УИХ-ын дарга С.Бямбацогт: Төрийн үйл ажиллагаа ард иргэдийн аж амьдралыг гацаах хэмжээнд хүрч хэрхэвч болохгүй
ТАНИЛЦ: 35 дахь Ерөнхий сайд Н.Учралын ЗГ-ын сайд нарын бүрэлдэхүүн
УИХ-ын даргаар С.Бямбацогтыг сонголоо
УИХ-ын чуулганаар өнөөдөр сайд нарыг томилох асуудлыг хэлэлцэнэ
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ХАРААТ БУС ГИШҮҮНИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЗАР
ЖУУЛЧНЫ ТОО 2026 ОНЫ I УЛИРАЛД ӨМНӨХ ОНЫ МӨН ҮЕЭС 39% ӨСӨЛТТЭЙ БАЙНА
БОКСЫН НАСАНД ХҮРЭГЧДИЙН АЗИ ТИВИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН УЛААНБААТАР ХОТНОО НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ
Хавсран суух Элчин сайд нар Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа
УИХ-ын тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
НӨАТ-ын I улирлын баримтаа 8-ны дотор бүртгүүлж буцаан олголтын урамшууллаа авна
Нарны цахилгаан станц Абу Даби баригдав

Газрын тосны экспортоор дэлхийн тэргүүлэгч улсуудын нэг Арабын нэгдсэн
эмират улс сэргээгдэх эрчим хүчний шавхагдашгүй нөөцийг ашиглаж эхэлсэн
байна. 100 мвт-ын хүчин чадалтай Шэймс 1 нарны цахилгаан станц нь тус
улсын нийслэл Абу Даби хотын эрчим хүчний хэрэглээний 7% хангахаар
төлөвлөгдсөн гэнэ. Шинэ нарны цахилгаан станц нь нийслэлээс 120 км зайд
байрлаж байгаа юм. Уг төслийг 600 сая долларын зардалтайгаар гүйцэтгэж
дууссан ба 20 мянган айлын цахилгааны хэрэглээг бүрэн хангаж чадах юм.
Шэймс 1 нарны цахилгаан станц нь түгээмэл хэрэглэгддэг хар өнгөтэй
фотовольт хавтангаар тоноглогдоогүй гэнэ. Үүний оронд парболь хэлбэрийн
тольнуудын тусламжтай нарны энергийг нэг цэгт төвлөрүүлэн шингэн
буцалгах арга ашигласан байна. Цамхагт тогооны ус тольнуудын цуглуулсан
нарны энергийн нөлөөнд буцалж эхлэх үед өндөр даралтын уур турбинд
хүргэгдэж эргэлтийн механик энерги үүсгэх аж. Улмаар генератор цахилгаан
эрчим хүч үйлдвэрлэж эхлэх юм. "Абу Даби ирээдүйн эрчим хүч" компаний
тэргүүн султан Ахмед Аль Жабер хэлэхдээ энэхүү төсөл нь зөвхөн эхлэл бид
цаашдаа Шэймс 2, Шэймс 3 төслүүдийг хэрэгжүүлнэ гэжээ.

0 Сэтгэгдэл
























