 15 мужийн 19 сая хүн амын дөрвөн сая нь боолчууд. Эдгээр мужуудад амьдарч байсан 1,5 сая өрхийн 390 мянга нь боолтой.

Боолчууд зөвхөн хоол,ундны төлөө ажилладаг асар хямд ажлын хүч. Тийм ч болохоор тэдний үнэгүй шахуу хөдөлмөрийг тариаланд өргөнөөр ашигласнаар эзэд нь асар их ашиг олдог байлаа. 19 дүгээр зууны эхний хагаст АНУ-ын богино хугацаанд хүчирхэгжин баяжсан нь боолын хямд төсөр боолын хөдөлмөр ашиглаж байсантай маш их холбоотой юм.

Боолуудтай хэрхэн харьцдаг байсан нь ойлгомжтой. 1850 онд АНУ-ын Конгресс боолчлын халсан мужуудын газар нутаг дээрээс ч хүртэл эзнээсээ оргож зугатсан боолыг заавал эрж олон баривчилж байх хууль баталсан байдаг. Энэ хуулийн дагуу бүх мужийн иргэд оргодол боолын эрэл хайгуулд идэвхтэй оролцох ёстой байсан бөгөөд тэднийг нуусан, барихад нь туслаагүй хүмүүсийг хатуу шийтгэдэг байжээ.

Боолчлол бараг байхгүй эсвэл бүр мөсөн халагдсан гэхддэг Умардын мужууд ба боолчлолыг огт халаагүй Өмнөдийн мужуудад оргосон боолыг барих тусгай эрх бүхий төлөөлөгчийг суулгадаг болж. Баригдсан боолын шоронд хийгээд эзэнд нь буцаан өгдөг байжээ. Хар арьст хүнийг оргодол боол гэж үзэхийн тулд дурын цагаан арьтсан нь түүнийг өөрөөс нь оргосон боол мөн гэж тангараг өргөхөд хангалттай байж.

Америкт боолчлолыг Иргэний дайны дараа 1865 оны арванхоёрдугаар сард Үндсэн хуулиндаа оруулсан 13 дахь засварын дараа албан ёсоор халсан юм.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан