“Өв Соёл Үйлдвэр” ХХК төрт ёсоо хүндэтгэн Монгол төрийн далбаагаа мандууллаа
Анхдугаар Үндсэн хуулийг баталж, Бүгд Найрамдах Улс тунхагласан өдрийг тохиолдуулан УИХ-ын дарга Н.Учрал мэндчилгээ дэвшүүлэв
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 12 хэм хүйтэн
ӨНӨӨДӨР: Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулиа баталсан өдөр
Уртасгасан цагаар томуугийн амбулатори ажиллаж байна
Б.Төгсбаярыг УИХ-ын Хэвлэл мэдээллийн газрын даргаар томилно
“Монгол бахархлын өдөр”-ийг тохиолдуулан баатарлаг тууль хайллаа
Үндсэн хуулийн өдрийг тохиолдуулан Шатар сонирхогчдын УАШТ-ийг 14 дэх жилдээ зохион байгуулна
Соёлын гавьяат зүтгэлтэн, сэтгүүлч, яруу найрагч Ү.Хүрэлбаатар Ардын уран зохиолч цол хүртэнэ
Эрээн хотын гаалийн талбайд 8000 тонн, “Тавантолгой түлш” компанийн үйлдвэрт 35 мянган тонн хагас коксон түлш нөөцлөөд байна
Өнөөдөр дэлхийн 7000 хот нэг цагийн турш харанхуйд автана
Өнөөдөр оройн 20:30 цагаас 21:30 хүртэлх нэг цагийн хугацаанд дэлхийн 152 орны 7000 гаруй хот нэгэн зэрэгт харанхуйд автана. Австралийн алдарт Дуурийн театраас эхлээд Хятадын Цагаан хэрэм, дэлхийн хамгийн өндөр барилга Бурж Халифа, Парисын Эйффелийн цамхиа, Бразилийн Редемир Христийн хөшөө, Нью-Йоркийн Эмпайр Стэйт Билдинг гээд дэлхий дахинаа цуутай томоохон барилга байгууламжууд энэ цагт бүгд гэрлээ унтраах юм. Энэ бол “Дэлхийн цаг” хэмээх эх дэлхийн байгаль орчны төлөөх кампанит ажилд нэгдсэний тэмдэг юм. Дэлхийн цаг хэмээх нэгэн цагт зэрэг гэрлээ унтраах кампанид Парис, Нью-Йорк, Бээжин гээд дэлхийн томоохон хотууд уламжлал ёсоор нэгдсэнээс гадна энэ жил Тунис, Палестин, Галапагос, Рванда гээд шинээр улс орнууд ч энэхүү хөдөлгөөний дэмжиж, гэрлээ унтраахаа мэдэгдээд байна. Ердөө долоон жилийн өмнө Австралийн Сиднейгээс гараагаа эхэлсэн энэхүү кампанийг 2007 онд 2,2 сая хүн дэмжин оролцож байсан бол өнгөрсөн онд 1,8 тэрбум болтлоо өргөжин тэлсэн юм. 2008 онд дэлхийн цагт 35 лоны 279 хот нэгдэж байсан бол дараа жил нь гэхэд 88 орны 4000 хот болж хүрээгээ огцом тэлсэн юм. Энэ бол эх дэлхийгээ гэсэн бодолтой хүмүүс дэлхийн газар сайгүй амьдарч байгаа харуулсан хэрэг бөгөөд гагцхүү бидэнд нэгдсэн санал санаачилга нь дутаад байна гэдгийг харуулж байгаа юм.
Эх дэлхийн цагийг зохион байгуулж, ганц цаг цахилгаанаа салгаснаар байгаль орчинд хангалттай сайнаар нөлөөлж чадахгүй ч хэрвээ хүн төрөлхтөн байгаль дэлхийн төлөө хүчээ нэгтгэвэл юу ч хийж чадна гэдгийг харуулж, урам зориг өгч, басхүү ямар нэгэн зүйл хийхийг сануулж яаруулж байдгаараа хэмжээлшгүй ач холбогдолтой билээ.

Тухайлбал, эх дэлхийн цагт нэгдсэн Оросын сайн дурынхан гэхэд зөвхөн гэрлээ унтраах арга хэмжээгээр өөрсдийн үйл ажиллагааг хязгаарласангүй. Тэд хамтын хүчээ ашиглан үйлдвэрлэлд зориулан мод бэлтгэх явдлыг хориглох хууль батлуулахаар 100 мянган хүний гарын үсэг цуглуулж эхэлжээ. Хэрвээ ийм хэмжээний гарын үсэг цуглуулвал одоо хэрэгжиж буй хуулийг парламентаар дахин хэлэлцүүлж, өөрчлүүлэх боломж гарах юм. Тэгвэл Африкийн Ботсванад эх дэлхийн цагийг дэмжигчид “Goodhope” хэмээх сайн дурын байгууллагад нэгдэн улсынхаа хамгийн их хуурайшилттай газарт нэг сая мод барихаар төлөвлөжээ. Мөн Америкт охидын скаутын 35 мянган гишүүн дэлхийн цагийн дэмжиж өөрсдийн гэр орон, олон нийтийн төвүүдэд эрчим хүчинд хэмнэлттэй 132 мянган чийдэн суулгаснаар дэлхийн агаар мандалд цацагдах байсан 77 сая фунт нүүрсхүчлийн хийг үгүй хийжээ. Энэ мэтчилэн эх дэлхийдээ зориулах ганцхан цагийн үйл хэрэг ямар том үр дүнд хүргэж болохыг харуулах эх дэлхийн цаг өнөө орой 21 цаг 30 минутаас эхлэх тул уншигч та ч бас нэгдээрэй.
Өнөөдөр оройн 20:30 цагаас 21:30 хүртэлх нэг цагийн хугацаанд дэлхийн 152 орны 7000 гаруй хот нэгэн зэрэгт харанхуйд автана. Австралийн алдарт Дуурийн театраас эхлээд Хятадын Цагаан хэрэм, дэлхийн хамгийн өндөр барилга Бурж Халифа, Парисын Эйффелийн цамхиа, Бразилийн Редемир Христийн хөшөө, Нью-Йоркийн Эмпайр Стэйт Билдинг гээд дэлхий дахинаа цуутай томоохон барилга байгууламжууд энэ цагт бүгд гэрлээ унтраах юм. Энэ бол “Дэлхийн цаг” хэмээх эх дэлхийн байгаль орчны төлөөх кампанит ажилд нэгдсэний тэмдэг юм. Дэлхийн цаг хэмээх нэгэн цагт зэрэг гэрлээ унтраах кампанид Парис, Нью-Йорк, Бээжин гээд дэлхийн томоохон хотууд уламжлал ёсоор нэгдсэнээс гадна энэ жил Тунис, Палестин, Галапагос, Рванда гээд шинээр улс орнууд ч энэхүү хөдөлгөөний дэмжиж, гэрлээ унтраахаа мэдэгдээд байна. Ердөө долоон жилийн өмнө Австралийн Сиднейгээс гараагаа эхэлсэн энэхүү кампанийг 2007 онд 2,2 сая хүн дэмжин оролцож байсан бол өнгөрсөн онд 1,8 тэрбум болтлоо өргөжин тэлсэн юм. 2008 онд дэлхийн цагт 35 лоны 279 хот нэгдэж байсан бол дараа жил нь гэхэд 88 орны 4000 хот болж хүрээгээ огцом тэлсэн юм. Энэ бол эх дэлхийгээ гэсэн бодолтой хүмүүс дэлхийн газар сайгүй амьдарч байгаа харуулсан хэрэг бөгөөд гагцхүү бидэнд нэгдсэн санал санаачилга нь дутаад байна гэдгийг харуулж байгаа юм. Эх дэлхийн цагийг зохион байгуулж, ганц цаг цахилгаанаа салгаснаар байгаль орчинд хангалттай сайнаар нөлөөлж чадахгүй ч хэрвээ хүн төрөлхтөн байгаль дэлхийн төлөө хүчээ нэгтгэвэл юу ч хийж чадна гэдгийг харуулж, урам зориг өгч, басхүү ямар нэгэн зүйл хийхийг сануулж яаруулж байдгаараа хэмжээлшгүй ач холбогдолтой билээ.

Тухайлбал, эх дэлхийн цагт нэгдсэн Оросын сайн дурынхан гэхэд зөвхөн гэрлээ унтраах арга хэмжээгээр өөрсдийн үйл ажиллагааг хязгаарласангүй. Тэд хамтын хүчээ ашиглан үйлдвэрлэлд зориулан мод бэлтгэх явдлыг хориглох хууль батлуулахаар 100 мянган хүний гарын үсэг цуглуулж эхэлжээ. Хэрвээ ийм хэмжээний гарын үсэг цуглуулвал одоо хэрэгжиж буй хуулийг парламентаар дахин хэлэлцүүлж, өөрчлүүлэх боломж гарах юм. Тэгвэл Африкийн Ботсванад эх дэлхийн цагийг дэмжигчид “Goodhope” хэмээх сайн дурын байгууллагад нэгдэн улсынхаа хамгийн их хуурайшилттай газарт нэг сая мод барихаар төлөвлөжээ. Мөн Америкт охидын скаутын 35 мянган гишүүн дэлхийн цагийн дэмжиж өөрсдийн гэр орон, олон нийтийн төвүүдэд эрчим хүчинд хэмнэлттэй 132 мянган чийдэн суулгаснаар дэлхийн агаар мандалд цацагдах байсан 77 сая фунт нүүрсхүчлийн хийг үгүй хийжээ. Энэ мэтчилэн эх дэлхийдээ зориулах ганцхан цагийн үйл хэрэг ямар том үр дүнд хүргэж болохыг харуулах эх дэлхийн цаг өнөө орой 21 цаг 30 минутаас эхлэх тул уншигч та ч бас нэгдээрэй.
Б.Сэвжидмаа
0 Сэтгэгдэл























